Бид энэрэнгүй бөгөөд өршөөлгүй дэлхийд амьдардаг. Би Австрийн илжирсэн парламентын мэдээг сонсох бүрт энэ улсад цаашид ямар ч ирээдүй байхгүй гэдгийг ойлгож эхэлсэн. Амин хувиа хичээсэн өчүүхэн нөхдүүдээс бүрдсэн өөдгүй парламентын засаглал. Шийдвэр гаргах болохоороо бөөнөөрөө нийлж шийдвэр гаргачихна, гаргасан шийдвэр нь буруу бол хэн ч хариуцлага хүлээхгүй. Бөөнөөрөө нэгнийхээ ард гараад нэгнийгээ хамгаалаад өнгөрдөг ийм л арчаагүй аймхай гахайнуудын засаглал. Залуухан зураач би энэ бүх худал хуурмаг ертөнцийн дундаас нэгэн гэрэл олж харсан нь ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс юм.
Ерөнхийлөгч бүх шийдвэрүүдийг бие даан гаргана. Гаргасан шийдвэр нь буруу бол хариуцлагыг дангаараа хүлээнэ. Уг бодлоо би хүмүүст хэлэхэд арчаагүй амьтад төрөлхийн аймхай зангаараа нэг хүнд бүх эрх мэдэл байх аюултай, буруу хүнээ сонговол тэгээд сүйрнэ гэх мэт шалтаг тоочдог. Үгүй дээ хөөрхийлөлтэй хүн төрөлхтөн минь. Дээд түвшний эрх мэдэл болон хар толгойгоороо хариуцах хариуцлага хоёроос худалч, хулгайч, зальжин, аймхай, зусарч гахайнууд сүнсээ зайлтал айж тэр суудал уруу зүглэдэг ч үгүй юм. Тийм өмхий амьтдын хамгийн том айдас нь хариуцлага. Харин эсрэгээрээ тэр суудал руу хамгийн хүчтэй, шийдэмгий, зоригтой бөгөөд хариуцлагатай дээд түвшний хүмүүс л тэмүүлэх болно. Ямартай ч одоогоор энэ л зөв.
1910 он. Австри улсад шугам зураачаар ажиллаж байх үедээ бодсон бодол.
Адольф Гитлерийн өөрийн гараар бичсэн Mein Kampf буюу миний тэмцэл номоос өөрийнхөөрөө найруулан хүргэлээ.Харин уншигч ахайтан та юу гэж бодож байна? Дэмжиж байна уу? Бас энэ сонирхолтой номыг цуврал болгон нийтэлбэл яаж байна? Эсвэл нацист суртал ухуулга дэлгэрүүлнэ гэдэг үүднээс уг номыг уншихыг хүсэхгүй байна уу? Пэйжний сэтгэгдэл хэсэгт өөрсдийн саналаа нэмээрэй.