• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Лондон хотын “үхлийн утаа”

Лондон хотын “үхлийн утаа”

0

Хүн төрөлхтөн хотжиж, үйлдвэржилтийн эрэн эхэлснээр олон ололт, дэвшилт гарсан боловч түүний сүүдэрт цөөнгүй асуудлууд урган гарч ирсэн нь хот орчмын агаар, хөрс, усны бохирдол байлаа. Үүний хамгийн эмгэнэлтэй жишээ нь 1952 өвөл болсон Лондонгийн “ҮХЛИЙН УТААН ХӨШИГ” юм. Энэ бүхэн нэг л өдөр гэнэт тохиосон хэрэг биш байлаа. Лондон хотод үйлдвэржилт цэцэглэн, хотын хүн амын тоо өсч, нүүрс хэрэглэх болсноор энэ бүхэн эхлэлтэй.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Анхандаа хүмүүс нүүрсийг эвгүй үнэр гаргадаг,  утаа болон хаягдал их, хөө тортогтой хэмээн хотын захиргаанд гомдол гаргадаг байсан гэдэг. Хэдийгээр үйлдвэржилт цэцэглэн хөгжиж байсан боловч, 1873-1891 онуудад амьсгалын замын өвчлөлттэй холбоотой нас баралт өндөр байсан тухай мэдээ тэмдэглэгдэн үлджээ. Гэвч тухайн үедээ томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд ихэсдэг нь хүйтнээс болж байна гэж “буруу”-г өөр зүйлээс эрэх шалтаг болж байлаа. Үүнд хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд зэрэг дархлааны систем харьцангуй султай хүмүүс нас барагсдын дунд зонхилж байсан юм.

2

Харин 1952 оны өвлийг хүртэл Лондонгийн оршин суугчдын хувьд ч, засгийн газрын холбогдох байгууллагуудын хувьд ч энэ “утаа” үхэлд хүргэх хүртэл аюул учруулна гэж санаагүй болов уу. 1952 оны 12 сарийн 4-нд, агаарын anticyclone Лондон орчимд тогтсон бөгөөд, салхи тогтворжиж, агаарын чийгшил аажмаар нэмэгдсэнээр тавхан өдрийн дотор 4000 гаруй, дараагийн 2 сард барагцаагаар 8000 хүн нас баржээ. Энэ бол зөвхөн Лондонгийн хувьд бус дэлхий нийтийн хувьд “АЮУЛЫН ХАРАНГА” БОЛСОН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ ЮМ. Ингээд Лондончууд нас баралтын шалтгаануудыг ул суурьтай судалж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болсон байна.

3.

Юун түрүүнд, өвчлөлтийн эх үүсвэрүүдийг тогтоох явдал чухал байв.  Судалгаагаар үйлдвэрийн болон айл өрхийн дутуу шаталтаас ялгарсан тоосонцор, хорт хийнүүд, цаг агаарын огцом өөрчлөлт, мөн дизель түлшээр ажилладаг олон зуу автобусны утаа зэрэг нь өвчлөлд голлон нөлөөлсөн болохыг тогтоожээ. Тухайн үед, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсноос олон сургууль, цэцэрлэг түр хааж, нийтийн тээвэр доголдож, үйлчилгээний газрууд, айлууд утаа нэвтрэхээс сэргийлэн хаалгаа цонхоо битүүлэх зэрэг арга хэрэглэж байсан ч харамсалтай нь НАС БАРАГСДЫН БАГАГҮЙ ХУВЬ НЬ ГЭРТЭЭ, ШӨНИЙН ЦАГААР ТААЛАЛ ТӨГСӨЖ БАЙНА.

4

Англи улс энэ бүхнээс сургамж авч, дараагийн 4 жилд олон өөрчлөлт хийсэн нь агаарын бохирдлын бүсчлэл тогтоох, хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжих, үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гаргах, цахилгаан станцуудыг хүн ам багатай районууд руу дэс дараатай нүүлгэн шилжүүлсэн явдал байлаа. Бүр нүүрс түлдэг айл өрхүүдэд ямар ч үнэ төлбөргүйгээр цахилгаан халаалтын төхөөрөмж бэлэглэж нийгмийн эмзэг давхрагийнханыг цахилгааны төлбөрөөс чөлөөлж байв. Ингээд 1956 онд Английн парламент Цэвэр агаарин тухай хуулыг баталж хэрэгжүүлсэн юм. Энэ хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авсны дотор Лондон хотод “агаарын хяналтын бүсүүд” бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чадсан юм.

Share322Tweet167

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds