• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Бүх зүйл цаг хугацаанд захирагдан цагийн зүүний дагуу хөдөлдөг аж. Баян байдал, гуйланчилал аль аль нь мөнх бус, харин үйл хэрэг л мөнх аж. Betty Boop-ын түүх.

Бүх зүйл цаг хугацаанд захирагдан цагийн зүүний дагуу хөдөлдөг аж. Баян байдал, гуйланчилал аль аль нь мөнх бус, харин үйл хэрэг л мөнх аж. Betty Boop-ын түүх.

betty-boop-helen-kane-tricurioso

1930 оноос эхлэн Америкын телевизийн салбарт цоо шинэ өнгө төрх үзэгдэх болсон нь торомгор алаг нүд, богино буржгар үс, мөнхийн өндөр өсгийт болон өндөр давтамжит хоолойтой нэгэн хүүхэлдэйн киноны дүр болох Betty Boop байлаа. Түүнийг хараад танихгүй хүн дэлхий дээр цөөхөн биз. Аливаа зүйл бүхэн учир шалтгаантай байдаг. Тэгвэл Betty Boop дэлгэцэнд гарах болсон явдал ч гэсэн нийгэм улс төрийн шалтгаантай байлаа. Тэрээр АНУ-ын эдийн засгийн гүн хямралын үед эмэгтэйчүүдийн тэсвэр хатуужлын билэг тэмдэг болж байв. Гэсэн хэдий ч Betty Boop-ын гол дүрийн эмэгтэй Холбооны Засгийн газар эсвэл Холливудаас нэг цент ч авч байгаагүй аж.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

Helen Clare Schroeder нь 1904 онд Bronx-т төрсөн юм. Төрөөр өсвөр наснаасаа дуулж бүжиглэх авъяасаа олж нээсэн бөгөөд 1927 онд Paramount театрт “Испанид өнгөрүүлсэн шөнө” гэх ганцаарчилсан хөгжмийн тоглолтоо хийж байжээ.

Тэрээр “That’s My Weaknes now” гэх дуу гаргаж уг дууны сүүлчийн бадаг дээр boop boop гэх үгийг мөр болгоны төгсгөлд уянглуулан дуулсан нь түүнийг ихээхэн нэр алдарт хүргэсэн байна. Энэ нь өнөөдрийн бидэнд сонсоход нэг их өвөрмөц зүйл биш боловч 100 жилийн өмнөх хүмүүсийн хувьд жинхэнэ тэсрэлт болсон юм. Үүний дараагаар 1928 онд “I wanna be love by you” гэх дуу гаргасан нь аммжилтыг нь үргэлжлүүлж Billboard-ын жагсаалтанд 2-т орсон байдаг. Тэрээр тухайн цаг үед дууг ихэвчлэн жаз хөгжимтэй хослуулан бүтээдэг байсан бөгөөд дуу бичлэг болон мюзикел кино зэргээс долоо хоногтоо 8000 долларын ашиг олдог байлаа.

helen-kanejpg

Helen Kane

1930 оны эхээр холливудын найруулагч Max Fleischer “Dizzu Dishes” гэх анимейшн бүтээхээр болж үүнийхээ гол дүрийг Helen Kane-ны Betty Boop гэх дууг сонсож байгаад олсон байдаг. Helen Kane-ы царай төрхийг удаан бодсоны эцэст Betty Boop-ыг яг түүн шиг том алаг нүд, цагирган ээмэгтэй “boop bopp a doop” хэмээн дуулдагаар бүтээсэн байна. Дэлгэцэнд гарсан даруйдаа Betty Boop Америкын үзэгчдэд шууд л Helen Kane-ыг өөрийн эрхгүй санагдуулсан бөгөөд Helen өөрийн эрхгүй Америкын анимейшний ертөнцийн хатан хаан болох нь тэр. Betty Boop нь Fliescher-ын хамгийн алдартай дүр болж чадсан юм.

Betty Boop нь маг богино хугацаанд нийгмийн томоохон төлөөлөл болж чадсанаас гадна 20-р зууны эрх чөлөө, капитализмын билэг тэмдэг болж чадсан байна. Үүнээс гадна түүний өндөр өсгийт, галбирлаг хөл зэрэг нь анимейшны хамгийн анхны эротик бэлэг тэмдэг болж чадсан аж.

3

Betty boop анимейшний эхлэл

Маш олон жилийн турш нилээдгүй хэдэн жүжигчид Betty Boop-ын хоолойнд дуу оруулалт хийсэн байдаг ч Kane өөрөө нэг ч удаа дуу оруулж байгаагүй байна.

Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам Betty Boop болон Helen Kane хоёрын нэр алдар аажмаар замхарч эхэлсэн аж. Betty Boop хүүхдүүдэд зориулсан анимейшин биш тул нилээдгүй шүүмжлэл дагуулж эхэлсэний эцэст хүүхдүүдийн дунд өөр анимейшнууд нэр хүндийг олж эхэлсэн байдаг. Гэхдээ мэдээж энэ бүхний анхдагч нь Betty Boop гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Харин Helen Kane-ы хоолойноос хүмүүс зүгээр л аажимда залхаж эхэлсэн байдаг. Дашрамд дуулгахад хүүхдүүдэд зориулсан Bett Boop-ын шинэ анимейшин хийгдэж эхэлсэн бөгөөд 2018 онд дэлгэцнээ гарахаар яригдаж байгаа аж.

 

Share278Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds