• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 27, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Төмөр хааны хараал

Төмөр хааны хараал

Төмөр хааныг оршуулсан Самарканд хотын Гур-Эмирт зочилсон жуулчдад Сталины тушаалаар анх уг бунхан дахь шарилыг хэрхэн хөндсөн тухай заавал ярьж өгдөг. “Тухайн vед бунханд орж, булш ухан, гаргаж ирхэд оролцсон хvмvvсээс хэн ч vлдсэнгvй. Төмөр хааны хараал…” хэмээн хөтөч тайлбарлана.

Гэвч тэрбээр андуурч байгаа билээ. Тухайн vед булшийг хэрхэн хөндөж, авсны тагийг нээж байгааг кино хальсанд буулгасан Малик Каюмов өдгөө 95 насыг зооглоод байгаа билээ. Тэрбээр Ташкентад амьдарч байгаа бөгөөд 1941 оны долдугаар сард Самаркандад чухам юу болсон тухай “Өвгөчvvд Төмөр хааны булшийг хөндөхгvй байхыг сануулж, том зовлон ирнэ гэдэг байлаа. Бид тэдний vгийг тоосон ч vгvй. Гэтэл дараа өдөр нь дайн эхэлж билээ” хэмээн Оросын кино оператор Малик Каюмов ийн өгvvлж байна.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1

1941 оны долдугаар сард надад Төмөр хаан болон тvvний хvv Шахрух, ач Өлэгбэхийн шарилыг хөндөх ажлыг нvдээр vзэх боломж олдсон юм. Ер нь Төмөр хааны авсыг нээж vзэх санаа анх 1926 онд эрдэмтэн Массонд төржээ. Төмөр хааны бунханаас гарах сонин дуу, чимээ тvvний анхаарлыг татсан байна. Тэр vед Зөвлөлт Холбоот улсын засгийн газарт шинжилгээний ажлыг санхvvжvvлэх мөнгө байгаагvйгээс бvтэлгvйтжээ. Харин 1941 онд хөрөнгө мөнгө гаргаж шинжилгээний баг бvрдvvлсэн боловч, Массон өөрөө энэ ажиллагаанд оролцохоос татгалзжээ.

Тvvний vзсэнээр энэ нь эрдэм шилжилгээний гэхээсээ цэвэр улс төрийн чанартай байсан байна. Одоо бодоод байхад Засгийн Газарт шинжлэх ухааны олдвор бус, харин эртний Египетийн vе залгамжилсан хаадын булшинд байдаг шиг vлэмж хэмжээний эрдэнэс баялаг олох бодолтой байж. Шилжилгээний багийн бvрэлдэхvvнд тэсрэх бөмбөг хайгчаар зэвсэглэсэн хvн ч байсан. Оросын “Дотоод Хэргийн Яам”-ныхан бидэнд бунхан дотор болж буй зvйлийг гадагш ярихыг хатуу хориглодог байв. Булшийг ухах ажил долдугаар сарын 17-ны өдөр эхэлсэн. Эхлээд Шахрух, Өлэгбэхийн, харин 21-нд Төмөр хааны авсыг нээсэн.

Ажил дөнгөж эхлэж байхад багаж эвдэрч, тvр зуур завсарлацгаав. Би бунхнаас гарч ойролцоох цайны газар руу алхав. Цайны газарт сууж байсан гурван өвгөн намайг бунханд болж буй зvйлтэй холбоотой юу гэхэд нь “Би удирдаж байгаа хvн нь байна” гээд тоглоод хэлчихэв. Тэгтэл өвгөдийн нэг нь надад нэг судар шиг ном сарвайгаад, хэсэг мөрийг уншуулав. Тvvнд “Төмөр хааны шарилыг хөндөж vл болно. эс тэгвээс дайны бурхан гарч ирнэ” гэсэн утгатай байлаа. Би сургуульд араб хэл vзэж байсан болохоор эдгээр мөрийг төвөггvй уншсан билээ.

2

Бунханд эргэж ирээд өвгөдтэй ярилцсан яриа, уншсан зvйлийнхээ талаар шинжилгээний ажлыг удирдаж байсан хvнд ярьж өгөв. Тэд миний яриаг анхааралтай сонсч дуусаад, мөнөөх өвгөд дээр дагуулж очихыг гуйсан. Бид гудамжинд гарч цайны газарт очвол өвгөд урьдын хэвээр цай уун сууцгааж байв. Шинжилгээний багийнхан тэдэнтэй ярилцаад, хэлсэн зvйлд нь итгээгvйгээр vл барам шоолж, доог тохуу болгосонд өвгөд гомдсон байртай холдон явцгаав. Бид ч ажилдаа шуурхайлан орцгоолоо.

Гэнэт гэрэл унтарчихав. Гэвч vvнийг хэн ч тоосонгvй. Гэмтлийг засаад, булшийг гаргаж эхлэв. Юуны тvрvvнд газар дор 500 жил оршсон хэдий ч гайхалтай сайн хадгалагдаж vлдсэн авс харагдав. Авсны тагийг нээх vед бунхан дотор тааламжтай агаар тархав. Энэ нь дайны бурхан байсан юм болов уу? Тэр vед энэ тухай хэн ч бодоогvй. Хvмvvсийн анхаарал Төмөр хааны цогцос дээр төвлөрсөн байлаа. Археологич эрдэмтэн Михаил Герасимов Төмөр хааны гавлын ясыг шvvрч аван уухай хашгирахад хvмvvс тvvнийг даган тvрэв.

3

Ажил тараад, зочид буудалд амарч байх vед залуус радио сонсохыг хvсэв. Англи хэл мэдэхгvй нэг залуу гадаадын өөр нэг радио станцын суваг барьж аваад хэсэг сонссоноо гэнэт царай нь хувхай цайгаад “Дайн эхлэжээ” хэмээн бидэнд орчуулж өгөв. Бvгд нам гvм болж, өвгөдийн сануулж байсныг өөрийн эрхгvй санацгаав. Хэнд маань ч дуугарах тэнхэл байсангvй. Биднийг Узбекистаны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга өрөөндөө дуудаад “Өвгөдийн хэлсэн зvйлийг цаг тухайд нь яагаад мэдэгдсэнгvй вэ” хэмээн хашгичиж байв. Шинжилгээний багийн ахлагч “Тухайн vед өвгөдийн хэлсэн vгэнд онц ач холбогдол өгөөгvй. Хэн ч тэгэх л байсан” хэмээн өөрийгөө зөвтгөхийг хичээнэ. Төмөр хааны шарилыг Москва руу яаралтай илгээсэн билээ. Дараа өдөр нь Самарканд хотын төв талбай дээр цэргvvд төрийн далбаагаа vнсээд зогсч байлаа. Узбекийн арми дайнд бэлтгэж, тvvнд миний ах оролцож, хожим амь vрэгдсэн билээ. Би харин дайнд кино аппаратаа сугавчлаад, цэргийн оператороор явсан.

Ржев хотод байхдаа фронтыг Георгий Жуков удирдаж байгааг мэдээд маршалтай уулзах бvх боломжийг хайсан. Георгий Константинович бунхан нээсэн тухай миний ярьсан зvйлийг анхааралтай сонссоны эцэст энэ бvгдийг Сталинд уламжилж өгөхөө амлаж билээ. Маршал Жуков хэлсэн амандаа хvрч тун удалгvй Сталин Төмөр хааны шарилыг дахин оршуулах тушаал буулгав. Шарилыг дахин оршуулах, бунхан босгох ажилд нийтдээ нэг сая рубль зарцуулсан. Тухайн vед энэ мөнгөөр бvтэн дивизийг сар тэжээх боломжтой байсан.  Төмөр хаан болон тvvний vр садыг бvхий л ном журмынх нь дагуу оршуулсан. Харин vvний дараа Улаан армийн цэргvvд Сталинградын дэргэд болсон тулалдаанаар анхны ялалтаа байгуулсан даа

Share375Tweet191

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds