• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Цасан гоо хүүхэлдэйн үнэн түүх

Цасан гоо хүүхэлдэйн үнэн түүх

Ах дүү Гриммийн “Цасан цагаан” үлгэрт хорон санаат Хатан анчин хөлсөлж, Цасан гоо охиныг хөнөөн уушги, элгийг нь баталгаа болгон авчрахыг даалгадаг билээ. Анчин харин оронд нь гахайн уушги, элгийг авчирч өгдөг. Түүнд итгэсэн Хатан эдгээрийг нь шуналтай гэгч нь идэж орхидог аж.

Үнэндээ Хатан үүнээс гадна гурван ч удаа хөөрхий охиныг алахыг завддаг юм. Эхний удаа Цасан гоо охины бэлхүүсэвчийг нь хэт чангалан ухаан алдуулж унагадаг. Хоёр дахь удаадаа хортой самаар үсийг нь самнан нойрсуулдаг. Одой нар гүнжийг олж, үснээс нь самыг салган авснаар охин эргэн амь ордог. Эцэст нь хортой алим өгч алдаг билээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Одойчууд түүнийг шилэн авсанд хийсэн байсныг дэргэдүүр нь өнгөрч байсан ханхүү хараад, цогцсыг нь гэр рүүгээ авч явахаар шийдэн авсыг хөдөлгөхөд Цасан гоогийн амнаас хазсан алим унан дахин амь ордог юм. Ийнхүү тэд гэрлэх агаад хуримынхаа өдөр Хатанд гал дээр улайсгасан төмөр шаахай өмсгөн бүжиглүүлдэг. Хөл нь түлэгдсэн Хатан бүжиглэсээр байгаад эцэст нь амиа алддаг байна.

Гриммийн ах дүүс энэ зохиолоо мөн л Жамбаттиста Базилийн 1634 онд бичсэн “Залуу боол” үлгэрээс сэдэвлэсэн байна. Базилийн үлгэрт шидэт дагина бяцхан охинд 7 нас хүрээд үхэх хараал хийдэг. Долоон нас хүрэх үед ээж нь охиныхоо үсийг самнаж байтал сам тархинд нь шигдэн охин амиа алдана. Охиныг долоон давхар болор авсанд оршуулж, ордон дотроо байлгадаг.

Үрээ алдсан ээж уй гашуудлаасаа болж үхэх ба нас барахынхаа өмнө охиныхоо нойрсож буй өрөөний түлхүүрийг дүүдээ өгөөд хэзээ ч бүү нээгээрэй гэж захин үлдээдэг. Гэвч дүүгийнх нь эхнэр түлхүүрийг аван, авсыг онгойлгоход үхсэн охин өссөөр үзэсгэлэнт бүсгүй болсон байгааг хардаг байна.

Нөхрөө энэ бүсгүйтэй унтахыг хүсдэг болохоор энд нуусан байна гэж хардсан эхнэр авснаас хөөрхий охиныг татан гаргахад үсэнд нь зоогдсон сам унаж, бүсгүй сэрдэг байна. Гэвч хартай эхнэр түүнийг цусандаа хутгалдтал ороолгон зодож, үсийг нь хайчилна.

Үүний дараа хөөрхий охиныг боолоо болгон, өдөр бүр зодон тамлаж, үүнээс болж шүд амнаас нь үргэлж цус урсах охин түүхий мах иддэг мэт харагддаг болдог аж. Залуу бүсгүй өөрийгөө хөнөөхөөр шийдэн хутга ирлэх зуураа өөрийнхөө түүхийг хүүхэлдэйдээ ярьж өгч байгааг авга ах нь санаандгүй сонсоно. Ийнхүү эхнэрийнхээ хийсэн зүйлийг мэдсэн авга ах нь эхнэрээ хөөн зайлуулж, охиныг эмчлээд, баян хүнтэй гэрлүүлснээр үлгэр төгсдөг байна.

Share370Tweet198

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds