Нобелийн шагнал бол 1901 оноос физик, хими, анагаах, утга зохиол, энх тайвны үйл хэрэгт амжилт гаргасан хүмүүст болсон анхны олон улсын хэмжээний шагнал юм. 1968 онд Шведийн банк Сверижес Риксбанк Нобелийн шагналыг үндэслэгч Алфред Нобелийн дургалд зориулж Нобелийн эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг бий болгосон. Шагнал нь медаль, диплом, шагналын мөнгөнөөс бүрдэнэ.
Алфред Нобель
А.Нобель 1833 онд Шведийн Стокольм хотод төрсөн. Түүний гэр бүл Олоф Ридбек-ээс гаралтай бөгөөд Олоф Ридбек нь тухайн 17-р зууны Шведийн техникийн суут ухаантнуудаараа хойд Европод алдартай газар байв. Нобель 1866 онд “динамит” тэсрэх бодис зохион бүтээсэн. Ингээд дэлхий даяар 20 гаруй оронд компани болон лабораториудаа байгуулсан. 1895 оны 11р сарын 27 нд Нобелийн шагнал бий болсон тухай сүүлчийнхээ гэрээслэлд гарын үсэг зурсан. Тэр 1896 оны 12-р сарын 10нд Италийн Сан Ремод байх гэртээ тархины цус харвалтаар өөд болжээ.
Алфред Нобелийн хүүхэд нас
1833 оны 10-р сарын 21-нд Шведийн Стокгольмд нэгэн хүү төрсөн нь Нобелийн шагналыг үндэслэгч, нэрт эрдэмтэн, зохион бүтээгч, бизнесмен Нобель байлаа.Түүний аав Иммаануэл Нобел, ээж нь Андриет Айсел Нобел байлаа. Тэд хүүгээ Алфред гэж нэрлэв. Алфредийн аав нь инженер зохион бүтээгч хүн байсан. Тэр гүүр, барилга барихаас гадна хад чулуу тэслэх туршилт хийдэг байв. Алфредийн төрсөн жил түүний эцгийн бизнес амжилтгүй болж хаагджээ. 1837 онд Иммануэл Нобел бизнесээ Финлянд эсвэл Орост хийхээр шийдсэн. Алфредийн ээж нь гэр бүлээ асарч байхаар Стокгольмдоо үлдсэн. Алфред 2 ахтай байсан. Ах Роберт нь 1829 онд ах Людвиг нь 1831 онд төрсөн. Андриет Нобель чинээлэг гэр бүлээс гаралтай. Тэр хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Хүнсний дэлгүүр нь гэр бүлээ тэжээхэд л хүрэлцэхүйц орлого олдог байлаа.
Нобелийн гэр бүл Орос руу нүүв
Иммануэл Нобел Оросод бизнесээ сайн эхлүүлж чадсан. Тэр Оросын армийг техникээр хангах механик эд ангийн , дэлгүүр нээсэн. Тэр Оросын хаан болон , түүний генералуудад далайн тэсрэх бодис нь дайсны довтолгоог зогсооход хэрэгтэй гэдэгт итгүүлж чадсан. Далайн тэсрэх бодис 1853-1856 онд болсон дайны үед Петербургийн галын шугам руу нэвтрэхийг оролдсон Британийн эзэн хааны тэнгисийн флотыг зогсоож чадсан. Энэ амжилтынхаа дараа Иммануэл гэр бүлээ Петербургт 1842 онд авчрах боломжтой болсон. 1843 онд нэг хүү төрсөн нь Эмил байв. Ах дүү 4 Нобелууд анхан шатны боловсролыг хувийн багш нараас авав.Тэдний хичээлд байгалийн шинжлэх ухаан хэл уран зохиол орж байв. Алфред 17 насандаа Швед,Орос, Франц, Англи, Герман хэлээр ярьж бичиж чаддаг болсон байлаа.
Алфред хилийн чанадад явсан нь
Алфред уран зохиол, хими, физикт, их сонирхолтой байсан. Эцэг нь хүүгээ яруу найраг бус харин өөрийн мэргэжлийг өвлөж шийрийг хатаасан хүн болгохыг хүссэн. Тийм учраас химийн инженер болгохоор хилийн чанад руу сургуульд явуулсан. Парист Алфред нэрт химич профессор Пелоузын хувийн лабараторид ажилласан .Тэнд тэр залуу итали химич Асацанио Собреротой танилцсан. 3 жилийн өмнө Собреро дээд зэргийн тэслэх чадалтай шингэн болох нитроглицеринийг зохион бүтээсэн. Энэ нь практикт ашиглахад маш их аюултай байсан. Алфред нитроглицеринийг их сонирхож яаж барилгын ажилд ашиглаж болохыг судлах болсон. Тэр сураад Оросод буцаж ирсэнийхээ дараа нитроглицеринийг арилжих болон техник ашиглалтийг хөгжүүлэхийн тулд эцэгтэйгээ хамт ажиллах болсон.
Алфредийнх Швед рүү буцаж нүүв
Кримын дайн дууссаны дараа Альфредын эцгийн бизнес муудах болсон тул Швед рүү буцаж нүүхээр шийдсэн. Нобелийнх 1863 онд Шведэд буцаж ирсэний дараа Алфред нитроглицериний тэсэлгээний ашиглалтыг сайжруулахын тал дээр ажиллах болов. Харамсалтай нь энэхүү туршилтууд нь түүний дүү Емил нарын хэдэн хүний аминд хүрсэн осол гаргасан юм. Засгийн газар Стокгольм хотын нутаг дэвсгэрт дахин ийм туршилт хийхийг хориглов. Альфред бууж өгсөнгүй туршилтаа Маларем нууран дахь гэр завь, эсвэл ачааны усан онгоц руу шилжүүлсэн. 1864 онд тэр нитроглицериний масс их үйлдвэрлэлийг эхлүүлэх боломжтой болсон. Тэрээр үйлдвэрлэлийг аюулгүй байлгах нэмэлт орцыг судалсан хэвээр байв.
Алфред “Динамит” зохион бүтээв”
Туршилтынхаа явцад “kieselguhr” гэж нэрлэгдсэн торгон элстэй нитроглицеринийг хольсон зуурмаг нь саваанд хэвлэх боломжийг олгосон. Эдгээр савааг дараа нь өрөмдсөн нүх рүү хийнэ. Энэ бүтээлээ 1866 онд хийсэн. Алфред дараа жил нь бүтээлдээ эзэмшигчийн хууль ёсны патентаа авав. Тэр бүтээлээ “Динамит” гэж нэрлэв. Алфред бас тэсэрч асах гэрэлтдэг толгойтой салют буудуулагч зохион бүтээв. Эдгээр бүтээлийг хийх үед алмазан өрөмдлөг болон хийн даралтын өрөмдлөгийн технологийг ашиглах болсон. Эдгээр бүтээл нь туннел өрөмдөх, хад чулуу тэслэх, гүүр барих зэрэг олон барилгын ажлыг хөнгөвчилж зардал их хэмнэх болсон давуу талыг бий болгосон.
Дэлхий дээрх үйлдвэрүүд
Динамит болон салют буудагч нь барилгын үйлдвэрлэлд их хэрэгцээтэй болсон. Үүний улмаас өөр өөр газруудад 90 үйлдвэр барьсан . Тэр Парист амьдардаг боловч ихэнхдээ 20 гаруй оронд байх үйлдвэрүүдээрээ явдаг байв.Түүнийг бас “Европын хамгийн баян тэнүүлч “ гэж нэг удаа хэлж байв. Тэр Шведийн Стокгольм, Германий Ханбург, Шотландын Ардер, Шведийн Карлкога , Италийн Сан Ремо хотод эрчимтэй ажилладаг байв. Тэр бас нийлэг резин, савхи , торго зэргийг туршиж байв. 1896 онд түүнийг нас барахад түүний нэр дээр 355 патент байв.
Берда вон Сутнертэй танилцсан нь
Алфред өөрийн гэр бүлгүй байлаа. Нэг өдөр тэр сонинд нарийн бичиг авна гэсэн зар тавьжээ. Австри хатагтай Берда Кински вон Хиник Тетау энэ ажилд орсон байна. Богино хугацааны дараа тэр Австри руу Коунт Артур вон Шутнертэй гэрлэхээр буцаж явсан байна. Алфред Берда нар найзууд болж олон жил захидлаар харилцдаг байжээ. Тэр эмэгтэй энхтайвны үйл хэрэгт идэвхтэй оролцдог байв. Сүүлд тэр “Гараа буулгацгаа” гэдэг алдарт номоо бичсэн. Алфред Нобел сүүлд Нобелийн шагналаа бий болгож, түүнд энхтайвны үйл хэрэгт гавъяа байгуулсан хүмүүст олгодог шагнал байх болно гэж гэрээсэлсэн юм .
Нобелийн шагнал
Алфред Италийн Сан ремо хотод 1896 оны 12 сарын 10-нд нас эцэслэв. Тэр хүн төрөлхтний сайн сайхны төлөө физик, хими, анагаах, утга зохиол энхтайвны салбарт амжилттай ажилласан хүмүүст шагнал өгч байхыг гэрээсэлсэн юм. Хүн бүрд энэ таалагдаагүй. Түүний энэ гэрээслэлтэй нь хамаатнууд болон олон оронд байсан албан ёсны хамтрагчид нь эсрэг саналтай байв. Түүний гэрээсийг биелүүлэгч хүмүүс тэдгээр эсрэг байр суурьтай хүмүүсийг ятгахад бүтэн 4 жилийг зарцуулсан. 1901 онд Физик, хими, анагаах, утга зохиолын салбарт хүмүүсийг Шведийн Стокгольмд энхтайвны шагналыг Норвегийн Кристиана /одоогийн Осло/ хотод олгожээ.