Африк тивд оршин Судан улсад Alifri гэх нэртэй нутаг усандаа зартай олон малтай хөгшин эр амьдардаг байж. Тэрээр хэтэрхий олон малтай тул ганцаараа хариулж дийлэлгүй туслах малчин авсан нь түүнийг гэдэг байлаа. Гэтэл 2006 оны 1-р сарын нэгэн өдөр Tombi өөрийн сэрэл, мэдрэмжийг барьж дийлэлгүй сүргээс нэгэн ямаа хулгайлж амбаарт дотор хийн хөл гарыг нь хүлж байгаад хүчээр бэлгийн харьцаанд орсон байна. Гэвч түүний хүч хэрэглэсэн ямааг Alifri яг идэх гэж байж таараад Tombi-г хайж амбаарт орох үедээ тэднийг үйлдэл дээр нь барьсан аж.
Ийнхүү бүх зүйл ойлгомжтой болсны дараа хэвлэлийнхэн ирж ярилцлага авснаар энэ хэрэг дэлхий нийтээр шуугиан тарьж байжээ. Сэтгүүлчид малчин өвгөн Alifri-аас ярилцлага авахад тэрээр “би ямаагаа хайх санаатай Tombi-оос асуух гээд амбаарт ортол тэрээр хайж байсан ямааны ард нь түргэн түргэн хөдөлж байсан, чи ямар чөтгөрөө хийгээд байна гэж асуух завдалгүй би яг юу болоод байгааг ойлгосон л доо, тэр надаас цагдаад битгий барьж өгөөч гэж гуйсан. Би ч бодож байгаад өөр мэргэн арга олсон шүү” хэмээсэн байна.
Тэгвэл сэтгүүлч нар ямар мэргэн арга олсныг нь асуухад тэрээр 2006 оны 2-р сарын 2-ны өдөр хүн бүрийг гэртээ урьсан аж. Сэтгүүлчид тухайн өдөр бүгд түүний гэрт очиход тун тансаг ёслолд малчин өвгөн бэлдэж гэрээ зассан байлаа. Удалгүй бүх зүйл ойлгомжтой болох нь тэр. Түүний малчин Tombi хийсэн хэргийнхээ төлөө эмэгтэй ямаатай гэр бүл болж байгаа нь энэ аж. Мэдээж гэрлэх гэж буй залуугийн царай тухайн үед ямар их уйтгар гунигт автсан байсныг төсөөлөхөд ч бэрх юм.