Афганы дайн 1979-1989 он- нь Афганистан улс дах Зөвлөлтийн нөлөөллийг хэвээр хадгалах тэнд оршиж байсан өөртөө талтай дэглэмийг дэмжихийн тулд Зөвлөлтийн цэргийг оруулан байршуулсны улмаас нэг талаас Афганистаны засгийн газар ба Зөвлөлтийн арми, нөгөө талаас АНУ, Пакистан, БНХАУ болон бусад барууны орнуудын дэмжлэгтэйгээр Афганы сөрөг хүчний хооронд 1979-1989 онуудад болсон дайн юм.
1979 оны 12 сарын 12-нд Афганистанд зөвлөлтийн цэргийг оруулах тухай шийдвэрийг ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны хуралдаанаар шийдсэн байна. Энэ өдөр Төв Хороо нууц тогтоол баталжээ. Афганистанд цэрэг оруулах болсон шалтгаанаа тус улсын удирдагчдийн хүсэлтээр хийж байгаа алхам гэж тайлбарлаж байлаа.
Гэвч үнэндээ Афганистанд капиталист орнуудын нөлөөгөө бэхжүүлэхээс сэргийлэх нь Зөвлөлтийн гол зорилго байжээ. Хязгаарлагдмал тоогоор ирсэн зөвлөлтийн цэргүүд Афганистаны иргэний дайны идэвхтэй оролцогч нь болон хувирав. Нэг талаас Афганистаны засгийн газрын цэргүүд, нөгөө талаас моджахед буюу душманчууд тулалдаж байлаа.
Засгийн газрын эсрэг зэвсэгт бослого гаргасан душманчуудад АНУ ын тусгай алба, Умард Атлантийн Цэргийн Эвсэл, Пакистаны тусгай албаныхан шууд дэмжлэг үзүүлж мөнгө санхүү, зэвсэг, техникээр тусалж байснаас гадна цэргийн сургалтын баазуудыг пакистаны нутагт байгуулан душмануудыг сургаж байгааг Зөвлөлтийн тагнуулынхан олж мэдсэн байна.
1979 оны 12 сарын 25-нд Ардчилсан Афганистан улс руу Зөвлөлтийн цэргүүдийг Кушка‑Шинданд‑Кандагар, Термез‑Кундуз‑Кабул, Хорог‑Файзабад гэсэн 3 чиглэлээр оруулсан байдаг. Десантын цэргүүд Кабул, Баграм, Кандагарын нисэх буудалд газардаж байлаа. Афганистанд 40-р арми ар талын хангамжтайгаа, 4 дивиз, 5 тусдаа бригад, 4 тусдаа салаа, агаарын хүчний 4 салаа, нисдэг тэрэгний 3 салаа, шугам хоолой барих нэг бригад, мөн ар талын хангамжийн нэг бригад Афганистанд иржээ.
Афганистаны дайн 1979 оны 12 сарын 25-аас 1989 оны 2 сарын 15 хүртэл нийт 2238 өдөр үргэлжилсэн байна. Харин дайны хохиролд 2 сая гаруй Афганистан иргэд амиа алдсан бол ЗХУ-аас 15,000 гаруй хүн үхсэн байдаг. Энэхүү дайн нь ЗХУ задрах үе хүртэл буюу 10 жилийн турш үргэлжилхэд хүрсэн хамгийн гол шалтгаан бол Зөвлөлтийн цэргүүдийн сэтгэл зүрхх мохсон явдал гэж үздэг аж.
Учир нь залуухан Зөвлөлтийн цэргүүд ямар ч үр дүнгүйгээр, өөрсдөндөө ямар ч хамааралгүй дайнд тулалдаж үхэхээр явж байгаа нь тэдэнд ямар ч утгагүй санагддаг байж л дээ. Тэдэнд гэртээ гэр бүлийнхэнтэйгээ энх тунх амьдрах боломж байсаар байтал бусдын дайнд өмнөөс нь оролцож үхэж байгаа нь бүхий л сэтгэлийн зоригийг нь мөхөөсөн түүхтэй.