АНУ-ын сансар судлал, пуужингийн технологийн хамгийн чухал хүн буюу Наса-г үүсгэн байгуулагчдын нэг, нацист Германы шинжлэх ухааны эрдэмтдийн дээд шүтээн бөгөөд “фау” буюу дэлхий дээрх хамгийн анхны алсын тусгалт пуужинг зохион бүтээгч эр болох Вернер Фон Браун-ыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Зөвхөн уг эрийн оюун ухааны хүчээр л дэлхийн хоёрдугаар дайнд Германчууд Их Британыг айдаст автуулж Лондон хотыг долоо хоногт хоёр удаа пуужингаар харвадаг байсан гэж хэлж болно. Харин дайны дараа тэрээр өөрийн оюун ухааныг сансар судлалын шинжлэх ухааны салбарт буюу хүн төрөлхтнийг сансрын уудамд хүргэхэд бүх анхаарлаа хандуулсан нэгэн.
Тэрээр 1946 оноос эхлэн АНУ-ын засгийн газартай гэрээ байгуулж одон орны салбарыг түлхүү сонирхох болсноор “Марс төсөл” гэх шинжлэх ухааны уран зөгнөлт номоо 1952 онд олны хүртээл болгож байжээ. Уг номонд хүн төрөлхтөн өөрсдийн гариг дээр ашигт малтмалын шалтгаанаас болж амьдрах боломжгүй болсон тул Ангараг гариг цор ганц найдвар болон үлджээ. Харин хүн төрөлхтнийг Ангараг дээр хүргэж өгөхөөр Elon гэх хүн уг төслийг, удирдан ажиллаж байгаа тухай гардаг.
Тэгвэл хамгийн сонирхолтой нь уг явдлаас 60 гаруй жилийн дараа SpaceX хэмээх компани байгуулагдаж хувийн хөрөнгө оруулалтаар НАСА-тай хамтран сансар судлалын идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар иржээ. Түүнчлэн уг компани нь 2020 онд хүн төрөлхтнийг Ангараг дээр хүргэхээр зорилт тавин яг одоо энэ цаг мөчид дэлхийн түүхэн дахь хамгийн том сансрын хөлөг онгоцыг ч хийж байгаа. Хамгийн сонирхолтой нь Вернер Фон Браун-ы зөгнөлт зохиолд гардагын дагуу уг төслийг удирдаж, хөрөнгө оруулалт хийж байгаа хүнийг Elon Musk гэдэг аж. Мөн зорилго нь ч зохиолын дагуу Ангарагт очих гэж тэмүүлж байгаа нь яг одоо бидний цаг үед өрнөж буй тун сонирхолтой тохиолдол эсвэл гайхамшиг юм.