• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

20-р зууны нэрт зохиолч Aldous Huxley үхлээ хүлээн орон дээрээ хэвтэж байхдаа эхнэрээсээ сүүлчийн хүсэл болгож LSD хүссэн байдаг. “Мастер Маргарита хоёр”-оос илүү мансуурлын түвшинтэй танилцана уу.

20-р зууны нэрт зохиолч Aldous Huxley үхлээ хүлээн орон дээрээ хэвтэж байхдаа эхнэрээсээ сүүлчийн хүсэл болгож LSD хүссэн байдаг. “Мастер Маргарита хоёр”-оос илүү мансуурлын түвшинтэй танилцана уу.

Aldous Huxley smoking, circa 1946

20-р зууны Английн хэлтний утга зохиолын салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн бол яах араггүй Aldous Huxley юм. Тэрээр 40 гаруй жилийн хугацаанд роман, богино өгүүллэгийн түүвэр, яруу найраг зэргээс бүрдсэн 50 гаруй ном бичсэн суут зохиолч хүн. Түүний хамгийн алдартай зохиол нь 1931 он бичсэн “Brave New World” гэх бүтээл бөгөөд энэ нь бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 романд багтдаг байна.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

1930 онд Huxley өөрийн анхны эхнэр болон хүүгийн хамт АНУ-д ирсэн байдаг. Тэрээр Холливуудын кинонуудад зориулан зохиол бичиж түүгээрээ чамгүй мөнгө олчихдог нэгэн байв. 1950 он гэхэд тэрээр хэдийнээ капиталист ертөнц даяар танигдсан алдартай зохиолч болчихсон байлаа. Энэ цаг үеэс эхлэн тэрээр бүх зүйлсийг арай өөр өнцөгөөс бичихийн тулд янз бүрийн эм бэлдмэл болон сэтгэцэд нөлөөлөх бодсууд хэрэглэж эхэлсэн аж.

Тэрээр мансууруулах бодис хэрэглэсэн үедээ өөрийгөө илүү сайн сэтгэж, төсөөлж бичиж чадаж байгаагаа мэдэрсэн гэнэ. Тэрээр энэ тухайгаа “the door of perception” гэх философийн эссендээ дурдсан байдаг бөгөөд уг эссе нь өнөөг хүртэл АНУ-ын нийгмийн шинжлэх ухааны томоохон эх сурвалж болсон хэвээр.

33

Түүний амьдрал нэгэн харамсалтай зүйл тохиолдсон нь 1955 онд эхнэр Maria нь хорт хавдраар хорвоог орхилоо. Түүний эхнэр үхлээ хүлээн орон дээр хэвтэж байхад Huxley эхнэрээ гиптонузад оруулахаар оролдсон байдаг. Учир нь амьдралынх нь сүүлчийн мөчүүдэд бүхий л амьдралынх нь хамгийн жаргалтай дурсамжуудыг гиптонузийн аргаар үзүүлэхийг хүссэн хэрэг л дээ. Харин эхнэрээ нас барсаныхаа дараа алдарт зохиолч маань үргэлж LSD хэрэглэхээр шийдэн өөр бүх төрлийн хар тамхийг жигшиж эхэлсэн байна. LSD нь түүний бүтээлч чанар, философилог сэтгэлгээ болон сүнслэг буюу дээд тэнгэрийн ухааныг түүнд олгож байв.

 

4

Түүний амьдардаг байсан гэрийнх нь гадаа одоог хүртэл ийм самбар байдаг байна.

Харин Huxley-ын хоёр дахь эхнэрийг Laura гэдэг байсан бөгөөд хийл тоголдог нэгэн байлаа. Мөн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэг байсан тул тэд хоёул үүний урлагт үзүүлэх ач тусыг хүлээн зөвшөөрдөг байв. Мөн LSD нь үхлээ хүлээн хэвтэж буй найдлаггүй өвчтөнүүдэд хамгийн хэрэгтэй бөгөөд тэд үлдсэн богинохон хугацаагаа өвчин зовлонгүйгээр амар амгалан, сайхан бүхнийг мэдэрч байгаад нам гүмхэнээр хорвоог орхидог зэрэг нь хоёул LSD хэрэглэх гол шалтгаан болсон байна.

1960 онд эмч Huxley-д түүнийг төвөнхөний хорт хавдартай болсон талаар хэлэв. Гэвч тухайн үед тэр өөрийн “Island” хэмээх роман дээрээ ажиллаж байлаа. Уг роман нь утга зохиолын ертөнцөл их өвөрмөц роман болж чадсан юм. Учир нь үхлээ хүлээж буй суут зохиолч цаг хугацаатай уралдаж бичиж дуусгасан болохоор тэр биз. “Island” зохиолын шол дүрийн залуугийн үхэл Huxley-ын үхэлтэй тун төстэй болж таарсан аж. Номоо бичиж дуусгасаны дараа орон дээрээ үхлээ хүлээн хэвтэж байхдаа тэрээр төвөнхөний хорт хавдраасаа болж ярьж чадахаа больсон байлаа. Тиймээс тэрээр цаас үзэг авч байгаад “бага зэрэг LSD” хэмээн бичсэн байдаг. Түүний эхнэр нь гэрээс гарч цаг хүрэхгүй хугацаанд LSD олон түүнд өгсөн түүхтэй. Эхнэр нь эцсийн мөч хүртэл Huxley-ын хүслийг хүндэтгэж түүний талд зогсдог байлаа.

Түүнийг нас барсанаас 5 жилийн дараа эхнэр Laura Huxley нөрхрийнхөө намтарыг бичэн гаргасан байдаг бөгөөд нэр нь “цаг давчуу мөчүүд” гэх нэртэйгээр гарав. Харин уг намтар нь хүмүүсийн төсөөлж байснаас шал өөрөөр бичигдсэн аж. Намтар тэр чигтээ энх тайван, амгалан байдал, бүр үзэсгэлэнт ертөнцийн хамгийн сайхан мэдрэмжүүдийг уншсан хүмүүст өгсөн байдаг. Түүний үхэл утга зохиолын салбарт том гарз болсон юм.

 

Share328Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds