• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Эх орныхоо төлөө хүчин зүтгэхийн тулд хүйсээ нууж цэрэгт элссэн эмэгтэй. Тэрээр шархдсан үедээ эмч нарт хүйсээ мэдэгдэхгүйн тулд өөрөө өөртөө мэс засал хийж байжээ.

Эх орныхоо төлөө хүчин зүтгэхийн тулд хүйсээ нууж цэрэгт элссэн эмэгтэй. Тэрээр шархдсан үедээ эмч нарт хүйсээ мэдэгдэхгүйн тулд өөрөө өөртөө мэс засал хийж байжээ.

1

Deborah Sampson-ыг эмэгтэй болохоор нь Францын хувьсгалын дайнд оролцохыг нь хориглосон байдаг. Тэгсэн хэдий ч түүний эх орныхоо төлөө тулалдах хүсэл үнэхээр их байсан тул эрэгтэй хүний дүрд хувиран тулалдсан түүхтэй.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

Бид дайны баатруудын тухай бодоход ихэнхи тохиолдол өөрийн эрхгүй эрэгтэй хүмүүс л санаанд буудаг. Тэгвэл Deborah Sampson нь үнэн хэрэгтээ иргэний дайны гол баатар болон тодрон гийсэн эмэгтэй байлаа. Тэрээр 1760 оны 12-р сарын 17-ны өдөр АНУ-д төрсөн байдаг. Тэрээр иргэний дайны үед АНУ-ыг Франц улсаас чөлөөлөхийн тулд их газрын армид эрэгтэй хүний дүрд хувиран элссэн аж. Угийн эршүүд царайтай түүнд энэ нь тийм ч их асуудал байгаагүй бөгөөд ердөө үсээ тайруулаад эрэгтэй хувцас өмсөхөд л бүх асуудал шийдэгдэжээ. Ингэж тэрээр 1782 оны 5-р сард 22 настайдаа “Robert Shurtleff” гэх нэрээр армид бүртгүүлсэн түүхтэй.

Францын хувьсгал зөвхөн Франц улсад болсон юм биш. Тухайн үед АНУ нь 13 колони тусгаар тогтнолоо зарлачихсан байсан бөгөөд Америк тивийн бусад бүх газар нутаг Их Британи болон Францын мэдэлд байлаа. Иймд түүний тулаан Америкын нутаг дэвсгэр дээр өрнөсөн байдаг. Sampson Massachusetts-ын 4-р  явган цэргийн хороонд ахмад George Webb-ын удирдлаган доор ирсэн байна.

Тэрээр дундаж эрэгтэй хүнээс арай өндөр нэгэн байсан тул түүнийг тусгай хөнгөн цэргийн салаанд хуваарилсан юм. Уг салаа нь жигд өндөртэй 50-60 эрчүүдээс бүрдсэн салаа байв. Эхний тулаандаа Sampson мөрөндөө хоёр удаа буудуулан шархдсан байдаг. Гэсэнч тэр үхлээс бус эмч нар түүнийг эмэгтэй гэдгийг нь мэдчих вий гэж айж байсан тул өөрөө өөртөө мэс засал хийн хоёр сумаа авсан аж. Хоёр сумны нэг нь дэндүү гүн орсон байсан тул өөрөө авах явцдаа мэдрэлээ гэмтээж үр дүнд нь түүний мөрөө дахин хэзээ ч бүрэн алдалж чадахааргүй болсон байна.

2

Deborah Sampson-ын хөрөг

Тэрээр өөрийгөө эмчилээд цааш хоёр жилийн турш хэд хэдэн тулалдаанд амжилттай тулалдсан байна. Гэтэл 1783 онд Philadelphia мужид байхдаа тэрээр хүндээр өвджээ. Түүнийг ухаан алдах үед эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд энэ цаг үед л хамран зүтгэгчид нь тэрнийг эрэгтэй бус эмэгтэй хүн байсныг ойлгосон байна.

Sampson-ыг хариуцсан офицер түүнийг эдгэрсний дараа хэн болохыг нь судалж эхэлсэн бөгөөд харин бүсгүй өөрийг нь худал хэлэн цэрэгт явсан учир шоронд хорих шийтгэл оногдуулахаас  айж байжээ. Гэтэл тийм зүйл болсонгүй. 1783 оны 10-р сарын 23-ны өдөр түүнийг цэргийн албаа амжилттай хаасан гэж үзэн халах тушаал гаргажээ. Мөн генерал Paterson болон генерал Shepherd нараас сайшаалын захидлуудийг хүлээж авсан байдаг. Уг захидалд эх орныхоо төлөө үүргээ гүйцэтгэн баатарлаг гавъяа байгуулсаныг нь магтан сайшаасан утгатай үгс байжээ.

Мөн сонинд түүний тухай мэдээлэл гарч тэрээр олны танил болж эхлэв. Энэ бүхний дараагаар Sampson нь Benjamin Gannet гэх фермер эртэй ханилан суусан аж. Тэрээр өөрийнхөө туршлагаас үндэслэн хүмүүст илтгэл тавьж эхэлсэн нь АНУ-ын хамгийн анхны эмэгтэй уран илтгэгч гэх хэргэм зэргийн эзэн болгожээ.

Үүгээр барахгүй түүнд улсаас тэтгэвэр тогтоолгосон бөгөөд цэргийн жинхэнэ албан хаагчийн тэтгэврийг 1805 оноос эхлэн түүнийг нас бартал нь буюу 1827 оны 4-р сарын 29-ны өдрийг хүртэл олгожээ. Тэрээр цэргийн тэтгэвэр авсан хамгийн анхны Америк эмэгтэй юм.

Харин АНУ уг дайнд ялалт байгуулснаар Америкийн өнөөгийн дүр төрх бүрэлдэн тогтсон юм. Их газрын Францын хүч суларсан нь шинэ тивд байгаа асар уудам газар нутгийг Франц захиран, хамгаалах чадалгүй болгоход хүргэсэн байна.

Share310Tweet149

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds