• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Лусын дагина харсан гэх хамгийн сенсацитай гурван түүхэн тохиолдол. Далай тэнгисийн нууцуудаас…

mermaids-painting

Хүн төрөлхтний өнгөрсөн түүхүүд бүхэлдээ нууцлаг тохиолдол, ид шид, үлгэр домгоор дүүрэн байдаг. Тэр тусмаа Монголчууд бидний хувьд далай байдаггүйгээс болоод ч тэрүү тэнгис далайн тухай нууцлаг домгууд их сонирхолтой санагддаг. Тэдгээр нууцуудын нэг нь лусын дагина юм. Лусын дагинийн талаархи хамгийн анхны домгийг эртний Грекийн зохиолч Хомер өгүүлсэн байдаг. Энэ цаг мөчөөс хойш дэлхийн маш олон улс орнууд, газар нутгуудад, өөр өөр цаг хугацаанд лусын дагина харсан гэх тохиолдолууд бүртгэгдэж хадгалагдан үлдсэн байдаг. Энэ нь нэг талаараа бодит мэт боловч нөгөө талаасаа зүгээр л хүний тархинаас гарах төсөөлөл төдий зүйл байж ч болох юм.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

mermaids-map-history

18-р зууны газрын зурагт лусын дагина оршдог бүс нутгийг ялган тэмдэглэн үлдээсэн  байгаа нь.

Энэ сэдвийг бидэнд арай дөхөм болов уу гээд цаг хугацааны хувьд хамгийн сүүлд лусын дагина харсан гэх тохиолдолоос эхлүүлэх нь зүйтэй болов уу. Израйл улсын далайн эргийн нэгэн хот болох Kiryat Yam-д 2009 онд байгаль, цаг агаарын  сонирхолтой үзэгдэл болж, аадар бороо орж, аянга цахилгаан цахилж, далайн усны их түрлэг болсон байна. Гэтэл орон нутгийн онцгой байдлын газарт нэгэн хүн далайн эргийн орчимд лусын дагина харсан гэх дуудлага хүргүүлсэнийг тэд нэг их тоолгүй өнгөрүүлжээ. Гэвч түүний араас маш олон хүмүүс цагдаа болон онцгой байдал руу яг ижил шалтганаар залгах нь тэр. Харин яг цагдаа нарыг далайн эрэг дээр очиход  хэн ч байгаагүй байна.

OLYMPUS DIGITAL CAMERA

Kiryat Yam хотод орших тэнгисийн зүг ширтэх лусын дагины баримал

Лусын дагина харсан гэх мэдээ нь Израйлын хэвлэл мэдээллийн сүлжээгээр хурдацтай тархаж, бүх нийтийн анхаарлыг татаад байлаа. Иймд Засгийн газраас лусын дагиныг баримтжуулж, гэрэл зургийг нь авч чадсан хүнд нэг сая долларын шагнал өгнө хэмээн зарлажээ. Харамсалтай нь хэнд ч нэг сая долларын эзэн болох хувь тохиол олдоогүй байна. Энэхүү Израйлд болж өнгөрсөн үйл явдал нь лусын дагинатай холбоотой бол ердөө ганцхан л жишээ юм. Эртний зохиолч Хомер нэгэнтээ лусын дагинууд цаг хугацаатай хамт үүссэн хэмээн хэлсэн нь тэмдэглэн үлдсэн байдаг.

Тэгвэл дараачийн нэгэн тохиолдол бол 17-р зууны алдартай далайчин болох ахмад John Smith ажээ. Энэ хүнийг Монголчууд бид Pocahontas хүүхэлдэйн киноны эрэгтэй гол дүрээр нь сайн мэддэг.

mermaids-st-johns-harbour

Түүний ярьсан зүйлээс сэдэвлэн зурсан зураг 17-р зуун

Тэрээр Америкын анхны колоныг байгуулалцсан хүн бөгөөд шинэ газар нутаг нээхийн тулд даян дэлхийгээр хэрэн хэсэж  үзсэн нэгэн байлаа. Түүний 1611 онд зүүн Энэтхэгийн далайгаар аялаж байхдаа таарсан, гайхалтай үзэсгэлэнтэй эмэгтэй хүн уснаас год үсрэн гарч ирсэнийг, багийн бүх гишүүдийн хамтаар харсан тухай түүхэн бичээс байдаг. Тэдний харсан бүсгүй нь урт ногоон үстэй бөгөөд тэр эмэгтэйн биеийн бүсэлхийнээс доошхи хэсэг нь яг загасных шиг байсан хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Жон Смитийн лусын дагина харсан гэх ярианд тухайн цаг үедээ маш олон хүмүүс  итгэсэн бөгөөд одоо ч түүний домогт итгэдэг хүмүүс цөөнгүй бий.

Харин дараагийн нэгэн алдартан бол Америк тивийг нээсэн эрхэм Christopher Columbus юм. Түүний баримт харьцангүй сайн хадгалагдаж үлдсэн байдаг бөгөөд 1493 оны 1-р сарын 26ны өдөр одоогийн Доминиканы бүгд найрамдах улсын ойролцоо лусын дагина харсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Хэдийгээр Колумбус харсан зүйлдээ бат итгэлтэйгээр  өөрийнхөө амьдралын туршид  лусын дагина харсан хэмээн ярьдаг байсан боловч зарим хүмүүс түүнийг нь үгүйсгэж. түүнийг зүгээр л далайн үхэр андуурч харсан хэмээн үздэг байна. Учир нь лусын дагиныг Колумбус дүрслэхдээ ширүүн хүрэн арьстай, бөгсөн бие нь загас мэт маш бүдүүн эмэгтэй хүн байсан хэмээн ярьж байжээ.

mermaid-or-manatee

Ямартай ч өнөөдрийг хүртэл лусын дагина байдаг уу эсвэл үгүй юу гэдгийг хэн ч яг баттай хэлж чадаагүй л байна. Зарим нэг нь байдаг, байсан боловч устаж үгүй болсон хэмээн үздэг бол ихэнхи хэсэг нь энэ бол зүгээр л хүний төсөөллөөс бүтсэн амьтан хэмээх нь бий. үүнээс гадна жилийн дөрвөн улиралд далайн эрэг дээр байж, тэнд бүх насаа өнгөрүүлсэн хүмүүс, загасчины завин дээр төрж, худалдааны онгоцон дээр ясаа тавьсан далайчид, дэлхий даяар далайгаар аялах олон сая хөлгийн багийн гишүүд гээд маш олон хүмүүс лусын дагиныг бүхий л амьдралынхаа турш олж хараагүй л байна.
Харин далай тэнгисээс хол амьдардаг Монголчууд бид Хөвсгөл нуурнаасаа л ямар нэг ид шидээр лусын дагина олж хардаггүй л юм бол өөрөөр харах боломж бараг үгүй биз.
Энэ зүйл зүгээр л хүмүүсийн уран сэтгэмжийн үр дүн болов уу? Эсвэл жинхэнээсээ оршдог болов уу гэдэг нь тун тодорхойгүй хэвээр. Гэхдээ бидний оршин байгаа дэлхий гариг минь хичнээн баялаг билээ дээ.

Share494Tweet232

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds