Garry Kasparov бол Армен угсаатан боловч ОХУ-аас төрөн гарсан шатрын их мастер, дэлхийн аварга нэгэн юм. Тэрээр 1986-2005 оныг хүртэл дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн шатарчин цолыг эзэмшиж байлаа. Гэвч 1997 онд түүнтэй тоглосон түүний өрсөлдөгч Kasparov-ыг шившигтэй байдлаар ялж энэ нь хувь хүний хувьд маш том доромжлол болсон байдаг. Тэрээр хиймэл оюун ухаантай шатар тоглож ялагдсан юм. Түүний ялагдал нь бүтээл нь бүтээгчээ дийлж болдгийг хүн төрөлхтөнд тодоос тод ойлгуулсан үйл явдал болжээ.
Түүнтэй тоглосон суперкомпьютерыг IBM Deep Blue гэх бөгөөд нэг секунданд 200 сая үйлдэл төлөвлөх хүчин чадалтай аж. Харин Kasparov бол тухайн цаг үедээ шатрын хувьд Michael Jordan байсан юм. Тэрээр 1980 оноос эхлэн хиймэл оюун ухаантай жил бүр шатар тоглож ирсэн боловч ганц ч удаа хожигдож байгаагүй байдаг. Гэвч Deep Blue гэх компьютер түүнийг гарцаагүй байдалд оруулсан түүхтэй. Тэрээр хожигдсон даруйдаа суудлаасаа ч босож чадалгүй нүүрээ дарж хэдэн хором суусан байдаг.
Гэвч хожим 2016 онд шатрын их мастер хиймэл оюун ухааны тухай маш их судалгаа хийсний эцэст ном гаргажээ. Тэрээр уг номондоо өөрийгөө ямар шалтгаанаас болж 1997 онд хожигдсоноо маш тодорхой бичэн байдаг. Deep Blue бол тийм ч хүчирхэг оюун ухаан биш, үүний нэг нотолгоо нь та өнөөдөр өөрийн лаптоп дээрээ дурийн шатрын програм татаж авахад тэр чинь Deep Blue-г хормын дотор хожно. Тэр бол тухайн цагтаа тийм л зүйл байсан. Хүний оюун ухаан ч мөн тэр үеийнхээс илүү хөгжсөн хэмээж байлаа. Мөн тухайн жил Kasparov уурандаа багтарч, нэр төрөө хамгаалахын тулд 5 өөр хиймэл оюун ухаантай шатар нүүлгэж 2 тоглолтод тэнцэж, 3 тоглолтод илт давуу ялж өөрийгөө шатраар дэлхийд тэргүүлж байгаагаа бүх нийтэд зарласан түүхтэй.