Социализмын vеэс авахуулаад Оросын баатарлаг Улаан арми гэж ярьдаг бичдэг байсан болоод ч тэр vv 1940 оны Зєвлєлт Оросын Финлянд улсын эсрэг эзлэн тvрэмгийлэх дайны тухай тэр бvр дурсаад байдаггvй нь Улаан армийн шившигт ялалттай нь холбоотой биз ээ.
Тухайн vедээ 4 сая гаран хvн амтай байсан Финляндчууд эх орныхоо тєлєє *Євлийн дайнд* 1 сая гаран цэрэгтэй Оросын улаан армийн эсрэг баатарлагаар тулалдан тусгаар тогтнолоо хадгалан vлдэж чадсан юм. Дайны уг шалтгаан нь Ємнє нь Хаант Оросын бvрэлдэхvvнд орж байсан Финлянд 1918 онд бие даасан улс болж тусгаар тогтнолоо зарласнаас vvдэлтэй.
1920 онд Тартусын хэлэлцээр ёсоор ЗХУ-Финляндын хилийг тогтоосон бєгєєд тvvний урт нь 1400 км-т хvрч байлаа. Тэрхvv хил нь ЗХУ~ын улс тєр болон эдийн засгийн тєв, байгууламжуудын дэргэдvvр єнгєрсєн юм. Ленинград хот л гэхэд хилээс ердєє 32 км-ийн зайнд оршиж байлаа. 1930-аад оны дунд vеэс эхлээд Европ дахь цэрэг-улс тєрийн байдал нилээд хурцдаж эхэлжээ. Тэр vед цэргийн бэлтгэл ажилд Финляндын засгийн газар тєсвийнхєє 25 %-ийг зарцуулдаг байжээ. Замын сvлжээ, зэвсэгт хvчний бааз, нисэх буудал зэргийг барих ажиллагаа маш идэвхтэй явагдаж байсан байжээ. Карелийн хоолой хавьд Финляндад “Маннергеймын шугам” гэж нэршсэн бэхлэлтийг барьж дуусгах ажил vндсэндээ дууссан юм. Тэр хамгаалалтьш шугам нь Финны хоолойгоос Ладог нуур хvртэл vргэлжлэх агаад 90 километр хvртэлх гvнтэй байсан юм. Зарим тvvхчдийн vзэж байгаагаар Финляндийн эсрэг байлдааны vйл ажиллагааг Сталин эхлэн явуулж, аажмаар “зєвлєлт” бvгд найрамдах улс болгох гэж байсан гэдэг. Зєвлєлт-Финляндын харилцааг сайжруулах шаардлагатай тухай нэг бус удаа зєвлєлтийн засгийн газраас санал болгож байсан юм. 1938 оны дєрєвдvгээр сард ЗСБНХУ болон Финляндын хооронд хилийн тухай хэлэлцээр оросын талын санаачилгаар явагдаж байлаа. Хамгийн сvvлчийн хэлэлцээр 1939 оны аравдугаар сарын 12-нд болж єнгєрчээ.
Зєвлєлтийн засгийн газар хилийг Ленинград хотоос хэдэн арван километр хойд зvгт хойшлуулж, Койвисто-Тайпале шугам дээр тогтоож, Финны хоолойн баруун хойд хэсэгт байрлах Ханко боомт болон Финляндын ємнєд хзсэгт орших ойр хавийн арлуудыг удаан хугацаагаар Зєвлєлтєд тvрээслvvлэх, Зєвлєлтийн талд Загасны ба Хойд Мєсєн далайн эрэг хавьд байрлах Дундад гэх хошууг шилжvvлэн єгєхийг хvслээ.
Харин ЗСБНХУ-ын мэдэлд очиж байгаа нутаг дэвсгэрийн оронд Зєвлєлт Холбоот Улс єєр газар хоёр дахин илvv нутаг дэвсгэрийг єгєхєєр хvссэн байна. 1932 онд байгуулсан vл довтлох тухай хэлэлцээрийн зарим нэгэн заалтыг баталгаажуулахыг зєвлєлтийн талаас санал болгосон юм. Финляндын хувьд ийм болзол тохирохгvй байсан бєгєєд Карелийн хошуу нь сайн боловсрогдсон нутаг дэвсгэр байсан бєгєєд Финлянд дахь хамгийн дулаан уур амьсгалтай газар юм. Харин Карелид санал болгож байгаа нутаг дэвсгэр нь бараг зэрлэг, илvv хvнд цаг уурын нєхцєлтэй байсан юм. Арван нэгдvгээр сарын 13-нд финны талын санаачилгаар хэлэлцээр тасалдлаа.
Арван нэгдvгээр сарын 28-нд Зєвлєлт Холбоот Улс vл довтлох хэлэлцээр vйлчлэхээ больж байгааг мэдэгдээд Финляндид байх єєрсдийн дипломатчдаа татан авлаа. Ленинградын цэргийн тойргийн анги нэгтгэлvvд байлдааны vйл ажиллагаа явуулж Карелийн хошуун дахь хилийг хойшлуулах тушаалыг хvлээн авсан байна. 1939 оны арван нэгдvгээр сарын 30-нд Улаан армийн анги нэгтгэлvvд Финляндийн хилийг давжээ. Ингэж зєвлєлт-Финляндын дайн эхэлсэн ба тэр нь тvvхэнд “Євлийн дайн” хэмээн тэмдэглэгдэн vлдсэн юм.
Финлянд армийн эсрэг ихээхэн хэмжээний хvчийг хаясан байна. Ленинградын тойргийн ангиуд, Балтын, Хойд усан цэргийн хvчин, Ладог нуурын цэргийн анги гэх мэт. Тойргийн дєрвєн армийн бvрэлдэхvvнд 240 мянган хvн, 1915 их буу, 1131 танк ба 967 онгоц байсан юм. Энэхvv дайнд нийтдээ 1 сая орчим зєвлєлтийн цэрэг оролцсон байна. Балтын тэнгисийн хvчний тусламжтай 7-р арми Карелийн хоолойд Выборг болон Хельсинкийг чиглэн довтолгоонд орсон бол 8-р арми Ладог нуураас хойд чиглэлд Сортавал ба Лахтиг чиглэн “Маннергеймын “шугамыг” даван 7-р армитай нэгдэх ёстой байлаа. 9-р арми Оулыг чиглэн явж, харин 14-р арми Хойд тэнгэсийн хvчний тусламжтай Петсамог ззлэн авч, Финляндын Варенцын тэнгист гарах гарцыг хаах ёстой болжзэ. ЗХУ-тай хийсэн дайнд Финлянд улс бvхий л зэвсэгт хvчнээ ашиглаж ирсэн байна.Тvvний бvрэлдэхvvнд 337 мянган хvн, 500 их буу, 6О танк, 115 онгоц болон 29 байлдааны усан онгоц зэрэг багтаж байсан юм. Финляндын цэргийн гол хvчин Карелийн хоолойд тєвлєрсєн байлаа. Яг тэнд алдарт Маннергеймын шугам” єнгєрнє. Энэ бvхнийг Герман, Англи, Франц, Бельгийн цэргийн мэргэжилтнvvдийн тусламжтай байгуулсан бєгєєд хэд хэдэн хэсгээс бvрдсэн билээ. Хилээс шууд эхлэн хангамжийн бvс орох ба тvvнд нь бэхжvvлсэн байр, єргєст тор зэрэг орно. Vvний араас батлан хамгаалах хэсэг орж. тvvнд нь эсэргvvцэл vзvvлэх 22 цэг багтана. Батлан хамгаалах vндэст хажуу тал, налуу онилгоо болон бvх нийтийг хамарсан гал нээх систем, явган цэрэг, танк эсэргvvцэгч сvлжээ хєгжсєн хэсгvvд оржээ. Vндсэн хэсгийн араас хоёр дахь батлан хамгаалах хэсэг vргэлжилж, тvvний цаад талд нь ар талын хэсэг болон Выборгийн хамгаалалтын шугам vргэлжлэнэ. Зєвлєлтийн арми дайсны талын хvчирхэг хамгаалалтыг ой ихтэй, намгархаг газарт, тэгэх тусмаа євлийн нєхцєлд явуулахад бэлэн бус байсан юм. Гэсэн хэдий ч дайны эхэн vед Улаан Армийн давшйлт ундсэн чиглэлд амжилттай єрнєж байлаа. Эхний єдрvvдэд зєвлєлтийн хэсгvvд Сестра голыг даван туулж, Куоккалаг эзлэн авсан бол маргааш єдєр нь Териокид нэвтрэн орж, дараа нь Балтын тэнгисийн дэмжлэгтэйгээр Ино фортоос Финчvvдийг хєєн зайлуулжээ.
Арван хоёрдугаар сарын 12 гэхэд Выборгын чиглэлийн хангамжийн хэсгийг vндсэндээ амжилттай давсан байлаа. Зvvн хэсэгт, кякисальмины чиглэлд ч давшилт амжилттай хэрэгжиж эхэлсэн юм. Арван хоёрдугаар сарын 12 гэхэд 7-р армийн нэгтгэлvvд бvхэлдээ хангамжийн хэсгийг даван туулж “Маннергеймын шугамыг vндсэн хэсэг дээр гарч ирсэн байна. Эдгээр тулалдааны явцад финчvvд зєвлєлтийн армийг нилээд сулруулж “Хоолой” хэмээх анги нэгтгэлийг тархан байрлах боломжийг єєртєє олж авсан байна. Улаан Армийн анги нэгтгэлvvд ихээхэн хэмжээний хvнээ алдсан бєгєєд юуны ємнє байлдааны vйл ажиллагаа явуулах тактик байгаагvйтэй холбоотой юм. Финны хоолойд ємнє орхисон арлуудыг зєвлєлтийн далайн тусгай ангийнхан эзлэн авсан байна.
Балтын тэнгисийн хvчнийх нэн бэхжvvлсэн эрэг хавийн хэсгийг байнга буудаж, финны эргийг бvслэлтэнд оруулсан юм. Зєвлєлтийн хєлєг онгоц болон нисэх онгоцууд финляндын 20 тээврийн онгоцыг устгаж дєнгєсєн байна. Хамгаалалтын гол хэсэгт гарч ирмэгц зєвлєлтийн командлал тvvнийг устгах арга хэмжээ авч эхэлсэн юм. Байлдааны зургаан дивиз, нэгтанкны корпус нийлэн Кямяря станц руу их буугаар буудан эхэлжээ. Тvvний эсрэг финнvvдын явган цэргийн хоёр дивиз зогсож байсан бєгєєд Сумма бvсэд байрлах хvчирхэг бэхлэлтэн дээр байрласан байлаа. Сайтар хийсэн нуувч, тухайн орон нутагт хамгаалалтын хэсгvvдийг зєв байрлуулж чадсан зэрэг нь финнvvдын хамгаалалтыг хvчирхэгжvvлж єгсєн байна. Арван хоёрдугаар сарын 17-ны єглєє зєвлєлтийн арми давшилтанд орж эхэлсэн боловч их бууны урьдчилсан буудлага муу, анги нэгтгэлvvдийн хоорондын уялдаа холбоо сул байсан явдал нь бvтэлгvйтэхэд хvргэсэн юм. Бие даан урагшилж байсан танкууд бэхжvvлсэн бvсэд нэвтрэн орсон боловч хvчирхэг галын тусламжтай явган цэргийг тэд нараас тасалж, анхны байр руугаа буцахад хvргэжээ. Ингээд тэд танкуудыг устгаж эхэлсэн юм.
Арван хоёрдугаар сарын 18 ба 19-нд зєвлєлтийн командлал давшилтанд орох оролдлого хийсэн боловч мєнєєх байдал дахин давтагдаж иржээ. Ингээд ихээхэн хэмжээний хvн хvч алдаж эхэлсэн учир дайралтыг зогсоох шийдвэр гаргасан байна.
Эдгээр тулалдааны дараа 7-р армийн нэгтгэлvvд зохион байгуулалтгvй болсон гэж финны командлал vзсэн учир хариу давшилтанд орлоо. Эхлээд 7-р армийн байрлалын гvнд нэвтрэн орсон боловч зєвлєлтийн арми тэдний давшилтыг зогсоож, дараа нь хариу давшилт гvйцэтгэж финчvvдыг єєрсдийнх нь эзэлж байсан байр руу ухраасан байна. Vvний дараа Финляндын арми дахин давшилтанд орох гэж оролдоогvй билээ. Ингээд байлдааны гол ажиллагаа хойд зvгт буюу хvнд нєхцєл бvхий, бараг хvн амьдардаггvй. єтгєн ой, нуур, намаг ихтэй газар руу шилжжээ. Армийн vйл ажиллагаанд хvйтэн болон гvнзгий цас саад болж байсан 8-р арми Питкярантын чиглэлд гол цохилтыг гvйцэтгэж байсан бєгєэд финнvvд тэнд Уксунйоки голоос эхлээд Янисярви нуур хvртэл дєрвєн Зураас бvхий бэхлэлтийн шугамтай байлаа. Эхлээд оросын арми маш амжилттай давшиж байлаа.
Арван хоёрдугаар сарын 12-14-ний хооронд анхны бэхлэгдсэн бvсийг давмагц хоёр дахь бэхлэлтийн шугам дээр гарч ирсэн юм. Гэвч энэ бvсийг нэвтлэх гэсэн оролдлого амжилтгvй дууслаа. Зєвлєлтийн арми хамгаалалтын арга хэмжээнд шилжсэн бєгєєд хажуу тал нь нээлттэй, ямар ч хамгаалалтгvй байсан юм. Vvнийг финнvvд тэр даруйдаа ашиглаж арван хоёрдугаар сарын 27-ноос нэгдvгээр сарын 5-ны хооронд хажуу талаас цохилт тvйцэтгэснээр зєвлєлтийн фронтын шугамыг сэтлэн 18-р буудлагын дивиз, 34-р танкийн бригадыг бvрмєсєн бvслэн, нэгдvгээр сарын 11 гэхэд 168-р буудлагын дивизийг ч тасалсан байна. Толвояригийн ойролцоо хойд зvгт оросын арми хvнд цохилтонд єртлєє. Тэнд дайралтанд орж байсан 139-р буудлагын дивиз долоо хоног тулалдаж байгаад Аля-Толвояри ба Юля-Толвояри бэхлзлтэнд ойртож очсон боловч хvн хvчний гарз хохирол ихээхэн амсаж эхэлсэн бєгєєд хувийн бие бvрэлдэхvvн ч ядарч цуцаж байсан юм.
Финнvvд хажуу талаас нь дивизийг бvсэлж эхэлмэгц арагш ухарч эхэлсэн байна. Арван хоёрдугаар сарын 21 гэхэд дивиз бут цохигдож, финнvvд 60 танк, 30 их буу олзлон авчээ. Сєрєг тулалдааны явцад тусламж vзvvлэхээр явсан 139-р буудлагын дивизид туслахаар очсон 75-р дивиз ялагдсан байна. Ийм ялалтыг финнvvд цєєхєн хvчээр байгуулж чадсан бєгєєд тэд хvнд євлийн нєхцєлд тvvнийгээ ухаалаг ашиглаж чадсанд оршиж байсан юм. Хойд зvгт хvнд цохилтонд 9-р арми ч орлоо. Тvvний бvрэлдэхvvнд ордог 54-р буудлагын дивиз давшилтанд орж Аласярви-Саунаярви чиглэлийн бэхлэлтийг сэтэлж гарсан боловч дэндvv хоорондоо уялдаагvй дайрсаны улмаас бvрмєсєн бvслэлтэнд оржээ. Пуоланы чиглэлд Финнvvд хоёр ч зєвлєлтййн дивиз болох 163 болон 44-р буудлагын дивизvvдийг бут ниргэжээ. Vvнээс vvдэн энэ хэсэгт идэвхтэй байлдааны vйл ажиллагаа явагдаагvй байна. Хойд хэсэгт байлдаж байсан 14-р армийн цэргvvд єєрсдийн зорилтоо бvрмєсєн биелvvлж чадлаа.
Арван хоёрдугаар сарын 1-нд 104-р буудлагын дивиз Хойд далайн хvчний тусламжтай гэнэт дайралт хийж Петсамог эзлэн авсан бол арван хоёрдугаар сарын 3-нд Загасчны болон Дундат хошууг эзлэн авсан юм. Олигтой эсэргvvцэл vзvvлж чадаагvй финнvvд ємнєд зvг рvv ухрахад хvрсэн байна. Тэднийг мєрдєн мєшгиж зєвлєлтийн арми ч давшиж эхэлжээ. Арван хоёрдугаар сарын 17-ны дараа тэд зорилгодоо хvрсэн учир идэвхтэй хамгаалалтанд шилжжээ. Хоёрдугаар сарын сvvлээр тулалдаан хvчтэй єрнєж эхэлсэн байна. Гуравдугаар сарын 7-нд 52-р буудлагын дивиз Наутсиг эзлэн авснаар Хойд хэсгийн тулалдаан дуусгавар болжээ. Харин энэ vед 8-р армийн хэсэгт ширvvн тулаан болж байлаа. Бvслэлтэнд орсон зєвлєлтийн армийн байлдааны нєєц болон хvнсний зvйл дуусч эхэлсэн бєгєєд агаараас тэр бvхнийг авчирах нь ч тогтмол биш, шархдсан цэргvvдийг авч явдаггvй байлаа.
Хязгаарлалтанд орсон дивизvvд ар араасаа устаж vгvй болж байлаа. 1940 оны хоёрдугаар сарын 28-наас 29-нд шилжих шєнє 18-р буудлагын дивиз болон 34-р танкийн арми Лемметтид бvх техник, материаллаг хэсэг болон 200 гаруй шархдсан цэргvvдээ vлдээгээд бvслэлтийг сэт цохих давшилтанд орсон юм. Ихээхэн гарз хохирол амссан ч ємнєд хэсэг нь єєрийн анги нэгтгэлvvдтэйгээ нэгдэж чадлаа. Харин Лемметтид vлдсэн шархдсан цэргvvдийг финны цэргvvд устгажээ. Хэдийгээр ийм хохирол амссан ч 8-р арми гуравдугаар сарын 7-ноос 12-ны хооронд финнvvдийн бэхжvvлсэн байр суурийг сэт цохин Лоймола хавийн 12, 22-р финляндын явган цэргийн байранд давшилтанд орсон юм. Зэргэлдээ дєнгєж бий болсон 15-р арми ч амжилттай давшилтанд орж Ладог нуур дээрх хэд хэдэн арлуудыг эзлэн авч, 168-р буудлагын дивизийг бvслэлтээс чєлєєлєн гаргасан байна. Финнvvд ухрахад хvрсэн байна. Хойд чиглэлд явуулсан тулалдаанд Финляндын арми єндєр байлдааны чадварыг харуулсан билээ.
Тэд багахан хэмжээний цэргийн хvчээр дайрч, бvгд цанаар хангагдсан учир цас ихтэй тал газар тvргэн шилжих боломжтой бєгєєд автомат буу зэвсгээр бvрэн хангагдсан байжээ.
Хажуу тал болон ар талд нь гэнэтийн цохилт єгч зєвлєлтийн армийн давшилтыг сааруулж, харин дараа нь бэхжvvлсэн хил дээр зогсоон, тэр даруйдаа бvслэн хэсэг болгон салгаж эхэлсэн байна. Харин зєвлєлтийн арми финны фронт дээр тулалдахад огтхон ч бэлтгэлгvй гэдгээ харуулсан юм. Тvvний анги нэгтгэлvvд нь цана болон автомат буу байхгvй, тухайн нутаг дэвсгэрийг муу мэддэг, их буутай хамтралгvй дайралтанд орж ирсэн юм. Энэ бvхэнд нь зєвлєлтийн арми хойд хэсэгт хэд хэдэн ноцтой ялагдал хvлээхэд хvргэсэн байна. 1940 оны хоёрдугаар сарын дундуур vндсэн тулалдаан Карелийн хоолойд дахин сэргэж эхэлжээ. Зєвлєлтийн командлал зохион байгуулалтыг сайжруулах, цэргийг бэхжvvлэх, хангамжийг дээшлvvлэх арга хэмжээ авлаа.
Нэгдvгээр сарын 7-нд С.К.Тимошенкогийн удирдлага дор Баруун-Хойт армийг байгуулж Карелийн хоолойд тулалдаж байсан бvх ангиудыг нэгтгэсэн юм. Єєр тойргоос цэрэг татан, бvрэлдэхvvнд нь оруулж, дулаан хувцас, автомат зэр зэвсэг нийлvvлж бэхлэлт рvv давших ажлыг бэлтгэж эхэлсэн байна. Карелийн хоолой дахь зєвлєлтийн давшилт хоёрдугаар сарын 11-эхэллээ. Тvvний гол зорилго нь “Маннергеймын шугамыг” сэт цохих ингэснээр Выборг-Антеа-Кякисальми руу гарах болж байсан юм. Гол цохилтыг 7-р арми выборгийн чиглэлд хийж, Кякисальми болон Выборгийн тохойд туслах цохилтыг гvйцэтгэжээ. Энэ ажиллагаанд 7, 13-р арми, дээрээс нь Баруун-Хойд фронтын нисэх хvчин болон Балтын тэнгисийн арми оролцсон байна. Давшилтанд 21 буудлагын дивиз, 6 танкийн бригад, 4 танкийн тусгай батальон, 1 пулеметын бригад, 20 их бууны хороо, 4 хvчирхэг их бууны дивизион, 1 морьт хороо, 15 нисэх хороо тус тус оролцсон юм.
Хоёрдугаар сарын 11-ний єглєєний 9 цаг 40 минутанд хvчирхэг их бууны бэлтгэл ажил эхэлсэн байна. Тvvнийг ихэд амжилттай гvйцэтгэсэн юм. Хэд хэдэн удаа зєвлєлтийн их буучид хуурамч галын шилжvvлэлтийг гvйцэтгэсэн бєгєєд vvгээр дайсныг буруу зам руу оруулснаар амьд хvчийг нь сулруулсан байна.
Тэргvvн шугамын нvхэнд нуугдаж байсан финны арми ихээхэн хэмжээний хvн хvчээ алдлаа. Бэхлэлтийн бvс рvv ч галын хvчийг чиглvvлж тэнд нvх сvв гаргах, ингэснээр явган цэрэг болон танканд орон зай гаргаж єгєх боломжтой болгосон байна. Хvчирхэг их буу тємєр болон бетонон бэхэлгээг устгаж байлаа. Єдрийн 12 цаг гэхэд финны хамгаалалтын гvн рvv галыг шилжvvлсэн бєгєєд vvний дараа зєвлєлтийн арми давшилтанд орсон юм.
Финнvvд хvчтэй эсэргvvцэл vзvvлсэн боловч давшилтыг зогсоож чадаагvй байна. Маргааш єдєр нь Финляндын командлал сєрєг давшилт гvйцэтгэж алдсан байр сууриа эргvvлэн авах гэсэн боловч хангалттай хvч байгаагvй учир амжилт олж чадаагvй юм.
Хоёрдугаар сарын 18 гэхэд финны арми гол зурвас газраа орхиход хvрсэн байна. Зєвлєлтийн арми туслах хэсэгт амжилт муутай байсан ч Улаан Арми хоердугаар сарын 29 гэхэд гол чиглэл болох Выборг хавьд хоёр дахь бэхлэлтийн бvсийг сэт цохилоо. Гуравдугаар сарын 3-нд 10 болон 34-р буудлагын корпус Выборг руу дайралт гvйцэтгэж эхэлсэн байна. Финнvvд ч эсэргvvцсээр байлаа. Долоо хоног тулалдсаны дараа финляндын арми хvчин мєхєсдєж эхэлсэн бєгєєд ихэнх анги нэгтгэлvvд нь байлдааны чадвараа алдсан юм. Гуравдугаар сарын 13-ны єглєє гол байшин барилга, цахилгаан станц, усны хоолой, vйлдвэр, хотын тєв зэрэг нь зєвлєлтийн армийн гарт орлоо.
Москва хотноо ємнєх єдєр нь гарын vсэг зурсан энхийн хэлцлийн дагуу тэр єдрєє байлдааны vйл ажиллагааг зогсоосон юм. Хилийн зурвасыг хойшлуулж, Ленинград болон Мурманск хотуудын аюулгvй байдлыг хангах гол зорилтоо зєвлєлтийн тал биелvvлж чадсан юм.
Гэхдээ тэрхvv ялалтыг ихээхэн vнэ цэнээр олж авсан билэа. Зєвлєлтийн арми 72408 хvнээ алдаж, 186129 хvн шархдаж, 132213 хvн хєлдєж, 4240 хvн дэлбэрэлтийн давалгаанд цохигдож, 17520 хvн сураггvй алга болсон эсвэл олзлогдсон байлаа. Финны арми 19576 хvнээ алдаж, 43557 хvн шархдаж, 4101 хvн сураггvй алга болсон эсвэл олзлогдсон юм. Зєвхєн техник болон хvн хvчний давуу талаа ашиглан зєвлєлтийн арми ялалт байгуулж чадсан байна. Харин Финчvvд гайхамшигтай бэлтгэл командлалын зєв ажиллагаа зэргийг харуулсан юм. Энд Финнvvд єєрийн газар нутгаа хамгаалж байсан гэдгийг ч онцлох хэрэгтэй болов уу.