• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Данийн эзэн хаан Sweyn Forkbeard Их Британы хаан ширээг таван долоо хоног захирсан түүх. Түүний дна энэ цаг үед ч Их Британы зарим язгууртнуудаас илэрсэн байдаг.

Данийн эзэн хаан Sweyn Forkbeard Их Британы хаан ширээг таван долоо хоног захирсан түүх. Түүний дна энэ цаг үед ч Их Британы зарим язгууртнуудаас илэрсэн байдаг.

vikinger_1-k3C9q2HrvVh0jA-qD9en9A

Улс гүрний түүхүүд тулалдсан, ялсан, ноёлсон, эцэст нь нуран унаж шинээр дэлгэрсэн гэх ерөнхий парадоксийн дагуу явагддаг. Энэ нь жам ёс бөгөөд үүнийг жам ёс гэдгийг нь хүн төрөлхтний түүх бататган харуулдаг аж.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Энэ түүхийн цар хүрээ нэг их түгэн дэлгэрээгүй боловч  12-р зууны Скандиновийн хойгийн хэд хэдэн судар бичиг болон 13-р зуунд амьдарч байсан их Британы санваартан, эмч, түүхч зэрэг олон эрдэмтэй нэгэн эрийн бичсэн тэмдэглэл уг түүхийн гол эх сурвалж болсон байна. Данийн эзэн хаан Sweyn 980 оны үед сүр хүчээ улам нэмэж өөрийн эцэг Harold Bluetooth-ыг хүчээр хаан ширээнээс нь буулгаж бүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлсэн байдаг. Даничуудыг викинг гэдгээр нь хүмүүс мэдэх биз.

Тэрээр өөрийн хүчэндээ ихэд бардан 1003 онд Английн зүүн арал руу довтолсон бөгөөд уг өдрийг “ариун Bryce-ын их хядлага” хэмээн түүхэнд тэмдэглэсэн байна. Угаас Англичууд тэр цаг үед үргэлж л викингүүдийн дайралтанд өртсөөр бараг дархлаатай болсон байсан гэж хэлэхэд болохоор байжээ. Үүнээс өмнө ч гэсэн Их Британи руу дайрдаг байсан бөгөөд харин 1002 онд болсон нэгэн дайралтаар  Sweyn Forkbread хааны эгч Guldhun өөрийн цэргүүдийн хамт тулалдаж байгаад Англид амиа алдсан байдаг. Чухам энэ явдал нь эзэн хааныг Англи руу бүх хүчээрээ дайрахад нөлөөлсөн байж болох талтай.

Оны хувьд бага зэрэг эргэлзээтэй байдаг боловч ихэнхи түүхчид 1002 оноос хоёр улсын байдал хурцадаж эхэлсэн гэж үздэг байна. Харин дайн албан ёсоор 1002-1012 оны хооронд 10 жил үргэлжилсэн хэмээн тэмдэглэжээ.

2

Sweyn Forkbeard Английг эзлэн түрэмгийлж байгаа нь

Дайралтын эхний жилүүдэд сэтгэлийн хүч болон туршлага муугаараа алдартай Английн эзэн хаан Aetherlerd  Wessex болон зүүн Английн хотуудаа ээлж дараалан Даничуудад алдаж нүдэн дээр нь шашин болон ард түмнийг нь доромжлон устгаж байжээ. Гэвч саксон үндэстний эв нэгдэл, эх орноо гэсэн чинь сэтгэлийн хүчээр дайснуудыг 1005 он гэхэд ухрааж чадсан байна.

Уг ухралтаас дөрвөн жилийн дараа 1009 онд викингийн дээд удирдлагууд Англи руу дахин дайрахаар ярилцаж үүний дагуу эзэн хаан Sweyn Forkbeard уг аралыг бүрмөсөн хяналтандаа оруулахаар шийдсэн аж.

Данийн хаан орон даяар цэрэг татан татварын хэмжээг нэмэж, өгөхгүй бол бүр ард түмнээсээ хүчээр булаан, бүхий л нэр төр, ард түмнээ золионд гарган байж асар их цэргийн хүч босгон Английн зүүн эргийн Sandwich буланд буусан байна. Яг энэ үед Англи улс дотроо хагаралдаж Aethelerd хааны хүч тасралтгүй суларч байсан цаг үе байлаа. Ийм ч учраас Данийн эзэн хааныг арал дээр их цэргийн хамт буух үед орон нутгийн феодал ноёдууд бүгд түүний талд урвасан аж. Үүгээр ч барахгүй Northumbria, Lindsey зэрэг хотуудаас ноёдууд ч Данийн талд ихээр урвасан нь Английн хууль ёсны хааны хүчийг шалд нь буулгаж тэмцэх ямар ч чадалгүй болгожээ.

Даничууд Английн нутгийг эзлэн явсаар London хотын өмнө тулж ирхэд эзэн хаан Aetherlerd өөрийн бүх хүчээ шавхан Лондонг хамгаалахаар шийдвэрлэх тулаан хийхээр шийдээд байжээ. Гэвч нөгөө талд өөрийн хоёр хүү нь Францын Нормандад өөрсдийн цэргүүдтэйгээ байсан тул хаан Aetherlard өөрийн хөвгүүдтэйгээ хүчээ нэгтэхээр Лондог орхин Францын зүг зугтсан байна. Түүнийг зугтсан явдал нь Саксон үндэстний хувьд томоохон шившиг байсан бөгөөд 1013 оны зул сарын баярын өдөр Данийн эзэн хаан Sweyn Forkbeard өөрийгөө албан ёсоор Английн хаан хэмээн тунхагласан түүхтэй.

Харамсалтай нь түүний нас тийм ч урт байсангүй. Тэрээр хаан ширээг аваад таван долоон хоногийн дараа буюу 1014 оны 2-р сарын 3-ны өдөр тэрээр нас барж шарилыг нь Дани улсын зүг зөөж нутаглуулсан байдаг. Түүнийг өнгөрсөний дараа хоёр хөвгүүд нь эрх мэдлийн төлөө булаацалдаж том хүү Harald 2 нь Данид очин өөрийгөө хаан гэж өргөмжилсөн бол түүний бага хүү Cnut нь Их Британийг захиран Английн хаан хэмээн өөрийгөө өргөмжилсөн байдаг. Cnut-д дөнгөж Английг эзэлсэн эцгийнх нь цэргийн их хүч өвлөгдсөн юм.

Cnut Английн хаан ширээнд насаараа сууж түүнийг нас барсаны дараа Harold болон Edward гэх хоёр хүү нь ээлжлэн хаан ширээг барьж тэр хоёрын эрин үе дууссаны дараа Английн хааны ордонд төрийн эргэлж болж саксон үндэстнүүд буцааж хаан ширээгээ аван эрх мэдэл Wessex-ын удмынханы гарт дахин шилжсэн байна.

1469 онд Sweyn хааны удмын гүнж Margaret Шотландын хаан James 3-тай гэрэлсэнээр Данийн эзэн хааны цус Английн бүхий л сэхээтнүүдийн дунд тархсан байдаг.

Share272Tweet160

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In