Нью-Йорк хот. 1932 он. 400 метрийн өндөрт байрлах төмөр тавцан дээр суугаад үдийн хоолоо идэх 11 ажилтны хөл Нью-Йорк хотын дээр чөлөөтэй савах ажээ. Энэ хүчирхэг хийгээд аймшигтай дүр зургийг гэрэл зурагчин Чарльз К. Эббетс авсан боловч бүхий л цаг үед нийгэм даяар, бүгд үүнийг хуурамч зураг хэмээн сэжиглэсэн юм. Нэгдүгээрт: Эдгээр ажилчдыг таних хүн нэгээхэн ч гараагүй юм. Харин хоёрдугаарт: Ийм өндөрт санаа амар хоол идэж чадах зоригтой хүмүүс байхгүй гэдэгт итгэж байв. Угаас ямар ч барилгын ажилчид байсан ийнхүү амь сорьсон аймшигт үйлдэл хийхгүй нь мэдээж.
Харин 2014 онд “RCA Buildin” компани байгууллагын нууц материалаасаа баримтуудыг дэлгэснээр энэхүү агуу зургийн нууц тайлагдсан юм. Эдгээр залуус үнэхээр ямар ч амь даатгалгүйгээр бас ямар ч хамгаалалтгүйгээр уг төмөр дээр сууж байжээ. Учир нь тэд мэргэжлийн акробатчид байсан бөгөөд “RCA Building” тэнгэр баганадсан барилгын сурталчилгааны ажилд зориулсан ийнхүү тавилтат зургийг авч байсан байна. Харин тухайн үедээ ийнхүү үйлдэл хийж ийм зураг даруулсны хариуд эдгээр хүмүүс хэдэн долларын орлого олсныг нууц хэвээр үлдээсэн аж.