Зургийг анхааралтай ажиглаарай. Энэ зураг бол гэрэл зургийн түүхэн дэх хамгийн гайхалтай нь байж болох. Хүүхдийн өөдөсхөн гар мэс засалчийн хурууг атгахаар эхийн хэвлийгээс цухуйж байгааг та анзаарсан байх. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдээд 21-хэн долоо хонож буй бөгөөд энэ нь үр хөндөлт хийж болох хууль ёсны хугацаа гэсэн үг юм. Гэрэл зургийг 1999 онд Америкт хийсэн мэс заслын үеэр авчээ. Томруулан харуулсан байдлыг нь ажвал ямар нэгэн аймшигт үйл явдал мэт харагдана.
Гэвч дараа нь Та гэрэл зургийн голд мэс засалчийн хуруунаас барьж авсан өчүүхэн жижиг гарыг олж харах болно. Хүүхэд амьдрахын төлөө тэмцэлдэж ачит эмчийнхээ гараас итгэл найдварыг тээн атгаж байгаа нь энэ. Тиймдээ ч энэ бол анагаах ухаан дахь хамгийн гайхалтай зураг бөгөөд тухайн цг үед гэдсэн доторх хүүхдэд дэлхий дээрх хамгийн ховор мэс заслуудын нэгийг хийж байсан юм. Гэдсэн доторх хүүхдийн тархи гэмтэх аюултай гэж шинжилгээний хариу гарсан тул уг аюулыг арилгахын тулд түүний эцэг эх нь хэвлийд байхад нь мэс засал хийж амийг нь аврахаар шийдсэн байгаа нь энэ. Мэс заслыг эхийн саванд гаргасан жижигхэн завсраар хийсэн бөгөөд энэ гар бол бяцхан өвчтөний гар юм. Хамгийн гол нь ээж нь үр хөндөлт хийх сонголт хийж болох байсан ч хүүхдээ аварна хэмээн гэдсэн дотроо тээж байгаа хүүхэд дээрээ мэс засал хийлгүүлсэн нь энэ аж.
Уг гайхамшигтай зургийг гэрэл зурагчин Michael Clancy дарсан бөгөөд залуу ээжүүдийн мэс заслын тухай баримтат нэвтрүүлэг хийж байх үедээ энэхүү гайхамшигт үйл явдлын гэрч болж хүн төрөлхтөнд үзүүлэхийг хүссэн байна. Энэхүү мэс засал амжилттайгаар дуусаж 1999 оны 12-р сарын 2-ны өдөр бяцхан Samuel Armas хүү хорвоод мэндэлсэн түүхтэй.