1982 онд хоёр найз болох David Grundmann болон James Joseph нар өөрсдийн шинэхэн авсан шотган буугаар хээрийн дадлага хийхээр Аризона мужийн элсэн цөлийг зорьсон байдаг. Уг бүс нутгийн хамгийн өндөр кактустай газрыг сонгож тэндээ ойроос болон алсын зайнаас аварга том кактуснуудыг буудан унагааж зугаагаа гаргасан байна. Тэндхийн дундаж кактусны өндөр 3-6 метр өндөртэй байдаг нь бидний хувьд гайхахын аргагүй үзэгдэл юм.
Залуус өглөөний 11:00 цагаас эхлэн буудах сургуулилт хийн өдрийн хоолоо 14:00 идчихээд тэд гэртээ харихаар бэлдэж байв. James Joseph өөрсдийн сумний нөөц хийгээд бусад бүхий л хэрэгслүүдээ машиндаа ачих зуур David Grundmann уг цаг хугацааг ашиглан дахиж кактус буудахаар явжээ. Тасралтгүй буун дуу гарсаар хэсэг хугацааны дараа анир чимээгүй болов. James Joseph ч бүх ачаагаа бэлдэж дууссан бөгөөд явахаар болтол Grudmann ирсэнгүй. Тэрээр түүнийг хайж олохоор араас нь очтол найз нь хэдийнээ амьсгал хураасан байлаа.
Чухам юу болсон бүх зүйл тун ойлгомжтой байв. 4.5 метр өндөртэй кактусыг холоос бус ойрын зайнаас яг нэг газар нь 4-5 удаа тасралтгүй цацардаг сумтай буугаар буудсаны үр дүнд кактусны дээд хэсэг тогтох аргагүй болж газарт унахдаа тулаад зогсчихсон байсан Grundmann-ы дээрээс унаж зоож бас дарж алсан аж. Түүний дээрээс 2.7 метр өндөртэй аварга том өргөстэй кактус дарж биеийн бүхий л хэсгийг нь нэвт хатган газар дээр нь хөнөөсөн байлаа. Энэ бол дэлхийн түүхэнд тохиолдсон ээлжит нэгэн утга учиргүй тэнэг үхэл юм.