Уг харамсалтай үйл явдал 2016 онд АНУ-ын Missouri мужид болжээ. Blake Snyder гэх 26 настай цагдаа албан үүргээ гүйцэтгэж яваад зэвсэглэсэн этгээдүүдийн дайралтад өртөн буудуулж газар дээрээ амиа алдсан байна. Тэрээр гэр бүл зохиогоод дөнгөж 2 жил болж байсан бөгөөд 2 настай бяцхан хүү хийгээд эхнэрийнхээ хамт аж төрөн амьдардаг аж. Гэвч хүүхдийнх нь ээж уг аймшигт мэдээг хоёр настай хүүдээ хэрхэн тайлбарлах аргаа огт ололгүй нэлээд хугацаа алдсан юм.
Гэтэл нэгэн өдөр мужийн цагдаагийн газраас талийгаач цагдаа Blake Snyder-ын гэрийн хаягаар түүний хоёр настай хүү Malachi Snyder-т зориулан хоёр ширхэг цагдаагийн хувцастай бамбаруушийг илгээсэн байна. Бүр тус хоёр бамбаруушны хувцсыг цагдаагийн албан хаагчид нийлэн Blake Snyder-ын өөрийнх нь өмсөж байсан дүрэмт хувцасны материалаар хийжээ. Уг бамбарууш хүүд маш их таалагдсан бөгөөд ээж нь ч гэсэн хэлэх үггүй болж тухайн үедээ маш их уйлсан гэдэг.
Энэ цаг мөчөөс хойш хүү аавыгаа дахин асуугаагүй тул том болсон хойно нь чухам юу болсныг нь хэлнэ хэмээн ээж нь шийджээ. Харин бяцхан хүү цаг үргэлж хоёр бамбарууштайгаа тоглож орой бүр тэвэрч унтдаг аж. Түүнээс том болоод ямар хүн болох уу гэхээр цагдаа хэмээн хариулдаг байна.