• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Эрэлхэгээр амиа алдсан ерөнхийлөгчийн хүү

Эрэлхэгээр амиа алдсан ерөнхийлөгчийн хүү

2

Quentin Roosevelt нь 1897 онд АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Theodore Roosevelt-ын хүү болон мэндэлжээ Тэрээр хүүхэд насандаа цагаан ордонд амьдарч яг л бусад Америк хүүхдүүдийн адил оргилуун Америк мөрөөдлөөр амьдарч өссөн нэгэн аж. Хүү бага байхаасаа эх орныхоо төлөө зүтгэж цэрэг хүн болохыг тун их хүсдэг байв. Түүний амьд үлгэр дуурайлал нь Нэгдсэн Улсын хамгийн аугаа ерөнхийлөгчдийн нэг болох төрсөн эцэг нь байлаа. Жаал хүү хэдий цэргийн мэргэжилтэн болохыг хүсэх боловч эцэг эх нь түүнийг боловсролтой сэхээтэн хүн болгохыг тун их хүсдэг байсан аж.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1

Энэ ч утгаараа 1914 онд түүнийг Harvard-ын хөтөлбөрт оруулж тэрээр тун амжилттай суралцаж байлаа. Их гүрний удирдагчийн хүү тул хэдий сонирхолгүй байсан ч тухайн үед өөрийн бүхий л хүчийг дайчлан мэрийдэг, өөр сонголт байдаггүй байсан тухай хүмүүс ярьдаг байна.  Гэвч яг тухайн үед дэлхийн дайн Европ тивд дэгдэж эзэнт гүрнүүдийн мөргөлдөөн бий болсон тул энэ бүхнийг зүгээр хараад суугаад байхыг үнэхээр хүссэнгүй. 1916 оноос эхлэх сургуулиасаа завсардаж эх орондоо ирж явган цэргийн бэлтгэл хийдэг болжээ. Тун удалгүй 1917 онд дөнгөж шинээр байгуулагдсан АНУ-ын 1-р нисэх хүчний ангид гишүүнээр орж байлдааны онгоцны нисгэгч болсон түүхтэй.3

1917 оноос эхлэн дайны салхи нэгэнт тодорхой болох үед АНУ асар их цэргийн хүчээр Европ тивд буюу Франц улсад нэвтрэн оров. Яг энэ том бүрэлдэхүүний нэгэн нэгж болох Quentin Roosevelt ч мөн тийш очжээ. Тэрээр эцгийнхээ нэрийг гутаахгүй гэж, дарлагдаж, ядарч буй Европын ард түмнийг чөлөөлөхийн тулд тэнд очсон гэдэг. Ийнхүү тулалдаж яваад 1918 оны 7-р сарын 14-ны өдөр Францын зүүн нутгаар тулааны ажиллагаа явуулж байх үедээ дайсны галд оногдон онгоц нь осолдон ерөнхийлөгчийн хүү нас барсан байдаг. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч асан Theodore Roosevelt-ын хүү байсныг Дорнод Пруссийн армийн удирдлагууд мэдсэн тул түүний эр зоригийг жинхэнэ офицер хүний ёсоор үнэлж нэр төртэйгөөр оршуулсан аж.

 

Share361Tweet175

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds