• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Ромчуудын уурыг хүргэсэн догшин хатан

Ромчуудын уурыг хүргэсэн догшин хатан

0

МЭӨ 400-167 оны хооронд газар дундын тэнгис буюу Балканы хойгт Ромын эзэнт гүрэнтэй залгаа нутагт Illarian үндэстний хаант улс гэх хүчирхэг гүрэн эд цэцэглэн мандаж байлаа. Тухайн цаг үед тэд далай тэнгист хэтэрхий их усан онгоцтой болсон бөгөөд Illarian угсаатны далайн дээрэмчид бусад үндэстний усан онгоцыг дээрэмдвэл тэдний удирдлагууд үл тоодог байлаа. Гэвч МЭӨ 250 онд эзэн хаан Agron зуурдаар нас барах нь тэр. Түүний хаан ширээг залгамжлагчаар түүний хатан Teuta шалгарч төрийн бүхий л эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж эхлэв.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Хатан хаан teuta төрийн эрх мэдлийг авсны дараа өөрийн нөхрийн баримталж байсан гадаад бодлого болох газар нутаг тэлэх бодлогыг эрчимтэй дэмжин ойролцоох жижиг овог аймгуудыг дайлаар мордон газар нутгаа тэлсээр байлаа. Түүнчлэн тус улсын дээрэмчид газар дундын тэнгист эрээ цээрээ алдан дээрэм хийж эхлэв. Ромын худалдаачид, Ром, Египет, Тунис орохдоо үргэлж дээрэмдүүлж тун их айдас дунд зорчих болжээ. Иймд Ромын парламент хоёр элч илгээн Teuta хатныг энэ асуудлаа шийдэж өгөхийг хүсжээ.

3

Гэвч хатан хаан Ромын эзэнт гүрний шаардлагыг үл тоон МЭӨ 230 онд нэг элчийг нь цаазаар авч нөгөөхийг нь боол болгосон байна. Өөрсдийнх нь элчин сайдыг ийнхүү доромжилсон нь Ромын эзэнт гүрнийг доромжилж байгаа хэрэг хэмээн МЭӨ 229 онд Ром их цэрэг хөдөлгөсөн аж. Тэд 200 гаруй усан онгоц бэлтгэн Illarian-ы хот улсуудын боомт уруу газар дундын тэнгисээр довтолж далайн дээрэмчид, усан флотыг хамтад нь устгасан юм. Түүнчлэн хуурай газраар 20,000 цэрэг илгээсэн ч Illarian-ы Ромтой хил залгаа хамгийн том хот болох Corcyra хотын захирагч Demetrius эх орноосоо урван Ромын цэргүүдийг нэвтрүүлж нийслэл Scodra хүртэл чөлөөтэй давшсан байна.

1

Ийнхүү байдал хүндэрсэн тул хатан хаан нийслэлээ орхин ухарч тулалдсаар МЭӨ 228 он гэхэд Illarian үндэстэн бүрэн Ромын мэдэлд оров. Харин МЭӨ 227 онд  Teuta хатан албан ёсоор бууж өгсөн байна. Ромын төр засаг түүнд хаант улсаа удирдах эрх мэдлийг эргүүлэн олгосон боловч асар их хэмжээний алба, гувчуур өгч байх шаардлага тулгасан байдаг. Үүнээс хойш Европын нөхцөл байдал, геополитик цагийн аясаар өөрчлөгдөн хүчний шинэ тэнцвэрүүд гарч ирснээр МЭӨ167 он гэхэд Illarian-ы хаант улс бүрэн мөхсөн түүхтэй.

 

Share314Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds