1953 оны 6-р сарын 27-ны өдөр 3 жилийн турш үргэлжилж асар олон хүний цус урссан Солонгосын Хойгийн дайн дуусгавар болсон юм. Хэдийгээр аль нэг тал ялалт байгуулж чадаагүй ч гэсэн хилийг 38-р өргөргөөр хувааж хоёр Солонгос гал зогсоох гэрээ байгуулж чадсан аж. Мэдээж Солонгосын дайн бол улс орон үзэл суртлаараа хоёр хуваагдан сайн дураараа талцсан хэрэг бол огт биш, уг дайн бол их гүрнүүд жижиг улсыг үзэл суртлын золиос болгон бусдыг талцуулж хооронд нь тулалдуулсан л нэг хэрэг. Өрнөл болон найруулга нь яг л Вьетнамын дайнтай ижилхэн байсан гэдэг.
Дайны дараагаар Хятад болон Хойд Солонгосын талаас 100 мянган орчим цэргийн хоригдлууд баривчлагдсан гэх мэдээлэл байдаг. Тэгвэл 4 жилийн турш Өмнөд Солонгосын шоронд тэднийг залхаан цээрлүүлж, суртал ухуулга явуулсны үр дүнд 1959 он гэхэд тэднээс 47 мянган цэрэг өөрсдийн коммунист, марксист засгийн газрын эсрэг үзэлтэй болж бүрэн нүүр бууруулсан байв. Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч тэднийг хүсвэл Өмнөд Солонгост үлдэж цаашлаад АНУ-уруу цагаачлан барууны ертөнцөд амьдрах боломж олгоход тэд цөм зөвшөөрсөн түүхтэй.
Харин АНУ-ын талаас Хойд Солонгост ердөө 23 цэрэг олзлогдсон байдаг. Мэдээж энэ бол баруун Европын холбоотон гүрнүүдийн хоригдлуудыг оруулалгүй тоолсон тоо юм. 1966 оныг хүртэл буюу дайнаас хойш маш олон жил тэднийг Хятадын шоронд хорьсон бөгөөд суллах цаг болоход тэднээс 21 цэрэг нь эх орондоо буцаж харин 2 цэрэг Бээжин хотод сайн дураараа үлдэх шийдвэр гаргасан байна. Учир нь АНУ нь хүний эрхийн маш ноцтой зөрчдөг бөгөөд хар арьст хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг. Тэд эх орныхоо бүтээн байгуулалтад олон зуун жил зүтгэж дэлхийн 1,2-р дайн, Солонгосын хойгийн дайнд оролцсон боловч тэднийг “нэг муу нигер” хэмээн дуудна гэж гомдоллсон байдаг. Харин түүнийг оронд тус хоёр цэрэг Хятадад үлдэх хүсэлт гаргасан тул түүнийг нь ч холбогдох хүмүүс шалгаж үзээд зөвшөөрсөн түүхтэй. Харин АНУ-ын Засгийн газраас уг явдлыг Хятадын хийсэн суртал ухуулга, тархи угаалт хэмээн мэдэгдсэн юм.