• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Дэлхийн түүхийг өөрчилсөн тагнуулын нислэг

Дэлхийн түүхийг өөрчилсөн тагнуулын нислэг

1

1960 онд хүйтэн дайн эд өрнөж ЗХУ болон АНУ хэзээ ч цөмийн дайн дэгдээж магадгүй байсан тул даян дэлхий айдас хүйдэст бүрэн автсан байлаа. Яг Энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауер ЗХУ-ын цөмийн зэвсгийн төвүүдийг тагнуулах зорилгоор АНУ-ын тагнуулын ерөнхий газрын нисгэгч болох Gary Powers-д маш нууц тушаал өгсөн байна. Иймд АНУ-ын нисэх хүчнээс хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц болох дуунаас хурдан U-2 онгоцыг гардуулав. Тус онгоц нь эх газраас 20 км-ын өндөрт нисэж радарт харагдахгүй онцгой чадвартай нисэх онгоц байлаа.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Тухайн оны 3-р сарын 14-ны өдөр ЗХУ, АНУ, Их Британи, Франц улсуудын төрийн тэргүүнүүд Парис хотод дэлхийн шинэ дэг журмын тухай маш чухал уулзалт хийх ёстой байсан аж. Гэвч тагнуулын ажиллагаа 1960 оны 3-р сарын 1-ны өдөр буюу уулзалтаас 13 хоногийн өмнө болж АНУ-ын төрийн тэргүүн уг ажиллагаанд бат итгэлтэй байсан боловч ЗХУ тухайн үед маш олон шинэлэг техник технологи зохион бүтээснийг тэд хараахан мэдэж амжаагүй байлаа. U-2 онгоц радарт илэрсэн тул  ЗХУ-ын агаарын цэргийн хүчин дагалдагч пуужин илгээн U-2 онгоцыг 20 км-ын өндөрт өрөөсөн хөдөлгүүрийг нь онож унагасан аж.

4

Аз болж нисгэгч Gary Powers амьд үлдэж түүнийг Зөвлөлтийн цэргүүд олзлон авлаа. Энэ явдал нь ЗХУ-ын удирдагч Никита Хрушевын уурыг ихэд хүргэн АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауертай утсаар ярихад хүргэжээ. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч мэдэн будлиж юуны талаар яриад байгааг нь огт ойлгохгүй дүр үзүүлэн 3-р сарын 14-ны Парисын уулзалтаар уулзан хэлэлцэхийг санал болгосон байна. Парисын уулзалт болдог өдөр уулзалт эхлэхийн өмнө буюу үүрийн 7 цагт Хрушев Эйзенхауер хоёр тусдаа уулзаж уг явдлын талаар ярилцахад АНУ-ын ерөнхийлөгч уг асуудлыг “цаг уурын судалгааны нислэг” байсан хэмээн хаацайлсан аж. Иймд Хрушевийн уур маш ихээр хүрч Эйзенхауерийг бүхий л чадлаараа байцаасан ч ямар ч үр дүнд хүрээгүй тул уулзалт эхлэхээс 1 цагийн өмнө уулзалтаа хаян Парисыг орхин Москва уруу ниссэн байдаг.

3

Тэрээр Москвад дөнгөж очсон даруйдаа зүүн Герман уруу залган хилийг хааж Берлинийг дундуур нь тусгаарлах тушаал өгсөн түүхтэй. Энэ тушаал нь яваандаа Берлиний хана баригдах эхлэл болж улмаар дэлхий шинэ хүйтэн дайны ирмэг дээр ирсэн учиртай. Харин нисгэгч Gary-ын хувьд 15 жилийн хорих ял авсан боловч 1962 онд АНУ болон ЗХУ-ын ялтан солилцоогоор эх орондоо ирсэн байдаг.

 

Share326Tweet173

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds