• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Бурхан Европчуудад Америк тивийг бэлэглэсэн нь

Бурхан Европчуудад Америк тивийг бэлэглэсэн нь

000

МЭӨ 2000 оноос эхлэн одоогийн Мексик, Белиз, Гватемал, Сальвадор, Гондурас зэрэг улсуудын нутгийг дамнан эртний Маяа овгийнхон амьдарч эхэлжээ.  МЭӨ 500 оны оеэс тус үндэстэн нийгмийн зохион байгуулалтад орж анхны сүм хийдээ барьж эхэлсэн байна. Гэвч сүм хийд нь энгийн нэгэн сүм хийд байсангүй. Сүм, санваартан гэдэг нь Маяа үндэстний хувьд хүнийг бурхантай холбох ганц холбоос нь байлаа. Иймд Маяа үндэстний улс төрийг шашныхан бүрэн удирддаг байсан юм. Тэд МЭӨ 9-р зуун гэхэд туйлын өндөр хөгжил дэвшилд хүрч, тухайн үеийн дэлхийн бусад бүхий л улсуудаас шинжлэх ухаан, соёл урлагаараа тэргүүлж байсан аж. Тэд дээд математикийн тоо бодож одон орон судалж байгаль цаг уурын урьдчилсан төлвийг гаргах чөдалтай болсон байлаа. Тухайн үед Маяагийн эзэнт нүрэнд 12 орчим сая хүн амьдарч байсан гэх тооцоолол бий. Гэвч МЭӨ 9-р зууны үед буюу ердөө хэрхэн жилийн дотор 12 сая Маяачууд ор сураггүй алга болсон байдаг. Тэдний хүн амын 80 гаруй хувь нь хэдхэн жилийн дотор устаж газрын хөрснөөс арчигдан Маяагийн соёл иргэншил бүрэн мөхөж бүхий л том хотууд нь эзгүйрч хүнгүй болжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

0

Эрдэмтэд уг асуултын хариултыг олохоор олон жилийн турш судалж маш олон таамаглалүүд дэвшүүлсэн ч сүүлийн жилүүдэд хамгийн үнэнд дөхсөн бөгөөд хангалттай олон судалгаа хийж үнэнтэй нийцэхүйц баримт цуглуулсан нэгэн таамаг гарч иржээ. Маяагийн 10 сая хүнийг хэдхэн жилийн дотор устгаж, тэргүүлэх соёл иргэншлийг газрын хөрснөөс арчсан аймшигт сүйрэл бол “ган” хэмээх байгалийн үзэгдэл байв. Учир нь Атлантын далайд үүссэн борооны үүл хоёр хуваагдан нэг хэсэг нь Скандинавын хойгт очдог бол нөгөө хэсэг нь Өмнөд Америк тивд очдог аж. Ийнхүү дэлхийн цаг уурыг олон жил судалсны эцэст МЭ 9-р зууны үед олон жилийн турш борооны үүл Скандинавын хойг болон Өмнөд Америкт очоогүй баримтыг олжээ. Энэ нь Маяачуудын устаж үгүй болсон цагтай яг тохирч байв. Түүнээс гадна энэ үзэгдэл 100 жил тутамд болдог бөгөөд Испаны колоничлолын үеийн архиваас ч усны нөөц дуусаж нэмэлт хүчийг эх газраас дуудах баримтуудыг олноор нь олсон байдаг. Гэвч Тэртээх 800 оны үед болсон ган бол урьд хожид болсон гангуудаас эрс ондоо буюу 6000 жил тутам нэг удаа давтагдах онцгой үзэгдэл байжээ.

1

Түүнчлэн үүнийг гэрчлэх мэт Маяагийн эртний хотуудад асар том хэмжээний нуур цөөрмийн байгууламжууд байдаг байлаа. Үүнийг цөм хүмүүс өөрсдийн гараа бүтээсэн бөгөөд гол, горхи байдаггүй бөгөөд гүний ус тухайн бүс нутагт байхгүй тул Маяачуудын томоохон хотууд борооны ус нөөцлөх үүднээс усны асар том сүлжээг хөгжүүлсэн байв. Ийнхүү Маяачууд зөвхөн борооны усаар амьдардаг байсан нь нэгэнт ил болжээ. Иймд бороо орохгүй удвал тухайн хүмүүст тун хүнд асуудал нүүрэлдэг байж л дээ.

2

Эртнээс шашны тэргүүнүүдээ шүтэж тэдэнд байгаа бүхнээ өгдөг байсан уламжлалтай Маяа улсад хур бороо орохгүй удах үед амьд хүмүүсээр бурханд тахил өргөн бороо дууддаг байжээ. Харин энэ удаа маш олон хүмүүсийн амиар тахил өргөсөн боловч хур бороо огт орсонгүй. Ард түмэн нь шашны тэргүүнүүддээ итгэхээ болин тэдний эсрэг босоцгоож нийгмийн бүхий л зохион байгуулалт нуран унаж хүмүүс нэгнийгээ хядан эмх замбараагүй байдал үүсэх нь тэр. Маяагийн нэгэн агуйгаас 10 эрэгтэй, 10 эмэгтэй, 10 хүүхдийн гавлын яс олдсон байдаг. Тэд цөм хамаатнууд байсан бөгөөд шүдэндээ шигтгээтэй байсан нь нийгмийн дээд давхрагын хүмүүс байсныг илтгэх мэт. Харин яг тэнцүү тоогоор эх биенээс нь толгойг нь салгасаны учир нь тэднээр буюу өөрсдийн шашны тэргүүнүүдээр тахил үйлдсэн байж болох юм гэх таамгийг дэвшүүлсэн байна.

3

Гэвч энэ бүх аллага, хядлага, эмх замбараагүй байдал асуудлыг шийдэж чадаагүй юм. Үнэндээ бол тэдний удирдагчид, шашны тэргүүнүүд энэ бүхэнд ямар ч хамаагүй байв. Хүмүүс нэгэнт байгалийг удирдаж чадахгүй учир эдгээр удирдагчид нь золиос болсон гэвэл илүү зохино. Бороо орохгүй тул ширэнгэн ойд түймэр дэгдэж, хүмүүс харангадан үхэцгээж 2-3 жилийн дотор гэхэд бүхэл бүтэн тэргүүлэх соёл иргэншил мөхөж хүн амынх нь 80 хувь нь амиа алдсан аж. Харамсалтай нь амьд үлдсэн цөөн тооны Маяачууд аймшигт гангийн дараа соёл иргэншлээ буцааж цогцлоож чадаагүй юм. Тэд байгаль дэлхийн өмнө хэтэрхий хүчин мөхөстсөн байна.

4

Удирдагчдийн гэр бүлийнхэний шүд

Эртний маяачуудийн шинжлэх ухаан, урлаг, боловсрол, цэрэг арми бол тухайн цаг үедээ дэлхийн бусад соёл иргэншлүүдтэй энэ зэрэгцэхүйц, заримаас нь хол илүү гарахуйц байсан аж. Түүнчлэн тэртээх 800 оны үед 12 орчим сая хүн ам амьдарч байсан бөгөөд хэрэв уг соёл иргэншил тухайн үед мөхөөгүй байсан бол 16-р зуунд Испаничууд Америк тивийг тийм ч амар эзэлж чадахгүй байсан нь мэдээж. Магадгүй бүр огт эзэлж чадахгүй байсаар өнөөдөртэй золгох байсныг ч үгүйсгэхгүй юм. Гэхдээ л хувьд тавилан өрнөдгөөрөө өрнөж амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр байна.

Хэл
Майя хэл нь Киче (K’iche’), Какчикел (Kaqchickel), Кекчи (Q’eqchi’), болон Мам (Mam) зэрэг хэлнүүдэд хуваагдах агаад одоогоор 300’000 гаруй хүн эдгээр хэлээр ярьдаг гэнэ. Эдгээр хүний 2/3 нь цэвэр майячууд ажээ. Мөн одоогийн зарим газрын индианчууд Испани хэлээр ярилцдаг гэнэ. Харин эдгээр үндсэн хэлнээс салбарлан гарсан 21 хэл бий гэж тогтоосон байх агаад 6 сая хүн ярилцах аж.

Шивээс
Шивээс хийснээр тэд бурхан тэнгэртэйгээ холбоо тогтоож, тэднээс онцгой нэгэн хүч чадлыг авах болно гэж итгэдэг байлаа. 1519 онд ирсэн Эрнан Кортес тэргүүтэй Испаничууд тэдний сүрдмээр хөшөө барималуудаас илүүтэйгээр тэдний элдвийн хээ дүрс болсон арьс, биеийг харан цочирдсон гэдэг. Учир нь тэд урьд өмнө хэзээ ч шивээсний тухай сонсч, түүнийг харж байгаагүй байв. маяачуудаар шивээс хийлгэсэн цорын ганц Испани хүн бол Гонзало Гуэррэро хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.

ХҮМҮҮСЭЭР ТАХИЛ ӨРГӨХ

Маячуудын хувьд Бурхандаа хүмүүсээр тахил өргөх нь хэвийн үзэгдэл байв. Хоёрдахь амьдрал байдаг гэдэгт итгэдэг Маячууд Бурхадыг болон өвөг дээдсээ “баярлуулан” мөн ургац их хурааж, амьдралыг нь ивээхийг мөргөж хүнээр тахил өргөдөг байжээ. Тун удалгүй хот өргөжхийн хирээр сүм дуган, барилга байгууламж ч томорч улам их ажлын хүч, хэрэгцээ шаардагдахын зэрэгцээ тэнд дайн дэгдэх болж давхар хүн амын тоо багассанаар нэг ёсондоо мөхөл рүүгээ дөхсөн ажээ. 950 он хүртэл Маячуудын үлдэгдэл дундад Америкын бүсэд оршин тогтносоор ирсэн байдаг.

МАЯЧУУДЫН ХОТ

Эртний Маячуудын түүхэн дэх хамгийн том хотоор Эл Мирадор тодорсон байдаг. МЭӨ 150 онд 80 000 оршин суугчтайгаар байгуулагдаж байжээ. Харамсалтай нь МЭӨ 150-иад оны үеэс орхигдож эхэлсэн. Үүний дараа хамгийн том хотоор Цахилгаант тэнгэр (ингэж л орчуулагдах юм бн хэхэ) удирдагчийнТикал хот сонгогдов. 450-иад оны хавьцаа энэ хотод 100 000 хүн амьдарч байсан гэдэг. Ер нь ихэнхи маячуудын хотууд маш үзэсгэлэнтэй байсан юм. Өнөөгийн Фэнг шютэй адил Маяачууд ч бас зүгээр хаа хамаагүй байшин сав барьчихдаггүй байсан бололтой. Нарийн судалж нар сарны мандалт, өмнө хойд зүгийг бодолцож шинэ байгууламж, сүм хийд барьдаг байж. Шашин болоод сүмүүд, пирамидууд нь 2000 жилийн тэртээх эртний Египтийг санагдуулам.

Математик
Майячууд Хорьтын тооллын систем ашиглаж байжээ. Мөн тэгийн тоог тэмдэглэж байв. Тоонууд нь ихэвчлэн цэг болон зурааснаас бүтэх агаад доороосоо дээш бичигдэнэ. маяa худалдаачид наймаа хийхдээ Какаоны үр ашиглан тоо боддог байв.

Хөдөө аж ахуй
Тэд халуун бүсийг ой хөвчийг тайран цэвэрлэж, оронд нь томоос том тариалангийн талбайнуудыг байгуулсан байх агаад доогуур нь хоорондоо холбогдсон суваг бүхий бүхэл бүтэн услах байгуулажийг барьсан нь гайхалтай. МЭӨ 2500 оноос л эхлэн тэд наранцэцэгийн үр, арвай буудай , хөвөн тарьж эхэлсэн гэдэг.

Өөр өөрийн гэсэн нарийн арчилгаа шаарддаг халуун чинжүү, хулуу, мөн төрөл бүрийн шошнуудыг тариалдаг байснаас үзвэл тэд үнэхээрийн гаргууд тариаланчид байжээ. Мөн майя тариаланчид гадил, какао зэрэг жимс болон зөгийн балыг хураан боловсруулдаг байж. Тэгээд тэр бүхнээсээ тансаг ундаануудыг гарган авдаг байжээ. Эдгээр нь согтууруулах үйлчлэл тун өндөр байсан тул эзэн хаан хориг тавьж байсан гэдэг. Мөн какаонаас шоколад гаргаж авч байв. Мөн ан агнуур хийдэг байсан ч тэд мах идэх нь цөөн байлаа.

Нийгэм
Маяачуудын дунд нийгмийн давхраажилт байлаа. Гар урчууд, тариаланчид, барилгачид, улс төрийн зүтгэлтнүүд тэргүүн байрыг эзэлдэг байв.

Хувцаслалт
Хувцаслалтын хувьд тэд ихэвчлэн доогуураа арьс, даавуугаар хийсэн хувцас өмсдөг байсан ба заримдаа өнгийн будгаар будаж, хээгээр чимсэн цамц өмсдөг байв. Эмэгтэйчүүдийн хувьд бүс бүхий цамц өмсдөг байсан ба эр эм гэлтгүй цөм адилхан гутал өмсдөг байна. Гэрлэлтийн хувьд тэд заавал харъяат удирдагчаасаа зөвшөөрөл авсан байх ёстой агаад яг л орчин үеийн хурим шиг номлогчийн өмнө зогсоод тангараг өргөдөг байна. Харин ижил хүйстнүүдийг маш хатуу хориглодог байсан.

Цэрэг арми
Цэрэг армийн хувьд үнэхээр төгс, тэд төрөл бүрийн илд, жад, нум сумаар өвч зэвсэглэсэн байх агаад бөмбөр нүдэх, шүгэлдэх зэрэг нууц дохионуудыг бие биедээ өгөхөөс гадна бүр олзлон авсан дайсны цэргүүдээсээ торгуулийн суманг хүртэл бүрдүүлдэг байсан байна.

 

 

 

Share451Tweet170

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds