Энэхүү аймшигт явдал тэртээ 1972 онд болжээ. Уругвайн Рагбийн шигшээ багийнхан Аргентин улсын шигшээ багийнхантай нөхөрсөг тоглолт хийхээр тэднийг зорин 571-р нислэгээр алсын замд гарсан байна. Гэвч Андийн нурууны орчимд мөнх цастуудын дээгүүр явж байхад онгоцонд үл мэдэгдэх шалтгаанаас болж гэмтэл гаран нисгэгч онгоцыг цаашид удирдах ямар ч боломжгүй болон өндөр уулсын оргилд осолдох нь тэр.
Тэднийг аврах багийнхан олох үед
Тус онгоцонд 45 хүн аялж явснаас 28 хүн л амьд үлдсэн байна. Амьд үлдсэн хүмүүст маш бага хэмжээний хоол хүнс үлдсэн бөгөөд тухайн бүс нутагт хэтэрхий хүйтэн байсан тул удаан тэсэхэд хэцүү байв. Тэглээ ч тун удахгүй аврах багийнхан ирж тэднийг аварна, өдийд хэдийнээ хайгаад эхэлсэн гэдэгт бат итгэлтэй байлаа. Гэвч бүх зүйл тэдний төсөөлснөөс хамаагүй муугаар эргэсэн юм. Өдөр хоног өнгөрсөөр хоол хүнсний нөөц дуусаж хүмүүс бүгд өлсөн үхэхийн ирмэгт тулав.
Ойр хавьд идчихээр ан амьтан, жимс юу ч байхгүй байлаа. Нөхцөл байдал нэгэнт хамгийн муугаар эргэсэн тул тэд амьд үлдэхийн тулд хамгийн бие муутай хүмүүсээ шилэн нэг нэгээр нь идэхээр шийджээ. Ийнхүү тэд нэг нэгийгээ тохиролцон хороож идсээр 28 хүнээс ердөө 18 хүн л үлдсэн байв. Бүх хүмүүс сэтгэл гутралд орж цаашдаа ингээд байж болохгүйг ухаарав. Мөн зөвхөн хүний мах идсэн хүмүүс асар их витамин болон тэжээлийн дутагдалд орж тамиргүй болцгоосон байна. Иймд тэд амьд үлдэхийн тулд Nando Parrado болон Roberto Canessa хэмээх хамгийн бие сайтай байсан хүмүүсээ сонгож тэднийг азийг нь үзүүлж тусламж дуудуулахаар илгээв. Тэд багахан хэмжээний хүний мах хөлдөөж нөөцлөөд тусламж хайх аяндаа гарав. Залуус 10 хоногийн турш өндөр уулсаар явж ердөө 24 км замыг л туулсан байна. Гэвч эцэст нь тэд морь унасан нутгийн эртэй таарч аврагдсан байна. Аврах багийнхан онгоцыг 1972 оны 12-р сарын 13-ны өдөр олж тэнд байсан 16 хүнийг аварсан түүхтэй.
Тэд бүхэл бүтэн 72 хоногийн турш Андийн нурууны мөнх цэвдэгт байрлан өөрсдөөсөө 10 хүнийг алж идэн амьд гарцгаасан юм. Мэдээж энэ бүх аймшигт явдлын дараа тэднээс хэнд нь ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял эдлүүлээгүй юм. Учир нь нисэх онгоц болон усан онгоцны ослоос амьд үлдэж хүнгүй, амьтангүй газарт гацсан бол арга ядахад амьд үлдэхийн тулд нэгнийгээ алахыг бичигдээгүй хуулиар зөвшөөрдөг байна. Үүнийг эртний далайчид “тэнгисийн хууль” хэмээн нэрлэдэг байжээ.