Тэртээх 20-р зууны эхэнд ЗХУ-ыг үндэслэгч Ленин багш “бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн агуу нь” хэмээн хэлсэн байдаг. Энэ ч үнэхээр үнэн байх талтай. Кино гэдэг нь зохиолч сэтгэлээрээ мэдэрч, ухаанаар урлаж, найруулагч мэдрэмжээрээ хөглөж, жүжигчид үйлээрээ бүтээж үзэгчид мэлмийгээрээ тольдож зүрхээрээ мэдэрдэг болохоор арга ч үгүй биз. Хүн төрөлхтний нэг жаран эсвэл нэг мянганыг түүхийг ч гагцхүү кино урлагаар төгс төгөлдөр оршихуйн дээд хязгаараар хүмүүний сонорт хүргэх боломж бий. Ер нь аливаа урлаг дан ганц хүнээс бүтдэггүй аж.
Киног гэхэд зохиолч, найруулагч, жүжигчид болон бусад арын албаныхан хамтран бүтээдэг. Тэгвэл хичнээн сайн зохиол, найруулгатай байлаа ч жүжигчид муу байх юм бол тэр кино булшлагдах аюултай. Тиймээс жүжигчид гэж хэнийг хэлэх вэ? Мэргэжилийн дипломтой болгон жүжигчин болж байж чадахгүй, авъяастай бүхэн жүжигчин байж чадахгүй. Ихэнхийг нь зүгээр л жүжигчид гэхээс биш жүжигчин хүн байсан гэж хэлэхэд арай л хүч дутна. Түүхэнд мөнхрөх жүжигчин байхын тулд хэзээ ч хэнд ч үл дийлдэх эр зориг, цагийн урсгалд сарнишгүй тэсвэр тэвчээр, золиос гаргах хүч болон дээд хэмжээний сахилга баттай байж л киногоо амилуулж өөрийгөө мөнхлөх боломж сая бүрддэг байна. Тэгвэл яг ийм агуу жүжигчдийн түүхээс та бүхэнтэй хуваалцая.
Robert De Niro “Taxi Driver” киног бүтээхийн тулд New York хотын гудамжаар таксинд явдаг байв
Taxi Driver киноны зураг авалтын хэсгээс
“Taxi Driver” кино гарсан даруйдаа киноны гол дүр болон Travis Bickle-ыг олны хараанд авчирсан байдаг. Кино урлагийн шүүмжлэгчид Уг дүрийг бүтээсэн Robert De Niro-г хэмжээ хязгаараас хэтэрч жүжиглэсэн бөгөөд жүжиг гэхэд ч хэцүү яг өөрийнхөө амьдралын тухай кинонд тоглож байгаа мэт гүн сэтгэгдэл төрүүлсэн хэмээж байжээ. Тэрээр уг магтаалыг зүгээр ч нэг хүртчихээгүй бөгөөд киноны дүрийг бүтээхэд өөрийгөө бэлэн болсон гэж үзтлээ тэрээр сэтгэцийн өвчний тухай гүнзгийрүүлэн судлаж таксины үнэмлэх аван өдөр бүр New York хотод бүтэн цагаар буюу 12 цагийн турш таксинд явж өөрийгөө бэлдсэн байдаг юм.
Forest Whitaker “Шотландын сүүлчийн эзэн хаан” киног амилуулахын тулд Африк хэл сурсан байдаг
Киноны зураг авалтын хэсгээс
Алдарт жүжигчин Forest Whitaker нь Угандагийн дарангуйлагч Idi Amin-ын дүрийг дэлгэцнээ бүтээснийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл тэрээр уг бүтээлийг сүнслэг чанартай болгохын тулд Африкын Swahili омгийн хэлийг сурч Угандагаас ирсэн жүжигчидтэй хамт бэлтгэл сургуулилт хийн бүх цагийг хамтдаа өнгөрүүлж тэдний ахуйтай илүү ойртсон байна. Мөн тэрээр дарангуйлагчтай илүү төстэй болохын тулд 23 кг жин нэмсэн байдаг.
Christian Bale “Машинист” киног бүтээхийн тулд 30кг жин хассан байдаг
Жүжигчин Christian Bale “Машинист” киноны үйлдвэрт ажилладаг нойргүйдлийн өвчин туссан эцэнхий эр болох Trevor Reznik-ын дүрийг бүтээхийн тулд 30 кг жин хаяж амьдаараа яс арьс болсон байдаг. Тэрээр уг дүрд тоглохыг үнэхээр их хүсч байсан бөгөөд найруулагч нь түүнд дор хаяж 25 кг жин хаях ёстой, бараг бүтэхгүй зүйл, тиймээс илүү туранхай жүжигчидийг сонгоно гэдгээ хэлхэд тэрээр уг дүрийг заавал бүтээхээ амлаж нүдэнд дээр нь 30 кг жин хаясан түүхтэй.
Жүжигчин Heath Ledger “Batman: the dark knight” кинонд тоглохын тулд хэний ч хийж байгаагүйг хийсэн юм.
2006 онд Берлины 56 дахь киноны их наадмын үеэр
Даян дэлхийн хүн төрөлхтөн түүний “The Dark Knight” кинонд бүтээсэн Joker-ын дүрээр хүндэтгэн хайралдаг. Тэгэхээс ч өөр араггүй юм. Тэрээр дүрээ бүтээхийн тулд зургаан долоо хоногийн турш буюу кино эхлэх хүртэл өөрийг зочид буудлын өрөөнд түгжин хоол хүргэж өгөх үйлчлэгчээс өөрт хэний ч царайг хараагүй байдаг. Тэрээр үүнийхээ үр дүнд хүн төрөлхтөний хайр хүндлэл болон Оскарыг авч чадсан ч хариуд нь амьдрах хуагцаанаасаа өгсөн байдаг. Зарим хүмүүс таамаглахдаа түүнийг зочид буудлын өрөөнд дүрдээ бэлдэж байхдаа өөрийнөө сэтгэлзүйг бүрэн хямрааж, устгасан бөгөөд энэ нь түүнийг үхэлд хүргэсэн хэмээн үздэг байна.
“One Flew Over the Cuckoo’s Nest” киноны жүжигчид бүгд газлуугийн эмнэлэгт хэвтэж байжээ.
“One Flew Over The Cuckoo’s Nest” гэх уг киног үзэж байсан хүмүүс хэр их байдаг бол? Тус кино нь 1975 онд бүтээгдсэн бөгөөд жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болохоор аж. Тус киног бүтээхийн тулд киноны гол дүрийн жүжигчид бүгд галзуугийн эмнэлэгт жинхэнэ өвчтөнүүдийн дунд орон амьдарсан байдаг. Энэ нь тус киноны нэр алдарт нөлөөлсөнөөс гадна жүжигчидэд нь хэмжээлшгүй их туршлагийг олгосон аж. Түүнлчэн уг бүтээл нь Оксар хүртэж байсан юм.