Энэхүү зургийг 1900 онд дарсан бөгөөд зурагт харагдаж буй Австралийн Аборгенчууд цөм Wyndham-ын шорон уруу ачигдаж байгаа юм байна. Wyndam нь баруун Австралийн хамгийн эртний шоронгуудын нэг бөгөөд анхнаасаа л уугуул иргэдийг барьж хорих зориулалттай барьсан юм. Уг шоронд 1886 онд баруун мужид их хэмжээний алт илэрч алтны нинжа нар тус нутгийг түлхүү зорих болсон тул Абргенчуудыг ямар нэгэн байдлаар тэдэнд гай болгуулахгүйн тулд л хийсэн хэрэг. Иймдээ ч уугуул иргэдийг тухайн цаг үед тун шалихгүй шалтгаан буюу архи уусан, галт зэвсэг зөвшөөрөлгүй эзэмшсэн, цагаан арьстнуудын тосгонтой хэт ойрхон явсан зэрэг шалтгаануудаар баривчлан шоронд хийдэг байжээ. Энэ нь үнэн хэрэгтээ тэднийг цөөлж устгах гэсэн Австраличуудын л бодлого байсан гэдгийг хүн бүр мэдэх ойлгох биз ээ.
20-р зууны эхэн үе гэхэд тэд хоригдлуудын хүзүүнд төмөр гинж зүүн холбодог байв. Нэг гинж нь дунджаар 2.3 кг жинтэй бөгөөд энэ нь дундад зууны үеийн боолчлолыг санагдуулах мэт. Нэг эгнээнд 9-10 хоригдлуудыг хамтад нь гинжилдэг байлаа. Түүнчлэн нэгэнт шоронд орсон хоригдлуудад шүүгчид үзэмжээрээ ял оноож тэдний амьдралаар зүгээр л тоглодог байжээ. Мөн Аборгеничуудыг 7 хоногт ганц л удаа гинжээр холбон гадагшаа гаргаж нар үзүүлдэг байсан нь тэдний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр юм. Гэсэн хэдий ч тухайн цаг үед Их Британы эзэнт гүрэн боолчлол буюу албадан хөдөлмөр эрхлүүлэх явдлыг хуулиараа хэдийнээ хориглосон байсан ч энэ бүхэн хэзээ ч Австралид хэрэгжээгүй гэдэг.
Энэ бүх хядлага, устгал, хүний эрх ноцтой зөрчсөн асуудлууд зэргээс үүдэн өнөөдөр тус бүс нутагт уугуул иргэд нь хүн амын ердөө 3 хувийг л бүрдүүлж байна. Тэд одоо ч өөрсдийн эх орондоо ямагт 2-р хүний эрх үүргийг эдэлж амьдарсаар байгаа юм. Түүнчлэн яг л Америкийн Индианчуудтай адил улсаас багахан хэмжээний тэтгэвэр, тэтгэмж өгөн ажил хийх бүхий л нөхцөлийг нь үгүй хийж сэтгэхүйн хувьд тухайн үндэстнийг бүрэн мөхөөсөөр байгаа аж. Ер нь өрнө болон дорнийн улс төрийн түүхийг хараад байхад өнгөт арьст хүмүүс ардчилсан улсуудад буюу АНУ, Австрали зэрэг газруудад конгрессын гишүүн болсон түүх байдаг. Тэгвэл бүгд л шударга, тэгш эрхтэй юм бол яагаад уугуул Америк буюу индианчуудаас ганц ч хүн конгрессын тэнхимд суудаггүй юм бэ? Эдгээр хүмүүсийн төлөөлөл дуу хоолой тухайн улсуудад огт байдаггүйг энэ нь тодоос тод харуулж байгаа юм.