• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Согтуугийн солиорол

Согтуугийн солиорол

 

1
2010 Австралийн Майкл Ньюмен гэгч этгээд нутгийн пабад орж нилээн юм ууж зориг орсны дараа ойролцоох амьтны хүрээлэнгийн хашааг даван орж нэгэн матрыг унах гэж оролджээ. Учир нь тус баранд нэгэн амьтан сургагч эр олон нийтийг хамарсан яриа өрнүүлсэн бөгөөд мань эр түүнтэй муудалцаад өөрийгөө матар унаж үзсэн хэмээн согтуудаа мэдэмхийрчээ. Гэвч амьтан сургагч эр түүнийг хэзээ ч матар унаж байгаагүй, бүр унах зүрх зориг ч түүнд байхгүй гэсэнд ихэд уурлан хүн бүрт өөрийгөө батлахын тулд амьтны хүрээлэнг зорьсон аж.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Түүний унах гэж оролдсон матар бол 7 метр урт Фатсо гэдэг нэртэй матар байсан гэнэ. Хашааг даваж матартай яг л мууранд ойртож буй мэт гэтэж ойртох үед матар түүний баруун гуянаас хазахад Ньюмен гэнэт эрүүл ухаан орж эргэн зугтаасан байна. Архи нь гарсны дараа Ньюмений хэлснээр бол матар маш хурдан хөдөлгөөнтэй байсан гэнэ. Түүнийг матарт дөнгөж гар хүрмэгц матар гуянаас нь зуурч авчээ. Амьтны хүрээлэнгийн ажилтан Дугласын хэлснээр бол Ньюмен тун азтай тохиолдлоор амьд үлджээ. Тэр шөнө нилээн хүйтэн байсан учраас хүйтэн цустай амьтдын хөдөлгөөн удааширсан, мөн тэр матар торон хашаанд гацсан зэрэг азтай нөхцөл байдлын ачаар Ньюмен амьд үлдсэн бололтой.

3

Тэрнээс бусад тохиолдлоор амьтны хүрээлэнгийн матартай санамсаргүй байдлаар 1 торонд орсон хүмүүсийн 80 хувь нь амиа алддаг аж. Бүр түүн шиг зориглон очиж гараа өгсөн хүмүүст чухам юу тохиолдсон талаар дурдаад ч хэрэггүй биз. Ньюмен матрын дайралтын дараа ихэд айн хашаа даван зугтааж, нөгөө архины газартаа очиж чадсан бөгөөд тэндээ цагдаа нарт баригдсан байна. Түүнээс яагаад матар унах гэж оролдсон тухай асуухад нь өөрийгөө амьтан сургагч эрд батлан харуулах зорилгоор, мөн матарнууд их л удаан хөдөлгөөнтэй амьтад шиг санагдсан учраас ингэсэн гэж Ньюмен хэлжээ.

Share307Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds