• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, August 10, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Атомын бөмбөгний хүүхэд

Атомын бөмбөгний хүүхэд

1

Түүнийг Жон Филипс гэх бөгөөд 1955  оны 8-р сард Грек улсад төрж бага насандаа АНУ-уруу гэр бүлээрээ цагаачилсан байна. Уг залууг өнөөдөр Америкчууд атомын бөмбөгний хүүхэд гэх нэрээр нь илүү сайн таньдаг аж. Тэгвэл яагаад энгийн бизнесмен залууг ийнхүү нэрлэсэн нь тэртээх 1976 онд Принстоны их сургуульд сурч байх үетэй нь холбоотой байна. Тэрээр тухайн үед график дизайны анги байсан бөгөөд диплом хамгаалтанд зориулж олон сарын турш атомын бөмбөгийн загварыг гаргахаар хичээж ажилласан аж. Бүр шуудангаар Пакистаны эрдэмтэдтэй холбоо тогтоон туршилтын загваруудын зургийг ч авч байсан нь хожим ил болсон байдаг.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

2

Ийнхүү сүүлчийн улирал гэхэд Жон Филипс жижиг оврын атомын бөмбөгний загварыг сургууль дээрээ авчирсан бөгөөд сургуулийн захиргаа үүнийг нь шүүхийн тулд мэргэжлийн хүн дуудахад АНУ-ын Калифорни мужийн зэвсгийн шинжээч түүний бөмбөгний загварыг хараад тэр дороо уулга алдсан байна. Тэрээр зүгээр ч нэг загвар зохион бүтээсэн бус хэрэг шар нунтаг буюу ураныг тусгай хамгаалалттай саваар дүүргэн дотор нь хийгээд тийрэлтэт хөдөлгүүрт холбох юм бол Японы Нагасаки хотод хаясантай яг дүйцэхүйц атомын бөмбөгийг зохион бүтээсэн байжээ. Өөрөөр хэлбэл оюутан эр сумгүй буу зохион бүтээчихсэн байсан гэсэн үг.

Atom Bomb Kid To Run, Norwalk, USA

Энэ явдал нь хормын дотор АНУ-ын хэвлэл мэдээллээр тархаж түүнийг атомын бөмбөгний хүүхэд хэмээн бүхий л муж даяар дуудах болжээ. Бүр уг мэдээ нь АНУ-ын конгрессийн сонорт хүрснээр холбооны мөрдөх товчооныхоныг түүн уруу илгээж олон жилийн турш улсын хяналтад байлгасан байна. Гэвч тэрээр ганц ч удаа нийгэмд аюултай үйлдэл гаргаж байгаагүй юм. Харин Принстоны их сургууль түүнд онц үнэлгээ өгч тэр дор нь сургуулийг нь төгсгөж байсан түүхтэй. Түүнийг 1998 он хүртэл АНУ-ын тагнуулын ерөнхий газар хяналтандаа байлгасан бөгөөд удаа дараа гомдол гаргасны үр дүнд түүнийг тагнахаа больж одоо тэрээр Сан-Франциско хотод өөрийн эхнэр болон хүүхдийн хамт хувийн бизнесээ эрхлэн амьдарч байна. /Тэгсэн Арго багшийн атомын бөмбөг гар аргаар зохион бүтээх гарын авлага гэдэг ном санаанд буучихлаа/

 

Share308Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In