• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, August 10, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Зандалчин хувилгаан

Зандалчин хувилгаан

3

Бvр I Петр хааны бий болгосон Петербург дэх алдарт цуглуулгад формалины уусмалаар дvvргэсэн шилэн хоргонд 3394 гэсэн дугаартай нэгэн vзмэр байх бєгєєд тvvнийг олон тvмэнд ер vзvvлж байгаагvй, цаашид ч vзvvлэхгvй байж мэднэ.

You might also like

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

1891 оны эмгэнэлт явдал

Бvртгэлд харин “Монголын толгой” хэмээн даруухнаар нэрлэсэн байдаг. Энэ бол гарал vvсэл хийгээд ажил амьдрал нь олон тvмэнд нэлээд бvрхэг, тэгсэн хэрнээ эх орон нэгтнvvддээ vзvvлсэн нууцлаг нєлєє нь асар их байсан хvний толгой юм. Бараг хагас зууны турш энэ хvн нvvдэлчдэд итгэл, айдас тєруvлж, Монголын тал нутгийг тvйвээж явсан эр. Тvvний нэр ус нь ч тиим тодорхой бус.

Жа лам юм уу Дамбийжанцан гэдэг байсан гэх. Амьд байхад нь тvvнийг хувилгаан гэж хvлээн зєвшєєрдєг байж. Тэрбээр єєрийгєє ХYI зууны vеийн Ойрдын домогт ван, манж-хятадын хvчирхийл-лийн эерэг хийсэн тэмцлээрээ нэрд гарсан Амарсанаагийн хойт дvр хэмээн зарлажээ. Хамгийн гол нь Буддын шашны олон бурхдын нэг-догшин Махгалын амьд дvр хэмээн vг хэлээрээ ч, vйл ажлаараа ч итгvvлж дєнгєсєн аж. Шарын шашныг хамгаалагч энэ догшин бурхныг ариун галын наана гартаа мэс барьж шашны дайсны зvрхэнд нэвтэрч, царцаж амжаагvй байгаа цусыг нь уухаар зэхэж буйгаар дvрсэлеэн байдаг. Тэгвэл Жа ламын хувилгаан чанарт эргэлзэж тээнэгэлзсэн хэнийг боловч аймшигт хувь тавилан тосч байдаг байв. Тахил єргєх vедээ Жа лам дайс-ныхаа єрийг цоолон зvрхийг нь суга татаж дайчин тугаа шинэ цусаар мялаадаг байжээ. Тэр ч бvр хэл гараа-раа хvний нvдийг ухаж, чихийг нь тасалдаг байв гэнэ. 1922 оны эцэс 1923 оны эхээр Монгол Улсын дотоодыг хамгаалах газраас ихэд нарийвчлан бэлтгэж байж явуулсан ажиллагааны дvнд амийг нь хороосон Жа ламын голгойг олон тvмэнд зориуд vзvvлж, Жа лам гэгч vхэшгvй мєнхийн хутгийг олсон хvн байгаагvй, тэр одоо байхгvй болсон гэдгийг алс хязгаарын малчны хотод ч дуулгах ажил зохиосон гэдэг. Малчид хохимой толгой харах нь цаашдын явдалд цєвтэй гэдэгт итгэдэг байсан учраас Жа ламын толгойг хармагцаа нvvрээ буруулж байсан аж. Жа ламыг vхеэн хойно ч байхгvй болсон гэдэгт нvvдэлчид vл итгэж, тvvний барааг энд тэнд харсан гэх яриа тэдний дунд удтал байсаар байсан гэсэн.

Хятадууд шивээлэн байсан цайз-хот Ховдыг чєлєєлсен 1912 оны уйл явдлын дараагаар аймшиггvй дайчин Жа лам их нэр нvvртэй болсон байна. Тэрбээр энэ тулааныг удирдагчдын нэг байсан бєгєєд домог болж vлдсэн яриагаар бол байлдаан тvр амехийхэд Жа лам эмээл дээрээ бєхийн єврєєсєє мурийж тахийсан сумыг атга атгаар нь гаргаж ирдэг байсан аж. Сум тvvнийг дийлдэггvй байж.

2

Зарим мэдээнээс vзвэл Жа лам Астрахань мужаас гаралтай халимаг хvн байжээ. Ямар ч байлаа гэсэн Орос улс тvvнийг албатаа гэж vздэг байснаас 1914 оны хоёрдугаар сард баривчилж шоронд хорьж, улмаар цєлж байв. Тvvнийг баривчилсан тухай тайлан мэдээнд єгvvлэхдээ, шашны зан vйлд ашигладаг байсан хvний тулам арьс гэрээс нь олдсон гэсэн байдаг нь Жа лам хэр харгис хэрцгий нэгэн байсныг харуулна. 1917 онд (Эросын эзэнт улсад хувьегалын vйл явдал єрнєснєєр Жа ламыг анхаарах хvнгvй болж тэрбээр Баруун Монголын тал нутагт дахин хэл тавьжээ.

 

Тvvний vхэл

Жа лам ямар сvм хийдэд шавилан сууж байсан, ерєєс ном vзсэн эсэх, зарим эх шиамааш сурвалжийн баталдагчилан гадаадын хvмvvс нэвтрvvлдэггvй байсан Тvвдийн нийслэл Лхас хотод очсон, Далай ламтай дотно болсон зэрэг нь vнэн эсэхийг бvv мэд. Энэ хvний талаарх аливаа мэдээлэл хоорондоо зєрчилтэй, будилаантай байдгийг давтан хэлье.

Тvvний ер бусын чадал, ид шидийн тухайд элдэв домог их бий. 1920-1929 онд Монголд байсан, цэргийн олз-логдогч асан Йозеф Гелета гэдэг унгар хvн 1936 онд Лондонд хэвлvvлеэн номондоо єєрийг нь хєєсєн казакуудын гараас Жа лам хэрхэн мултарсан тухай єгvvлжээ. Жа лам зугтаж яваад нэг мэдеэн чинь ард нь дайснууд нь, урд нь нуур байв гэнэ. Yvнийг харж байсан хvмvvс тvvнийг одоо ч гарцаагvй баригдлаа гэж бодож байтал Жа лам эргэж хараад зогсчихжээ. Тэгтэл нєгєє казакууд чинь мориныхоо амыг эргvvлж “Єнєєх чинь тэнд байна” гэж хашгиралдаад нуурыг тойрон хєєцєлдєж хоорондоо тулалдаж, биенээ жадлалцаж гарчээ…

1

Жа ламын ер бусын чадварыг дvрслэн бичсэн єєр нэг хvн нь Фердинанд Оссендовский (1878-1951) хэмээх польш эр. Єєрєє ч бас сонин хvн байсан юм билээ. Орост єсч, Петербургийн их сургуупьд сурч Сибирьт физик, химийн багшаар ажиллаж байгаад дараа нь адмирал Колчакийн зєвлєх байснаа цагаантны дэглэм унахаас ємнєхєн тvvний даалгавраар Урианхайн хязгаар, Баруун Монголыг судлахаар явсан юм билээ. Сибирээс Монгол руу шилжсэн улаантан, цагаантны тэмцэлд Оссендовский цагаантны талд орж Барон Унгерний тугийн дор тулалдаж явжээ.

Жа лам 1921 онд нэгэн малчны єрийг хутгаар ярж байхад Оссендовский дэргэд нь байж, “…аажим амьсгалж буй уушиг, цохилж буй зvрхийг нvдээрээ харав. Жа лам шарханд хуруугаа хvргэхэд цус нь тогтож, нєгєє малчны царай тайван амгалан болов. Жа лам малчны гэдсийг ярхаар зэхэхэд би айсан, эвгvйцсэнээсээ нvдээ анив. Хэсэг азнаад нvд нээтэл малчин дээлийнхээ энгэрийг ярчихсан унтаж байхыг хараад мэл гайхсан”. Оссендовский ийн бичсэн байдаг. “Тvvнийг ямар нэг байдлаар эсэргvvцсэн хvнийг хайрлалгvй устгана. Энэ хачин жигтэй халимагийн гарт хvмvvс ердєє л зэвсэг нь болдог байв. Хvнд заяадаггvй ид шид, эрдэм чадал эзэмшиж, ер бусын их увидас биедээ шингээн энэ ертєнцєд буцаж ирсэн хvмvvст зориулж Гималайн ууланд байгуулсан ариун сvмд байдаг лам нарын нэг нь гэж Жа ламыг малчид vздэг байлаа. Жа ламыг сєрэн тэмцэх боломж vнэндээ байхгvй бєгеєд тvvний ирд хувилгааны чадал нь дайсныхаа гарт байгаа зэвсгийг ч ялан дийлдэг байсан. Тvvнийг алж чаддаггvй байв” гэж мєнєєх Йожеф Гелета бичсэн бий. Гэлээ ч тvvнийг алчихсан. Амьдралын сvvлчийн жилvvдээ Жа лам цєлд байгуулсан цайздаа єнгєрєєсєн юм. Энэхvv цайзаа Баруун Монголд бай-гуулахаар санаархаж байсан тусгаар улсынхаа нийслэл болгохоор тєлєвлєж байсан ч байж мэднэ.

Буддийн шашны сvм барих бодолтой байсан гэдэг юм. Харин тэрхэн vедээ бол говийг туулан явдаг худалдаачдын жингийн цувааг дээрэмдэхийг санаархаж байв. Энэ бvхий байдал нь Єргєєн дэх засгийн санаанд огт нийцээгvй. Жа ламыг цайзаас нь гаргахад тєвєгтэй, шинэ засаг тvvнийг хvчээр эзлэх бодолгvй байснаас Єргєєн дэх Засгийн газарт туе дэм хэрэгтэй байгаа бєгєєд Баруун Монголыг илбэн тохинуулах сайдаар ажиллахыг хvссэн агуулгатай хуурамч захидал тvvнд илгээжээ. Жа лам ч уг захидлыг хvргэж ирэх “тєлєєлєгчдийг” єргєєндєє хvлээн авахыг зєвшєєрсєн байна. Тэгэхдээ бие хамгаалагчдаа байлцуулан тєлєєлєгчдийг нэлээд болгоомжтой угтеан аж. Энэ ажиллагаанд оролцеон Х.Кану-ковын илтгэснээр бол эхний єдєр Жа ламыг хороож чадсангvй.

Эцэст нь Дvгэр бэйс газрын зураг дээр баримжаалдаг болохын тулд Жа ламаар заалгах гэж єєрсдєд нь зориулсан гэрт тvvнийг ирvvлж дєнгєсєн аж. Жа лам ганцаар иржээ. Жа ламыг орж ирэхийг хараад Даш гэдэг цэрэг ємнє нь сєгдєн унаж адислахыг хvеэв. Дvгэр зочны хажууд суулаа. Харин 1912 онд Жа ламын удирдлага дор Ховдод дайтаж явсан Нанзад баатар галд аргал хийж суув. Жа лам адислахаар гараа єргэн толгой руу нь дєхvvлэх vед залбирч байсан Дvгэр тэр гараас нь барьж авлаа. Нєгєє гарыг нь Дvгэр шvvрч авав. Нанзад энэ мєчид Жа ламын хvзvv рvv тулган бууджээ. Учир битvvлэг ламын амьдрал ийн тєгссєн гэдэг.

4

Хараалт толгой

Хvмvvсийн дурсамжаас vзэхэд Жа лам гайхамшигтай ойтой хvн байжээ. Тvvний дургvйг хvргэх нь єєртєє цаазлах ял оноосонтой ялгаагvй. Жа ламтай ямар нэг байдлаар хувь заяа нь холбоотой явсан хэд хэдэн хvнийг тvvний хараал мєрдєж мєшгиж байсан гэлтэй. Єргєєн дэх Засгийн газрын байшинд Жа ламын толгойг авчирсан єдєр Монголын хувьегалын удирдагч Д.Сvхбаатар амьегал хураажээ.

Дэлхийн II дайны эцсээр Варшав хотын ойролцоо байсан Оссендовский дээр Германы зэвеэгт хvчний дэслэгч барон Унгерн-Штернберг ирсэн байна. Бараг зуун ном бичсэн зохиолч болоод байсан Оссендовский маргааш єглєє нь єєд болсон байв. Бароны хvv нь юм уу, зээ нь юм уу гэх энэ хvн Оссендовский дээр дэмий нэг ирээгvй бєгєєд эцэг Унгерний нуусан vнэт эдлэл зохиолчтой холбоотой байсан гэсэн агуулгатай мэдээлэл 1989 онд Польш, Монголын хэвлэлд гарсан юм. Нэг таамаглалаар бол Унгерн “50 жилийн хугацаанд хvн ирж авахгуй” гэж хэлээд єєрийн алтыг буддийн нэгэн сvмд єгч байхыг нь энэ хvн харсан гэдэг.

…Жа ламын толгойг Єргєєнд хайж байсан тєдийгvй тvvнийг Орост аваачсан монголч эрдэмтэн В.А.Казакевич “Японы тагнуул” гэгдэж 1937 онд Ленинградад цаазлуулжээ. Єер нэг эрдэмтэн В.Д.Якимов энэ vед золоор буудуулчихалгvй vлдсэн ч дайны эхээр амь vрэгдсэн аж. Энэ хvн Жа ламын тухай материалыг нэлээн жил цуглуулсан бєгєєд тvvний тухай “Хувилгаан-дээрэмчин” гэдэг тууж бичсэн юм. 1938 онд Жа ламын тухай “Буддийн лам” хэмээх єгvvллэг бичиж “Знамя” сэтгvvлд хэвлvvлеэн зохиолч Б.Лапин нас барсан.

Жа ламыг сайн мэдэх, тvvнтэй захидлаар харилцаж байсан гэх орос худалдаачин, залуудаа Монголд ирж олон жил болсон А.В.Бурдуков Сталины vхлийн лагеруудын нэгэнд 1943 онд амьсгал хураасан. Жа ламын нэлээд хэдэн фото зураг тvvнд байсан бєгєєд 1912 оны “Огонёк” сэтгvvлд нэгийг нь хэвлvvлж байжээ. Жа ламын тухай “Талд гарсан бослого” хэмээх том хэмжээний кино хийхээр амьдралынхаа туршид мєрєєдсєн Петер Садецкийн талаар дуугvй єнгєрч vл болно. Сэтгvvлч, зохиолч, кино найруулагч энэ чех vндэстэн 1968 оны vйл явдлын дараа цагаачилж Баруун Германд суух болсон юм.

Говьд байгуулсан цайзад нь Жа ламыг бус харин нуугдахынхаа ємнє тусгайлан бэлтгэж vлдээсэн хуурамч “дvрийг” нь устгасан гэсэн таамаглалыг Садецки дэмжиж байсан тєдийгvй vvнийг нотлох баримт цуглуулж байсан байна. Ийм баримтын нэг нь Барон Унгерний шvдний эмч байсан Бианка Тристаод хамаардаг. Тэрбээр Жа ламыг тал нутагт жирийн бєєгийн байдлаар аж тєрж байхыг нь 1922 оноос хойш vзсэн аж…

Share366Tweet164

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In