2017 онд Их Британы Liverpool хотын иргэн 80 настай Tom-ыг хүүхдүүд нь буруу зөнөж байна, хамт амьдрахад хүндрэлтэй байна гэж үзсэн тул хөгшчүүлийн асрамжийн газарт өгөхөөр шийдсэн байна. Тэрээр хэчнээн их эсэргүүцсэн боловч хүү нь шийдвэрээ нэгэнт гаргасан байлаа. Ийнхүү түүнийг орон нутгийн “гэгээн мариа”-ын нэрэмжит настайчүүдийн асрамж, сэргээн засах төвд хүргэн улсын асрамжид шилжүүлсэн аж.
Гэвч очсон даруйдаа нэгэн хүний царайг хараад дуртай нь аргагүй тэндээ үлдэхээр болжээ. Хүүхдүүдээ ч гомдохгүй хэмээгээд тэднийг явуулсан тул хүүхдүүд нь ихэд гайхаж хоцорсон байна. Tom чухам яагаад очсон даруйдаа тэнд байх нь таалагдсан гэхээр асрамжийн газарт амьдарч буй 98 настай Ada гэх өөрийнхөө төрсөн эхийг хараад таньсан хэрэг л дээ. Tom бараг өөрөө зөнөж хөгширсөн байсан тул ээжийнхээ тухай ч мартсан байлаа. Гэвч ээжийгээ хараад амьдралынхаа сүүлчийн хугацааг ээжтэйгээ өнгөрүүлэх гэсэн ухаангүй их хүсэлдээ хөтлөгдсөн аж.
Ada түүнийг 18 настай байхдаа төрүүлж бүхий л амьдралынхаа турш хайрлан, халамжилж хүн болгосон түүхтэй. Гэвч Tom найз охинтойгоо хамт амьдрах гэхэд ээж нь үргэлж маргаан үүсгэдэг байсан тул эцэст нь тэсэхээ больж эхийгээ хөгшчүүлийн асрамжид хүргэж өгсөн байдаг. Гэхдээ Tom тэр найз охинтойгоо сууж чадаагүй юм. Одоо харин Tom ээждээ ухаан жолоогүй эрхэлж ээж нь ч мөн түүнд огт гомдолгүйгээр хүүгээ эрхлүүлэн хамтдаа жаргалтай байгаа гэнэ. Нэгэн телевизийн ярилцлагын үеэр Ada хүүдээ хандан “чи үргэлж миний хүү хэвээрээ” хэмээн хэлэхэд Tom нулимсаа тэвчиж чадалгүй уйлжээ.