Энэхүү харамсалтай үйл явдал 1975 оны 1-р сарын 14-ны өдөр болжээ. Зүүн Германы агаарын нисэх хүчний нисгэгч 33 настай Makowicka MiG21 онгоцоор сургуулилтын нислэг хийж байхад гэнэт хөдөлгүүр нь доголдож эхэлжээ. Уг нь тус онгоцны хөдөлгүүр хэдийнээ доголдолтой байсныг мэдэж байсан ч тус нислэгийн дараа янзлахаар инженерүүд нь төлөвлөж байж. Ийнхүү доголдож эхлэх үед нь нисгэгч эр яаралтай удирдлагын төлтэй холбоо барин үүссэн нөхцөл байдлыг илтгэсэн байна.
Харин нисэхийн удирдлагын төвөөс түүнд зөвлөмж гарган нэн даруй газардах байрлалыг нь хэлж өгчээ. Гэвч нисгэгч эр удирдлагын төвийн өгсөн даалгаврыг бүтэхгүй хэмээн үзээд шатахууны нөөц бага байгаа тул одоо газардах хэрэгтэй хэмээн өөрөө дур мэдэн нөхцөл байдлыг хийсэн юм. Харамсалтай нь хэсэгхэн хугацааны дараа нэг хөдөлгүүр нь тэр чигтээ ажиллахаа больж онгоц шууд л унаж эхэлжээ. Хамгийн аймшигтай нь онгоц яг Берлин хотын дээгүүр нисэж явж таарчээ. Онгоц бүхий л эрчээрээ газарт унасаар хуучны 5 давхар угсармал орон сууцны хоёр давхрыг мөргөв.
Уг ослоос болж хэд хэдэн хүн шархдаж таван эмэгтэй хүн амиа алдсан харамсалтай гараг гарсан байдаг. Харин нисгэгч зөвхөн шатаж дууссан чандар л үлдсэн нь харамсалтай. 2 давхраас эхэлсэн гал хэдхэн хормын дотор гэхэд 4 давхар хүрч барилгыг бүхэлд нь шатаах аюулд өртөв. Зүүн Германы онцгой байдлын газраас нийт 300 гаруй албан хаагчид бүхий л хүчээрээ ажиллаж гал түймрийг унтрааж барилгын үлдсэн хэсгийг аварч чаджээ. Харин ослын дараагаар онгоцонд шинжилгээ хийж үзэхэд тус онгоцонд хангалттай хэмжээний буюу дор хаяж 700 летр шатахуун байсныг ил болгожээ.