Та яг одоо дэлхий дээрхи хамгийн ер бусын анатомын бүтэцтэй эр болох Robert Pershing Wadlow-ын хувийн амьдралын гунигтай боловч сэтгэл хөдөлгөсөн гайхалтай түүхийг унших гэж байна.
Robert Wadlow өөрийн найз Jack Grissom-ны хамт, тэд хоёул адил 10 настай байв.
1918 ны 2-р сарын 22-ны өдөр Harold Franklin болон түүний гэргий Addie Wadlow хоёрын дундаас нэгэн хүү төрсөнөөр бүх түүх эхэлсэн юм. Addie ямар ч хүндрэлгүй төрсөн бөгөөд эв эрүүл, энгийн хэмжээтэй хүү гарсаныг Robert Pershing Wadlow хэмээн нэрлэв. Эхэндээ бүх зүйл хэвийн байсан боловч хүү төрөөд нэг их хугацаа өнгөрөөгүй байтал хуртай өсөж эхэлсэн байна. Хүү нэг насны төрсөн өдрөөрөө гэхэд 91 см өндөртэй болсон байв.
Цаг хугацаа өнгөрөх тусам Robert улам бүр өндөр болсоор байлаа. Харин 8 насны төрсөн өдрөөрөө гэхэд тэрээр эцгээсээ өнлөр болсон байв. Тухайн үед ангид нь тусгай сандал ширээ хийлгэн хүүг сургаж байлаа. Хүү өсөн өссөөр нэг л мэдэхэд өөрийн мэдэх бүх хүнээсээ өндөр болсон байна. Тэрээр 13 нас хүрэх жилдээ 2 метр 23 см өндөртэй болсон юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн өндөр скаунт хөвгүүн болсон байв.
Эцэг эх нь түүнийг эмчид үзүүлтэл анагаах ухааны түүхэнд урьд хожид огт бүртгэгдэж байгаагүй шинж тэмдэг илэрсэн байна. Хүүгийн өсөлтийн гармон энгийн хүнийхээс маш хурдтай ялгарч байсан тул уг даавар нь ялгарахаа больсон цагт л өсөлт нь зогсоно гэж эмч хэлсэн аж. Харин шинжлэх ухаан уг гармоныг зогсоох чадалгүй байлаа. Wadlow хувь хүнийхээ хувьд гэрэл зураг дарах болон гитар тоглох дуртай нэгэн байв. Цаг хугацааг даган өсөхийн хэрээр түүнд нэгэн асуудал тулгарсан нь хувцасны асуудал байлаа. Иймд тэрээр бүх хувцсаа тусгай захиалгаар хийлгэдэг болсон байна.
Бусдаад өөр болохоор ихэвчлэн тэрээр бүрэг, чимээгүй байдаг байсан тул олны дунд “соёлтой үлэмж биетэн” хэмээх хочоор алдаршсан байдаг. Харин ахлах сургуулиа төгссөний дараагаар тэр “Ringling Brother” явуулын циркт гишүүнээр элсэж Нэгдсэн Улс даяар аялан тоглолт хийдэг болжээ. Түүнчлэн түүний гутлыг АНУ-ын томоохон гутлын компаниуд үнэгүй хийж өгөх санал тавьж эхэлсэн байна.
Түүний гутлын энгийн хүний гуталтай харьцуулвал
1937 онд тэрээр 2 метр 71 см хүрч албан ёсоор дэлхийн хамгийн өндөр хүнээр бүртгэгдэв. Өмнөх рекорд эзэмшигчийг John Rogan гэдэг байсан бөгөөд тэрээр албан ёсоор Массоны нийгэмлэгийн гишүүн байсныг Америкчууд өнөөдөр нэгэнт мэддэг болжээ.
Robert Wadlow өөрийн эцгийнхээ хамт
1940 онд буюу Wadlow ердөө 22 настай байхдаа хамуугийн төрлийн халдварт өвчин тусаж мэс засалд орсон боловч мэс заслийн явцад алдаа гарч түүний бие минут минутаар муудсаар үр дүнд нь амиа алдсан байдаг. Хамгийн сонирхолтой нь түүнийг нас барсанаас 8 хоногийн дараа хэмжиж үзэхэд тэрээр 1 см-аас өссөн байлаа. Энэ нь түүний өсөлтийн гармон хэрхэн биеээ дааж, эгэл бусаар хүчирхэг ажилладаг байсныг батлан харуулсан явдал болсон юм. Хэрэв 22 настайдаа нас бараагүй байсан бол цааш хэдэн см өсөх байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Түүний авсыг зөөх үед тэр дэндүү хүнд байсан тул 8 эр хүн дамжлан явсан байдаг.