• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

7 хүнд амьдрал бэлэглэсэн 7 настай хүү Николас Грийн

7 хүнд амьдрал бэлэглэсэн 7 настай хүү Николас Грийн

2
Ганцаараа зогссон зураг дээр харагдах цэнхэр хүрэмтэй хүү бол 7 настай Николас Грийний 1994 оны төрх юм. Энэ хүү өнөөдөр бидний дунд байхгуй. 1994 оны 9-р сарын 29-ний өдөр эцэг эхтэйгээ Италид аялаж явсан тэдний машин руу дээрэмчид дайран гал нээж хүү толгойдоо буудуулж эмнэлэгт хүргэгдсэн ч 10-р сарын 1-ний өдөр тархи нь бүрэн үхэжжээ. Гэвч амьдралыг дөнгөж таниж эхлэж байсан хүүгээ харамсалтайгаар алдаж байгаа эцэг эх нь хүүгийнхээ эд эрхтнийг амьд явах хоног цаг минутаар тоологдож, өвчиндөө шаналж байсан бусдад хандивлаж амьдрал бэлэглэхээр шийдсэн байна.1Ингээд Николас хүүгийн зүрхийг Андеро Монгиардо нүднийх нь торлог.бүрхэвчийг Франческо Монделло Доменика Галлета нар, бөөрийг нь Тинл Мотта, Анна Мариа Ди Чегли нар элгийг нь Мариа Пиа Педала нойр булчирхайг нь Силвиа Чиампи нар авсанаар 7хон настай бяцхан хүү үхэхдээ 5н хүнд амьдрал 2 хүнд орчлонг харах нүд бэлэглэж хорвоогийн сайхныг мэдрэх хугацааг нь уртасгаж өгөөд буцжээ. Хэдийгээр Итали хүмүүсийн гарт гэм зэмгүй хүүгийнхээ амь насыг алдсанч хамаг эд эрхтнийг нь гаргаж аваад хоосон шахуу цогцсыг оршуулах гэдэг эцэг эхийнх нь хувьд аймшигтай ч гэж хэлж болох эр зориг, нигүүлсэнгүй сэтгэлийг шаардсан нь яриангүй байлаа. Харин Николас хүүгийн үхэл цаашлаад эд эрхтнийг нь хандивлах эцэг эхийнх нь шийдвэр хэзээнээсээ мафиуд хэрцгий аллагуудаараа алдартай Итали улсад жинхэнэ цочрол өгсөн гэдэг.

3

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Улмаар Николасын үхлээс өмнө Италид нэг жилд нэг сая тутамд 62 хүн эд эрхтнээ хандивладаг байсан бол 2006 онд 1 сая хүн тутамд 200н хүн эд эрхтэнээ хандивлах гэрээслэл бичин үлдээдэг болжээ. Бусдад амьдрал бэлэглэх энэ аян нь Николасын нөлөөлөл гэх нэршилтэй болж 1999 онд Италийн засгийн газар нас барсан иргэн тусгайлсан гэрээслэл үлдээсэн тохиолдолд эд эрхтнийг шаардлагатай байгаа нь хүнд нь хандивлах тогтолцоонд шилжиж байжээ. Бяцхан хүүгээ зуурдаар алдсан ч 7 хүнд амь амьдрал бэлэглэсэн хүүгийн эцэг Рег, Мэгги Грийн нарын шийдвэр ч буруу байсангүй. Өнөөдөр Грийний гэр бүлийн өгөөмөр нигүүлсэнгүй сэтгэл тэдний Италийн эрүүл мэндийн салбарт үзүүлсэн үлгэр жишээ 7 хүний амийг аварсан хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн 120 гаруй гудамж талбай, цэцэрлэг, сургууль, хөшөө байгууламж ,гүүр хүртэл Николас Грийний нэрэмжит болжээ.

4

Хорвоо дээр долоохон жил амьдарсан ч домог болон мөнхөрсөн Николас хүүгийн амьдралаас сэдэвлэсэн “Nicholas’s Gift” буюу Николасын бэлэг нэртэй кино 1998 онд хийгдэж кинонд ээжийнх нь дүрийг бүтээсэн жүжигчин Жэйми Лий Куртис Эмми наадмын шилдэг эмэгтэй жүжигчиний төрөлд нэр дэвшсэн байдаг юм байна.

Share358Tweet149

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds