• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, August 10, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Хачирхалтай давхцал

11965 онд АНУ-ын Массажуситс мужийн далайн эрэг дээр Блэйсийн гэр бүлийнхэн амралтын өдрөө өнгөрүүлэхээр очсон байдаг. Тэднийх 3 хүүхэдтэй айл бөгөөд хамгийн бага хүү нь тухайн үед дөрвөн настай байжээ. Эцэг эх нь далайн эрэг дээр бие ээ шарангаа шар айраг ууж хүүхдүүд нь далайн усны давалгаанд цохигдон тоглож бүх зүйл эхэндээ хэвийн сайхан байж. Эцэг эх нь заримдаа нэг хүүхдүүдээ эргэж харахад тэд далайн усанд бөмбөг тоглон эргэн тойронд нь ч олон хүмүүс байсан тул нэг их санаа зовоогүй аж. Гэвч том хоёр хүү нь сандарсаар эцэг эх дээрээ гүйн ирэх нь тэр. 4 настай бяцхан Алиса Блэйс гэнэт сураггүй алга болох нь тэр.

Ойролцоо явж байсан эргийн аврагчаас тусламж гуйн тэд цөм далайн ус уруу орсон боловч хүү огт олдоогүй байна. Ингээд байж байтал 100 орчим метрийн цаанаас нэгэн бүсгүй тэдний зүг орилж байгаа харагдав. Бүгд гүйлдэн очиход тэдний 4 настай хүү ухаан улдсан байдалтай байх бөгөөд уг бүсгүй хиймэл амьсгаа хийж байлаа. Гэвч тун удалгүй хүү гэнэт ухаан орж эцэг эх нь магнайгаа хагартал баярлах нь тэр. Талархсан эцэг эх бүсгүйн нэрийг асуухад Жүдит хэмээн хэлсэн бөгөөд 4 настай жаал хүүгийн дурсамжид аврагчийнх нь нэр болон царай үүрд мөнх хадгалагдан үлджээ.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Энэ явдлаас яг 9 жилийн дараа гэхэд Алиса Блэйс хүү 13 нас хүрч сургуулийнхаа усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчин болсон байв. 13 нас хүрдэг зун өөрийнхөө 9 жилийн өмнө очиж байсан далайн эрэг дээр дахин очиж эрэг дагуу алхаж байтал далайн нэлээд гүн хэсэгт толгой нь цухуйхгүй боловч хоёр гар дээш сарвалзаж байгаа харагдсан байна. Хамгийн аймшигтай нь тэр хүн улам бүр далайн гүн уруу самардаж байгааг хараад өмссөн хувцастайгаа далайн ус уруу үсэрч орон живж байсан эрийг аварч далайн эрэг дээр хиймэл амьсгал хийжээ. Тэнд байсан бүх хүмүүс 13 настай хүүгээр бахархан байтал тэдний дундаас “миний нөхөр” хэмээн нэг бүсгүй орилжээ. Хүү эргэж хартал өөрийг нь 9 жилийн өмнө аварч байсан Жүдит бүсгүй байв. Тэр хоёр шууд л бие биенээ танин удалгүй нөхөр нь ч ухаан орсон байна. Ер нь иймэрхүү тохиолдлууд амьдрал дээр цөөхөн ч гэсэн хамгийн гол нь тохиолдож л байдаг аж.

 

Share299Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In