• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 27, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Зэрэгцээ ертөнцийн эгч дүүс

Зэрэгцээ ертөнцийн эгч дүүс

0

Тэртээх 12-р зууны үед Их Британы Woolpit тосгонд нэгэн хачирхалтай үйл явдал болсон тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үед Их Британыг Стефин хаан захирч байсан бөгөөд тус тосгон нь  хойд зүгт байсан тул Викингчүүдийн дайралтад түлхүү өртдөг байжээ. Зуны нэгэн намуухан орой орон нутгийн санваартан тосгоны ойролцоо явж байгаад үл мэдэгдэх хэлээр хоорондоо ярилцаж буй эгч дүүсийг олсон байна. Эч дүүс ердийн хүн мэт боловч гагцхүү тэдний арьсны өнгө нь ногоон байсан нь ламтныг тун их гайхшруулжээ. Ламтан хэчнээн хичээгээд хэл ус ойлголцож чадаагүй тул хоёр хүүхдийг өөрийн тосгон уруугаа авч одсон байна.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Тосгоны иргэд тэднийг тун их гайхацгааж зарим нь бүр бурхны илгээсэн хүүхдүүд ч хэмээн үзэж байв. Харин хоол хүнсний хувьд тэд зөвхөн ногоон болон шар вандуй л иддэг байжээ. Тэр хоёр хүүхэд олон жилийн турш Woolpit тосгонд амьдарч эцэст нь энгийн хүний хоол идэж сурснаар арьсны өнгө нь аажимдаа энгийн хүнийх мэт болсон байна. Гэвч нэгэн өдөр эрэгтэй дүү нь хоолны хордлого авч нас барсан байдаг. Энэ явдлаас хойш олон жил өнгөрөхөд түүний эгч Англи хэл сурч, чөлөөтэй ярилцдаг болжээ.

1

Хожим эгч нь санваартанд хэлэхдээ тэр хоёр энд ирэхээсээ өмнө хэзээ ч нар харж байгаагүй бөгөөд тэд “Гэгээн Мартин” гэдэг нэртэй газраас хамтдаа ирсэн тухайгаа хэлсэн байдаг. Харин Их Британид гэгээн Мартин гэх нэртэй тосгон зүүн Англид байдаг аж. Уг тосгон нь 2005 оны байдлаар хүн амын тоо нь ердөө 1300 хүрэхтэй үгүйтэй гэнэ. Мөн энэ түүх хэрхэн өнөөдрийг хүртэл мартагдалгүй үлдсэн гэвэл эртний Английн утга зохиолын их хүмүүс болох Ralph Coggeshall болон William Newburgh нарын бичиж үлдээсэн түүхэн сурвалж дээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэдний нэг нь 1226 онд нас барсан бол нөгөөх нь 1198 он таалал төгсжээ. Энэ явдлаас сэдэвлэн Англи улсад олон зууны турш тэр хоёр хүүхдийн тухай домог, үлгэр ам дамжин яригдаж олон ч утга зохиолын номууд бичигдэж байсан аж.

3

 

Share439Tweet161

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds