• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, August 16, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Дээрэмчдийн загалмайлсан эх Pearl Hart: “Би 22 настайдаа үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, сэтгэл татам, тэгээд хамгийн гол нь юуны ч төлөө юу ч хийхэд бэлэн байлаа.

Дээрэмчдийн загалмайлсан эх Pearl Hart: “Би 22 настайдаа үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, сэтгэл татам, тэгээд хамгийн гол нь юуны  ч төлөө юу ч хийхэд бэлэн байлаа.

1

Pearl Hart нь 20-р зууны баруун гэмт хэргийн ертөнцийн хэв маягийг тодорхойлогчдийн нэг нь байлаа. Тэрээр АНУ-д 19-р зууны сүүл үе болон 20-р зууны эхэн үед хэн ч зогсоож үл дийлэх холбоо сүлбээтэй банк ухагч болсон байв.
Тэрээр 1871 онд Ontaria мужын Londsey-д төрсөн бөгөөд түүний эцэг болох Pearl Taylor нь нутагтаа маш их алдаршиж нэрд гарсан сэхээтэн нэгэн байсан юм. Харамсалтай нь гэр бүлийн анхаарал дутмаг байснаас болж охин 17 настайдаа мөрийтэй тоглоомонд уруу татагдан Frederick Hart гэх нэрээр тоголдог болжээ.
Охин хожим мөрийтэй тоглоомноос татгалзаж зөв шударга амьдралаар явахын хичээсэн боловч бүх зүйл нэгэнт оройтсон байлаа. Тэрээр мөрийтэй тоглоомч эрд сэтгэл алдарч түүний амьдралаар амьдрахаар шийдэж мөн 2 хүүхэдтэй болсон байдаг. Гэсэн ч тэрээр өөрийн 2 хүүхдээ өсгөж чадахгүйд хүрч өөрийн ээжрүүгээ явуулсан байдаг.

You might also like

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

1891 оны эмгэнэлт явдал

2

Анх удаа шоронд орж байгаа нь

Pearl нөхрөөсөө хэд хэдэн удаа салсан боловч хувь тавилангийн хатуу эргүүлэний улмаас буцаж нийлсээр 1893 онд Chicago хотноо болсон дэлхийн хөдөлмөрийн үзэсгэлэн руу явцгаажээ. Тэнд очвол ямар нэгэн ажил олдоно гэж бодсон байв.

Тэрээр Chicago –д очин зэрлэг барууныханы тухай кино анх удаа кино театрт үзсэнээр түүний ертөнцийг харах өнцөг өөрчлөгдөж ажил хийх хүсэл нь унтарч өөрийн нөхрөөсөө салан Dan Bandman гэх төгөлдөр хуурч эрийг даган оджээ. Тэрээр хожим дурсахдаа “би тэр үед дөнгөж 22 настай байсан бөгөөд гаднаасаа тун сэтгэл татам, үзэсгэлэнтэй, өөртэй итгэлтэй, хамгийн гол нь юуны ч төлөө юу ч хийхэд бэлэн” байсан хэмээсэн байдаг.

Төгөлдөр хуурч залуутай танилцсанаас хойш түүний амьдрал хотуудаас хотуудын хооронд аялаж өнгөрдөг болов. Тэднийг Arizona мужын Phoenix хотод ирээп байх үед Испани-Америкын дайн дэгдэж Bandman сайн дураараа цэрэгт татагдан явсан байдаг. Иймд Pearl Arizona-д орших Globe гэх жижиг уурхайн хот руу нүүж тэндээ Joe Boot гэх Герман эртэй шинэ хайр сэтгэл үүсгэжээ.

Тэд хамтран амьдарч эхэлсэн боловч хэн ч ямар ч ажил хийдэггүй байсан тул тэдний мөнгө дуусаж 1899 оны 3-р сарын 30-ны өдөр анхныхаа хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн байна. Анхны дээрэм тун амжилттай болж 431 доллар дээрэмдсэн ч тэр амжилт нь удаан үргэлжилсэнгүй. 1899 оны 6-р сарын 5-ны өдөр орон нутгийн шериф Truman тэднийг барьж шоронд хийсэн байдаг.

Түүнийг шоронд байх хугацаанд шоронгийн эмэгтэйчүүд бүгд л зэрлэг барууны гэмт хэргийн хатан хаан болохыг хүсэж өөр хоорондоо тэмцэлдэж, нэг нэгийгээ алж ялаа улам бүр нэмдэг байлаа. Харин жинхэнэ ирээдүйтэй нэгэн болох Pearl тэдний дунд даруухан оршин тогтносоор л байв.

Тэрээр хоёр жилийн дараа буюу 1902 онд шоронгоос гарч Arizona мужын банкуудыг ээлж дараалан дээрэмдэж асар их мөнгө олж эхлэв. Удалгүй өөрийн хайр сэтгэлтэй байсан Герман эр Joe Boot-ыг сураглахад тэрээр 30 жилийн хорих ял авсан боловч 1901 онд шоронгоос оргож түүнийг хэн ч дахин хараагүй байна. Тэд дахиж хэзээ ч уулзалдаагүй юм.

3

Pearl Hart шоронгийн өрөөнд байхдаа

Тэрээр шоронд байх хугацаандаа хүмүүсийн түүхүүдийг чимээгүй сонсож туршлага хуримтлуулсаар нэг л мэдэхэд маш чадварлаг дээрэмчин болсон байлаа. Тэрээр амьдралынхаа турш 45 дэлгүүр 27 банк ухаж ганц л удаа шоронд хоригдож байсан юм.

Түүний нэр алдарт гэнэт гарч ирсэн шигээ гэнэт замхран алга болох нь тэр. Магадгүй хангалттай хэмжээний мөнгөө олсон тул эмэгтэй хүн амар тайван амьдрахыг хүссэн ч байж болох. Түүний амьдралын сүүлийн мөчүүд тун нууцлаг байдаг бөгөөд зарим сурвалж бичигт 1960 онп Kansas хотод нас барсан гэж бичсэн бол зарим хэсэг нь түүнийг 1952 онд San Francisco-д нас барсан гэж үздэг байна.

 

Share303Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In