• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

ЦАСТ ГИМАЛАЙН НУУЦЛАГ АМЬДРАЛ

ЦАСТ ГИМАЛАЙН НУУЦЛАГ АМЬДРАЛ

1

Гимлайн мөнх цаст уулнаас бууж ирж лам хуврагуудтай уулздаг гурван даяанчийг анх 1997 онд Голландын Түвд судлаач Ш.Клара гэдэг бүсгүй зурагтай нийтэлснээс хойш тэд дахин үзэгдэхээ больжээ…

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

Түвд бол судлах тусам оньсого таавар шиг болдог орон гэж хожим нь Клара бичжээ. Гималайн сүрлэг уулсын дунд 200-300 насалдаг ер бусын бие цогцостой, оюуны өндөр хөгжилтэй даяанч хүний амьдралаас бүрэн тасарсан орчинд амьдарч байдгийг Америкийн хэвлэлүүд 1960 оноос эхлэн бичиж эхэлсэн. Юу ч идэхгүй найман сар тэсч дусал ч ус амсахгүй гурван сар бясалгал хийдэг, ганц мөч ч цурам хийхгүй гуч хоног явж чаддаг аглаг уулын даяанчдад эхэндээ итгэхэд бэрх байжээ.

2

Тийм даяанчдаас алмасын тухай асуудал илүү бодитой гэж үзэж байв. Гэтэл 1966 онд Энэтхэгийн Дармасала дахь Далай ламын ордонд Гималайн уулнаас бууж ирсэн даяанчтай Английн сэтгүүлч Р.Стивенсоны хийсэн ярилцлага буддын шашинд үл итгэгчдийн гайхшлыг төрүүлэв. Раханжа гэх даяанч Манж дайчин гүрний Төр гэрэлт хааныг хоёр дахь хатнаа буулгах үед /1856 он/ Бээжинд очиж байсан тухайгаа ярьсан нь хүмүүсийг бүр ч алмайруулжээ. Тэр үед Раханжа гучин настай байсан гэнэ.

Дармасалад ирж Стивенсонд Ярилцлага өгөхдөө Раханжа 130 настай ч 45 настай хүн шиг харагдаж байсан нь хүмүүст эргэлзээ төрүүлдэг байж. Гэвч түүний үзүүлсэн дотоод бясалгалын зарим увдис англи сэтгүүлчийг бараг л буддын шашинд ороход хүргэжээ. Стивенсон тэр үед дэлхийд шилдэг гэгдэх гэрэл зургийн аппараттай явсан боловч хичнээн кадр дараад Раханжагийн ганц ч сүүдрийг буулгаж чадаагүй байна.

Даяанч өөрөө гэрэл зургийн хальсанд дүрсээ буулгах дургүй гэдгээ хэлж зөрүүд сэтгүүлчийг зураг дарах болгонд үл мэдэгдэх бясалгалаар хальсыг нь гэрэлд цохиулж орхиод байсан гэдэг. Стивенсон уран арга хэрэглэж даяанчийг далай ламтай зэрэгцүүлэн зогсоож байгаад дурсгалын зураг татсан боловч зөвхөн ганц дээрхийн гэгээнтэний дүр гарч харин дэргэд нь цав цагаан туяа цацарсан гэрэлнээс өөр дүрс байгаагүй ажээ.

Стивенсон үхэшгүй мөнхийн тэр даяанчтай хийсэн ярилцлагадаа Далай ламын зургийг тавьж хэвлүүлжээ. Сарын дараа Раханжа даяанч хэнд ч мэдэгдэлгүй нэг л өглөө Гималайн уул уруугаа буцсан бөгөөд энэ үед түүнтэй уулзаж ярилцлага авахаар дэлхийн өнцөг булан бүрээс хориод сэтгүүлч Дармасалад хүрэлцэн ирсэн байсан нь уг явдал хичнээн дуулиан тарьсныг гэрчилж байв.Өдөрт аяга цэвэр уснаас өөр юу ч хэрэглэдэггүй ариуссан хүчирхэг даяанчтай уулзах завшаан тэдэнд олдсонгүй. Харин буддын шашны номонд гүнзгий нэвтэрч бясалгал гэгээрлийн туйлд хүрээд амьдралаас тасар сан тийм даяанчид байдаг талаар далай лам хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн нь “Шинжлэх ухаанд том цохилт ирэв” гэсэн гарчигтайгаар бүр ч илүү дуулиантайгаар хэвлэгдэж байжээ.

 

Нэг ясондоо харь гаригийн хүн ирээд явснаас дутахааргүй шуугиан дэгдээжээ. Мөн 1992 онд Түвдийг судалж байсан Францийн хэсэг эрдэмтэд Гималайн даяанч нарын тухай гэрэл зураг бүхий материал хэвлүүлсэн нь бас л олныг гайхшруулжээ. Удалгүй эгэл бус хүмүүсийн тухай ном ч хэвлэгдэн гарлаа. Эрдэмтэд нэгэн даяанчтай санамсаргүй цохилт өгсөн хэрэг.Нас нь багцаагаар 400 орчим жил гэж тооцогдсон тэр даяанч цасан дунд гал гаргалгүй дулаацах аргыг тэдэнд харуулж зургаа татуулсан нь үнэхээр гайхуулав.

3

45 хэмийн хүйтэнд цээж нүцгэлэн суугаад биенээсээ уур савсуулан ойр хавийнхаа цасыг хайлмагтуулсан үзэгдэлд тэр эрдмийн Христийн сурталд үл итгэхэд хүргэжээ. Даяанч тайлбарлахдаа : хүйтэн шөнөөр мөстэй усанд базсан нимгэн даавуу нүцгэн бие дээрээ нөмөрч биенийхээ илчээр даавуугаа хатааж сургуулилдаг дасгал бий.Нэг шөнө хичнээн олон нөөтөн даавуугаа хатаанав илч төвлөрүүлэх эрдэм төдий чинээ боловсрон хөгждөг. Ганц шөнийн дотор 60 нойтон даавууг биенийхээ илчээр хатаасаны дараа сая цасан дунд галгүй дулаацах эрдэм бүрэлдэн тогтоно гэжээ.

Share380Tweet172

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds