• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Сахалины баавгайны өшөө авалт

Сахалины баавгайны өшөө авалт

1

Энэ түүхийг Сахалинд олон жил ажилласан оросын нэгэн геологич ярьсан байна. Эмгэнэлтэй ч үнэхээр болсон явдал гэдэг. Сахалины арлын дунд хөдөөгийн нэгэн суурин байдаг юмсанж. Нэгэн геологич, туслах ажилчныхаа хамт ажлаа дуусгаад тэр сууринд очихоор явж байж. Тэдний хувьд хоол хүнс, ер нь л бүх зүйлийн нь нөөц дуусжээ. Ер нь жижиг дашмагтай спиртээс өөр юу ч үгүй байлаа. Ядарч, өлссөн тэр хоёр суурин руу явж байтал гэнэт ойд баавгайн бамбарууш харагдах нь тэр. Тэд ойн дундах бяцхан хөндийд тааваараа явж байлаа. Геологич удаан бодсонгүй, шууд л карабин буугаа авч бамбаруушийг нам буудах нь тэр. Гэнэт их олзтой болсондоо геологчийин толгой эргэсэндээ бамбаруушаа хэрхэн наадахыг хараад хэвтэж байсан эм баавгай энэ бүхнийг бүгдийг тодорхой харсныг геологич мэдсэнгүй. Геологич мах хүнстэй, бас дээр нь бамбаруушийн арьстай боллоо.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Ингээд л тэр хоёр  суурин руу явахаа ч больж бамбаруушаа өвчөөд түүдэг асаан мах шарж эхэлжээ. Ангийн олзоо тэмдэглэж спиртээсээ ч нэлээд хүртэж. Хоол унд муутай явсан тэр хоёр тэр дороо л согтож орхисон байна.  Ингээд долоохон км-ийн зайд байсан суурин руу явахаа бүр больж унтахаар хэвтлээ. Буугаа мод түшүүлэн тавьж майхнаа барин хэвтэцгээсэн ч залуу ажилчин гадаа унтахаар  хэвтэж. Харин геологич майхандаа.

Гэтэл гадаа унтаж байсан ажилчин залууг хэн нэгэн түлхэх шиг болоход харвал баавгай зогсч байх нь тэр. Баавгайн амьсгал нүүр хүзүүг нь ирвэгнүүлээд л…. Баавгай түүнийг хэсэг үнэрлэж байснаа оролдолгүй орхиод майхан руу явсан байна. Ингээд л ёстой аймшигтай юм эхэлж дээ. Баавгай ч архираад л, хүн ч хашгираад л….Залуу ажилчин ухасхийн босч суурин руу зугтаасан байна. Тэнд байсан хүмүүс залууг угтаж авсан ч тэр бараг л юм хэлж чадахгүй, цэл залуу хүн атлаа цав цагаан үстэй болчихсон байсан гэдэг.

Харин майханд унтаж байсан гоелогичийг баавгай ёстой тасар татан, майхныг юу ч үгүй болтол урж хаясан байжээ. Хамгийн сонин нь мод түшүүлэн тавьсан байсан карабин бууг гол төмрийг нь махийлган , мөрлөгчийг нь юу ч үгүй болтол салам цохьсон байсан гэдэг. Баавгай ийнхүү бамбаруушийнхаа өшөөг авсан байна.

 

Share364Tweet157

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds