• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

“Би Хятад хүн, намайг битгий зодооч”

“Би Хятад хүн, намайг битгий зодооч”

1

1941 оны 12-р сарын 7-ны өдөр болсон сувдан эргийн дайралт АНУ-д амьдардаг бүх Ази хүмүүсийн хувьд тун аюултай үйл явдал болсон юм. Япончуудын гэнэтийн дайралт нь Америкчуудын үндэсний үзлийг дээд цэгт нь сэргээснээр Япончуудыг үзэн ядар үзэл зонхилж гудамжинд танхай залуус Ази царайтай хүмүүсийг Япон хэмээн зодож дээрэмдэж танхайрч байлаа. Гэвч уг халдлагад Япончуудаас илүү Хятадууд түлхүү өртөж байсан гэдэг. Учир нь АНУ-ын армиас хэдийнээ тус улсад оршин суудаг бүх Япон иргэдийг нүүлгэн шилжүүлж тусгай газарт амьдруулан эрх чөлөөгүй болгосон байв. Иймд ганц эрх чөлөөтэй алхаж байсан хүмүүс нь Хятадууд болон Солонгосчууд байлаа. Гэвч тухайн үед АНУ-д тийм ч их Солонгосчууд байсангүй. Харин Чан-Кайши тэргүүтэй одоогийн Тайваны Хятад улсын иргэд л олноороо амьдарч байв.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Япон цэргүүд үй олноороо матрын хоол болсон нь

2

Хятадууд АНУ-д бүр анх Манж-Чин гүрний үеэс ирж амьдарсан бөгөөд баруун зүгийн мужуудад их хэмжээний алт илрэх үед тэр зүгт орон нутгийн нинжа болон олноороо явсан байдаг. Түүнчлэн шинэ зуун гарсны дараах үеүдэд баруун мужуудыг холбох авто зам, гүүр, төмөр замын ажилд дайчлагдан бүхий л боломжит ажлуудыг хийж мөнгө олж байв. Харин Манж гүрэн унаж Чан-Кайши хувьсгал хийх үед АНУ-д амьдарч байсан болон мянган Хятад иргэд ажил хийж олсон мөнгөө хувьсгалчдад өгч тэр мөнгөөр нь Манж гүрнийг унагаж Хятад улсыг байгуулсан түүхтэй.

3

Тэгвэл дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын Калифорни мужид хамгийн олон хятад хүмүүс амьдарч хятад хороолол хүртэл байдаг байв. Согтуурч хадуурсан Америк залуучууд тухайн үед Япончуудыг ижилхэн царайтай хэмээн Хятад хороололд нуугдаж байж болох юм гэж тийш очин танхайрдаг байлдаа. Гэвч бодит байдал дээр Хятадууд Япончуудыг нуух ямар ч үндэслэл байсангүй. Үнэн хэрэгтээ Хятадууд Япончуудыг Америкчуудаас ч илүү үзэж ядаж байв. Учир нь тэдний эх орныг бараг бүхэлд нь Япончууд эзэлж төрөл бүрийн химийн туршилт, чөлөөт аллага үйлдэж байсан юм. Харин ч их гүрэнтэй Япончууд сөргөөцөлдсөн нь Хятадуудын бах тавыг хангаж удахгүй болох дайнаар эх орныг нь чөлөөлөхийг л тэд мөрөөдөж байв.

4

Иймд нэг хэсэгтээ Хятад хүмүүс гадуур чөлөөтэй алхах аюултай болсон тул тэд эх орныхоо тугийг байгаа газраа тавих эсвэл цамц, подволкныхоо ард “би хятад хүн” гэх бичиг бичдэг болжээ. Ингэсэн тохиолдолд тэд Япончуудтай андуурагдан халдлагад өртөхөөс өөрсдийгөө бүрэн сэргийлж чаддаг байв. Харин дэлхийн 2-р дайн дуусч Япончууд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсны дараа Америкт байсан Япон иргэд эсвэл Япон гаралтай Америк иргэдийг суллан чөлөөтэй амьдруулж эхэлсэн байдаг.

 

Share294Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In