Энэ бол өнгөрсөн зууны хамгийн шилдэг зургуудын нэгээр тодроод барахгүй хүний төрөлх нинжин сэтгэлийн хамгийн тод илрэл болж чадсан юм. Бяцхан хүүд тусалж буй зүүн Германы цэрэг нүдэндээ бага зэрэг айдас болон сандралыг хослуулах боловч эцэст нь хүүд тусалсан нэгэн. Тэрээр хүүн өргөж зүүн Германы нутагт оруулсан байдаг.
Мэдээж уншигч та гайхаж байж болох юм. Дэлхий ертөнцийн хөгжил, эрх чөлөө, ардчилал гэх мэт шалтгаануудаас болж Германчууд баруун Герман уруу их дүрвэдэг байтал хүү яагаад зүүн Герман уруу явсан юм бол гэдэг нь сонирхолтой.
Энэ зургийн дүрүүдийн талаар хангалттай мэдээлэл тэр бүр байдаггүй боловч хүүгийн эцэг эх баруун Герман дахь гэртээ хүүгээ үлдээгээд зүүн Герман дахь хамаатнындаа зочилж байх үед Зүүн Герман хил хаах шийдвэр гаргаж хэнийг ч орж, гаргахгүй байх тушаал өгсөн байна. Ийнхүү тэд бяцхан хүү дээрээ очих аргагүй болох нь тэр. Энэ тушаал 1961 оны 8-р сарын 12-ны өдөр гарсан байдаг.
Харин хэд хоногийн турш эцэг эхээ хүлээсэн бяцхан жаал байдал биш болсныг ойлгож өөрөө хилийн зүг алхаж явсан байна. Өмнө нь хамаатныдаа нэг удаа очиж байсан хүү өөрийн бүхий л боломжийг дайчлан зориглож хил дээр очин зүүн Германы хилийн цэрэгт бүх шалтгаанаа тайлбарлан уйлж эхэлжээ.
Хэдий үүрэг авсан боловч хүн, хүн дундаа бүр нэг үндэстэн байсан тул залуухан цэргийн хүнлэг чанар түүнийг зулгааж хүүг тэврэн зүүн Германд оруулсан байдаг байна. Харин энэхүү гайхамшигт мөчийг үйлдэл дээр нь баталгаажуулсан нь энэ зураг юм. Уг цэргийн нэрийг тухайн үед нууцалсан бөгөөд уг үйлдлээсээ болж цаазаар авахуулах юм уу түүнтэй дүйцэх муу шийтгэл хүртэлгүй захиргааны шийтгэл хүртээд өнгөрсөн байна. Харин бяцхан хүү зүүн Германд очоод чухам ямар хувь тавилангаар хэрхэн амьдарсан нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. Түүний бүр нэрийг хүртэл хэн ч мэдэхгүй нь харамсалтай.
.