1914 оны 6-р сарын 28-ны өдөр дэлхийн нэгдүгээр дайн албан ёсоор эхэллээ. Энэ бол Ариун Ромын эзэнт гүрнээс хойш хэд хэд хуваагдан дундаа Пруссийн эзэнт гүрэн байгуулж ганц удаа мандсан боловч эргүүлэн няц даруулсан Германчуудын оршин тогтнолын төлөөх томоохон дайн байлаа. Харин уг зурган дээр дайны бурхан тэнгэрийн өргөмөл хүү болох цэл залуухан Адольф Гитлер дайныг дэмжсэн олон түмний дунд зогсож байгааг та олж харж байна. Тухайн үед, яг энэ зураг дарах үед Гитлер үнэндээ хэн ч биш байлаа. Тэгвэл тус зураг нь 1914 оны 8-р сарын 2-ны өдрийн Munich хотноо гэрэл зурагчин Heinrich Hoffmann-ы дарсан зураг бөгөөд Орос улстай Герман улсыг дайтах ёстой хэмээн үзсэн хүмүүсийн цуглааны үеэрх зураг байв.
Яг энэ цуглаанд энгийн нэгэн залуу Гитлер Оростой дайтахыг дэмжин орилсоор цэргийн албанд бүртгүүлж фронт уруу хуваарилагдсан байдаг. Хэдий тэрээр дайнд олигтой амжилт гаргаагүй боловч бага дарга цолоор шагнуулж байлаа. Хэд хэдэн удаа хорт хийн дайралтад өртөж нүдний хараагаа хэсэг хугацаанд алдаж байсан ч дахин фронт уруу явсаар л байв. Гэвч энэ бүхний эцэст дайн дуусаж Пруссын эзэнт гүрэн газрын хөрснөөс арчигдаж Герман улс хэд хэдэн хэсэг болон хуваагдаж, ерөнхийдөө юу ч биш болж, ерөнхийдөө ямар ч хүчгүй хүн сүргүүдийн бөөгнөрөл болон хувирчээ.
Харин Германы ерөнхийлөгч Хинденбургийн ноёрхлын он жилүүдэд залуухан Адольф Гитлер гэнэт цойлон гарч ирэн Ари үндэстнүүдийн үндэсний үзэл дээр тун чадварлаг тоглолт хийж эхлэв. Тэрээр Версалийн гэрээг дэлхий дээрх хамгийн муу гэрээ хэмээн үзэж уг гэрээнээс үүдэн Герман улс 132 тэрбум маркийн торгуульд унасан нь байж боломгүй явдал хэмээн үзэж түүнийгээ уриалж эхэллээ. Ерөнхийлөгч Хинденбургийн хараанд ч Гитлер өртөж эхэлсэн боловч тэрээр нэгэнт ард иргэдийн хүчийг авсан байлаа. Иймд ерөнхийлөгч ч Гитлерийг эсэргүүцэхээ больж цаад утгаараа дэмжиж эхэлжээ.
Харин яг төрийн эрхэнд гарах үедээ Гитлер өөрийнхөө 1914 оны Оросын эсрэг дайныг дэмжиж буй үеийн зургийг олж авснаар үүнийгээ үзэл суртлын томоохон машин болгон ашиглах нь тэр. Тэрээр уг зургийг сонин бүрт нийтэлж, гудамж талбай бүрт гагцхүү “ард түмний дундаас төрсөн хүү” хэмээх нэртэйгээр тарааж байв. Ядуу амьдралд туйлдсан Германчууд дахин хүчирхэгжихийн тулд түүний үг нэг бүрийг анхааралтай сонсож бүхий л зүрх сэтгэлээрээ Гитлерийг дэмжсээр түүнийг канцлер болгосон байдаг. Харин цаашид юу болж хэрхэн төгссөнийг хүн бүр мэднэ шүү дээ….