Дээхэн үед генийн гажуудал, хромосомын зөрүүнээс болж харагдах байдлаасаа эгэл бус төрсөн хүмүүсийг ад үзэн шоовдорлон бүр зарим тохиолдолд чөтгөр шуламтай хамаатуулан хөнөөдөг тохиолдлууд их байжээ. Гэвч дэлхий ертөнц хөгжиж, илүү даяарчлагдахын хэрээр шоубизнес хөгжин эдгээр хөөрхий хувь тавилантай хүмүүст энгийн хүний адил амьдрах боломж бага багаар нэмэгдсээр ирсэн түүхтэй. Харин ноён Барнум дэлхийд данстай түүх болон үлдсэн өөрийн “Барнумын гажгуудын цирк” гэх циркийг нээснээр согогтой хүмүүсийг харах дэлхий нийтийн нүд өөрчлөгдсөн гэж хэлж болно. Нөгөө талаараа эдгээр хүмүүст Барнум амьдрах асар их боломжийг олгож байв.
Барнумын ачаар дэлхий нийтэд танигдан хангалуун амьдралын замдаа орсон олон хүмүүс байдгийн нэг нь ханхүү Рандиан буюу могой хүн байлаа. 1871 онд АНУ-ын эзэмшлийн Шинэ Гвинейн аралд төрсөн тэрээр төрөлхийн дөрвөн мөчгүй байсан юм. Иймээс түүнд амьдрал ямар ч утгагүй мэт бодогдон бүхнээс ухарч буулт хиймээр санагдсан 18 насандаа санамсаргүй байдлаар ноён Барнумын тухайн сонсож түүнтэй 1889 онд буюу тухайн жилдээ холбоо тогтоосноор Радианы амьдар үндсээрээ өөрчлөгдсөн түүхтэй.
Ноён Барнум түүнийг АНУ-д угтан авч анхааралтай сонирхон судалж байгаад хэд хэдэн хөдөлгөөн зааж өгсний дараа дуртай нь аргагүй ажилд авахаар болсон байдаг. Нэг жилийн турш хатуу чанга нөхцөлд бүх хувийн амьдралыг орхин бэлтгэл хийсний үр дүнд тун чадварлаг жүжигчин болж 1890 оноос эхлэн тайзан дээр гарч АНУ-ын өнцөг булан бүрт үзүүлбэр үзүүлэн олны танил болж эхлэв. Тэрээр өөрийг нь нутгаас нь анх даган гарсан Африк гаралтай эхнэртэйгээ эцсээ хүртэл хамт амьдарч тэд хамтдаа 3 охинтой болсон байдаг. Тэдний охид цөм эрүүл төрснөөс гадна түүний эхнэр Радианыг юу ч үгүй хоосон бөгөөд дөрвөн мөчгүй байхад нь л түүнийг хайрын хүчээрээ тэтгэн даган явсаар байжээ.
Тэрээр циркт зөвхөн уруулаа ашиглан сахал хусах, зурах, будах, бичих зэрэг олон үзүүлбэр үзүүлдэг байсан төдийгүй 1932 онд “гажгууд” гэх нэртэй холливудын кинонд тоглон дүрээ мөнхөлсөн байдаг. Түүний амьдрал тун аз жаргалтайгаар элэг бүтэн өрнөж байгаад 1933 оны 12-р сарын 19-ны өглөөний долоон цагт New York хотод байрлах нэгэн гэртээ зүрхний шигдээсээр нар баржээ. Барнумын циркийн олон алдартнууд нэгэн цаг үед хорвоог орхисон нь уг циркийг цаашид оршин тогтнох боломжгүй болоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байлаа. Гэвч хууль эрх зүйн орчин мөн шинэчлэгдсэнээр түүний үхэлтэй зэрэгцэн алдарт цирк ч түүх болон үлдсэн жамтай.