• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдсан эр

Соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдсан эр

3

Alexander Selkrik бол Шотланд гаралтай Их Британы эзэн хааны флотын далайчин эр байлаа. Тэрээр 1676 онд Шотландын Ларго гэх далайн эргийн бяцхан тосгонд загасчны хүү болон мэндэлжээ. Түүнийг бага байхад нь эцэг нь үргэлж далайд дагуулж явсаар харин гэртээ ирэхдээ хөдөө зэрлэг байгальд анд дагуулж явдаг байж. Иймд түүний дасан зохицох болон амьдрах чадвар хүүхэд наснаас нь эхлэн маш хүчтэйгээр дотоод ухамсарт нь суусан байдаг. Түүнийг насанд хүрсний дараа гэр бүлийнхэн нь сүмд оруулсан боловч тэрээр сүмийн ахан дүүстэй үзэл бодол нийлэхгүй үргэлж зөрчилдөж байсан тул сайн дураараа гарч сүмийн оронд далайчин эрийн амьдралыг сонгосон юм. Alexander Selkirk 1701 онд Их Британы эзэн хааны флотын HMS Weymouth хөлөг онгоцны багийн гишүүн болжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

2

Тухайн цаг үед Их Британи улс Америк тивээс болж гадаад харилцааны хувьд Испани улстай тун муудаж улмаар тэнгист колоничлолын төлөө дайн дэгдээсэн тул 1704 онд өөрийн хөлгийн хамтаар Өмнөд Америкийн зүг Испаничуудтай тулалдахаар явжээ. Гэвч Номхон далайн өмнөд хэсэгт орших залуу Fernandez гэх арлын орчимд тэдний онгоц сүйрч хөлгийн багаас ганцаараа амьд үлдэж чадсан байдаг. Тэрээр эцсээ хүртэл сэлсээр далайн эрэг даар гартал уг том аралд хэн ч байгаагүй гэнэ. Олон хоногийн турш амьд хүзн хайсан боловч эцэст нь өөрөөсөө өөр хүнгүй гэдгийг ойлгоод тусламж иртэл өөрийгөө ямартай ч амьд байлгад ёстой хэмэн бүрэн ухамсарлсан байна.

1

Эхэн хэсэгтээ тэрээр далайн хавч барьж иддэг байсан боловч улмаар эцгээс сурсан эрдмээ ашиглан зэрлэг ямаа, буга зэрэг амьтдыг агнаж эхэлжээ. Мөн мань эр арлын зэрлэг муурнуудтай тун найрсаг байж тэднийг малын махаар өөртөө дасгаж чадсан юм. Учир нь тус аралд аварга том хархнууд амьдардаг байсан учир түүнийг унтаж байхад өөр уруу нь дайрч магадгүй хэмээн болгоомжилсон хэрэг. Цаг хугацаа өнгөрсөөр 1709 он буюу арал дээр ирснээс хойш 5 жил өнгөрч Alexander Selkirk ч итгэл найдвараа алдаж эхлээд байтал Их Британы Бахамын арлуудын захирагч Woodes Rogers өөрийн хөлөг онгоцтой тус арлын дэргэдүүр явж байхад нь мань эр бүхий л чадлаараа холбоо тогтоон аврагдсан байдаг.

3

Тэрээр Их Британид ирсэн даруйдаа од болж түүний түүхийг зохиолчид дуртай нь аргагүй сонсож олон тэмдэглэл ном гаргаж хүмүүс асар их ашиг орлого хийж байв. Харин далайчин эр далайчин хүний амьдралаар амьдрахаар шийдэж буцаж их аялалд гарсан байдаг. Түүнд эд хөрөнгө хэрэггүй байсан бөгөөд үлдсэн амьдралдаа эхнэр ч аваагүй юм. Ийнхүү их зүйлийг үзэж туулсан эр 1721 оны 12-р сарын 13-ны өдөр Атлантын далайд зорчиж явахдаа хатгаа авч усан онгоцон дээрээ нас барсан байна. Түүнийг далайчин хүний хувьд тэнгис далайд нь оршуулсан байдаг.

 

Share310Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds