• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Анхаар сураггүй болоод 29 жил

Анхаар сураггүй болоод 29 жил

3

Энэ бүх үйл явдал 1988 оны 9-р сарын 20-ны өдөр АНУ-ын New Mexico мужийн Valencia тосгонтой зэрэгцээ байрлах 17-р зам дээр болжээ. 19 настай Tara Calico охин өглөө болгон уг замаар дугуйгаа унан явдаг аж. Энэ нь нэг ёсондоо амьдралын хэв маяг болсон тул гэр бүлийнхэн нь битгий хэл тосгон даяараа мэддэг байлаа. Гэвч тэр өдөр охин эргэж ирсэнгүй. Өдөр 12:00 цагаас өөрийн найз залуутай уулзаж ширээний теннис тоглох байсан бөгөөд тэнд ч охин очсонгүй. Гэр бүлийнхэн нь санаа зовж хэсэг хайж байгаад аргаа баран тухайн өдрөө цагдаагийн газар холбогдож дуудлага өгсөн байдаг.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

2

Гэвч энэ бүхэн ямар ч амжилт олоогүй юм. Эхлээд тосгон дараа нь муж даяар түүнийг маш олон хүний бүрэлдэхүүнтэй авран хайх баг ажиллаж хайсан ч ямар ч ул мөр олсонгүй. 1988 оны 9-р сарын 20-ны өдөр 17-р замаар явж байсан хүмүүсээс заримыг нь олж мэдүүлэг авсан ч өглөө нь дугуйтай охин явж байхыг анзаарсан гэх боловч яг хулгайлагдах мөчийг нь хараагүй хэмээн бүгд хэлэв. Бүхэл бүтэн нэг жил өнгөрсөн боловч охин гэртээ эргэж ирсэнгүй. Түүнийг гэсэн хүн бүр итгэл найдвараа алдаад байлаа. Гэвч 1989 оны 6-р сарын 15-ны өдөр санаанд оромгүй нэгэн үйл явдал тохиолджээ.

АНУ-ын Флорида мужид орших нэгэн хүнсний дэлгүүрийн зогсоолоос хөл, гар, ам нь хүлээстэй байгаа охин, хүү хоёрын гэрэл зургийг нэгэн эмэгтэй санамсаргүй байдлаар олох нь тэр. Бүсгүй шууд л цагдаа дуудан зургийг өгч уг зургийг холбооны мөрдөх товчооны ажилтнууд аван яаралтай таниулах ажиллагаа явуулжээ. Тэгвэл зурагт буусан эмэгтэйг Tara Calico хэмээн мөрдөгч нар бит итгэсэн бол хүүг харин хэзээ ч хэн болохыг нь тогтоож чадаагүй байна. Мөн уг зургийг 1989 оны 5-р сард авсан болохыг тэд тогтоосон юм. Иймээс зургийг олсон бүсгүйгээс энэ зургийг яг хэн унагаж яаж олсон тухай асуухад уг бүсгүй: нэгэн цагаан бөгөөд жижигхэн ачааны машин байсан. Мөн дотор нь уруулынхаа дээр их сахал ургуулсан эр жолоодож явсан гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Цагдаа нар улс орон даяар хайсан ч уг эрийг олж чадаагүй аж. Учир нь баримтууд дэндүү бага байлаа.

1

Хамгийн харамсалтай нь уг хэрэг өнөөдрийг хүртэл илрээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй тул холбооны мөрдөх товчоо ажилласаар байгаа гэнэ. Алга болсон Tarta Calico охин хэрэв өдгөө амьд байгаа бол 49 насыг зооглож байх ёстой юм. Хамгийн сонирхолтой нь хэрэг явдал гарснаас 20 жилийн дараа буюу 2008 онд new mexico мужийн Albuquerque хотын цагдаагийн газарт нэгэн сонирхолтой зураг ирсэн нь 1989 онд Флорида мужид нэгэн эмэгтэйгийн олсон зургийн өөр нэг хувь нь ямар ч хаяггүй газраас ирсэн байна. Энэ явдал нь уг хэргийг дахин сэдрээсэн бөгөөд холбооны мөрдөх товчооныхон өнөөг хүртэл шинжлэх ухааны дэвшилтийг ашиглан уг хэрэг дээр ажиллаж байгаа ч ямар ч үр дүн гараагүй л байгаа юм.

 

Share327Tweet159

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds