Annette Kellermann бол 20-р зууны АНУ-ын нүүр царай болж явсан эмэгтэйчүүдийн нэг юм. Хүүхэд наснаасаа эхлэн усанд сэлэлтээр хичээллэж улмаар АНУ-ын усанд сэлэлтийн шигшээ багт ч багтаж байлаа. Гэвч тухайн үед эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл, эцгийн эрх ёс гэх мэт уламжлалт нийгмийн харилцаа бүрэн устаагүй байсан тул эмэгтэй хүмүүс усанд сэлэхэд үргэлж араасаа хэл ам дагуулдаг байв. Энэ бүх дарамт шахалт, нийгмийн доромжлолыг үл тоон эмэгтэй хүн ч гэсэн өөрсдийн гэсэн эрхтэй байх ёстой хэмээн хатуу байр суурийг баримталж энэ бүхэнтэй тэмцэхээр болжээ.
Ийнхүү 1907 онд нэгэн жижигхэн гэрэл зургийн хувийн студид орон тухайн үеийн эмэгтэйчүүдийн усны зургийг өмсөн өөрийн фото зургуудийг даруулжээ. Тэрээр зургуудаа тухайн оны 9-р сард нийтэлсэн боловч цагдаагийн газраас Kellermann-ыг садар самуун сурталчилсан хэргээр баривчилсан байдаг. Тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээгээд хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн удаан хугацаанд маргасан бөгөөд түүнийг дэмжсэн феминист хөдөлгөөн болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүчтэй тэмцсэний үр дүнд 1908 онд шоронгоос сулласан түүхтэй.
Тэрээр 1916 онд кино урлагт хөл тавьж “бурхны охид” хэмээх кинонд анх тогложээ. Уг кинонд эмэгтэйчүүд хагас нүцгэн дүрээр АНУ-ын кино театруудад гарсан нь бараг л анхны эрээ цээргүй кино болсон байна. Тухайн үед нийгэм цаг үеийн нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарсан боловч бүсгүй тэр бүхнийг үл тоон өөрийнхөөрөө тэмцсээр л байлаа. Ийнхүү бүхий л амьдралынхаа турш тэмцсээр 1975 онд 88 насандаа нас баржээ. Түүнийг нас барах үед хүсэл мөрөөдөл нь бараг л биелэн дөхөж байсан гэж хэлж болохоор бол өнөөдөр хэдийнээ хэтрээд биелчихсэн гэж хэлэхээр байдал дэлхий нийтийг нэгэнт ноёлжээ.