Хануур хорхой нь хүний биеийн бүхий л хэсэгт маш их ач тустайг нэгэнд өнөөдрийн шинжлэх ухаан бүрэн нотолсон байдаг. Тэгвэл эдгээр амьтдыг эртний Египетийн соёл иргэншилт улсад ч дээдсийн хүрээлэл эмчилгээний журмаар хэрэглэж ирсэн баримтууд олон бий. Харин хануур хорхойн эд цэцэглэлтийн үе нь 1830-1880 оны хооронд Европ тивд өрнөсөн байна. Дээдсийн хүрээллээр тогтохгүй боломжтой амьдралтай хүн бүр хануур хорхойн эмчилгээнд хамрагдаж нэг жилд гэхэд олон зуун мянган хануур хорхойг Их Британы, Франц, Герман зэрэг улсуудад хэрэглэх болжээ. Иймд хануур хорхойн олборлолт урьд хожид байгаагүй их хэмжээгээр өссөн аж.
Гэвч хануур хорхой олборлоно гэдэг нь тухайн үед тийм ч амар ажил байсангүй. Маш бохир нөхцөлд шалбаагтай цөөрөмд хүмүүс нүцгэнээр орж биедээ хануур хорхой нааж уг хануур хорхойнуудаа биенээсээ салган саванд цуглуулж тушаадаг байв. Арай гэж өөрсдийн цусаа золиослон байж цуглуулсан хануур хорхойнуудыг асар бага мөнгөөр эмнэлгүүдэд зардаг байлаа. Амьдралын боломж тун муу, ядуу хүмүүс л уг ажлыг хийлэг байсан аж. Түүнчлэн ажлын байран дээрээ амиа алдах тохиолдол ч их гардаг байсан гэх.
Тухайлбал 5 хүүхэдтэй өрх толгойлсон ядуу эмэгтэй 7 хоногийн турш бүтэн өдөржин мөнгө олохыг тулд хануур хорхойтой цөөрөмд өнждөг байлаа. Улмаар идэж ууж буй хоол хүнс нь цусыг нь хангалттай нөхөж чадахгүй байвал ажлын байран дээрээ ухаан алдаж хануур хорхойн цөөрөмд унан улмаар амиа алддаг тохиолдлууд олон гардаг байсан юм. Түүнчлэн зарим тохиолдолд хануур хорхойн хазсан хэсгээр халдвар орж аймшигтайгаар тарчлан үхэцгээдэг байлаа. Гэвч тэдний амь тухайн үеийн нийгэмдээ ямар ч үнэ цэнэгүй бөгөөд зөвхөн тэдний түүсэн хорхой л чухал байсан аж.