• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Амьдрах гэсэн их хүсэл

Амьдрах гэсэн их хүсэл

1

Энэ бүх үйл явдал тэртээх 1993 онд болжээ. Ху Сонгвен бол Нанжин хотод цаг уурын мэргэжилтнээр ажилладаг байсан нэгэн бөгөөд учир битүүлэг шалтгаанаар бие нь муудан улмаар эмнэлэгт очин үзүүлхэд бөөрний дутагдалтай хэмээн оношилсон байна. 43 настай эрийн хувьд энэ бүхэн үнэхээр аймшигтай санагдсан аж. Түүнчлэн хэрэв шинэ бөөр л авахгүй бол үлдсэн амьдралынхаа турш 4 хоногт нэг удаа орон нутгийн эмнэлэг орж бөөрний аппаратад залгуулан цусаа цэвэршүүлэх ёстой болжээ. Тэрээр бүхэл бүтэн 6 жилийн турш бөөрний аппаратын эмчилгээ хийлгэж эцэст нь гэр бүлийн санхүүгийн боломж бололцоо бүр мөсөн дууссан байна. Учир нь нэг удаа тус эмчилгээг хийлгэхэд 100 орчим мянган төгрөгийн өртөгтэй болж байлаа.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

2

Ийнхүү хүнд байдалд орсон тэрээр нэг бол үхэх эсвэл боломжит бүх хувилбарыг ашиглах гэсэн хоёрхон сонголтын өмнө ирэх нь тэр. 1999 онд ноён Ху Сонгвен Нанжин хотын анагаахын номын сангаас бөөрний өвчний тухай бүхий л мэдээллийг олж хэрхэн бөөрний дутагдалд зориулсан аппарат бүтээх гарын авлага авч улмаар эмнэлгийн зарим нэг багаж хэрэгсэл болон гал тогооны өрөөнд байдаг материалуудаараа өөртөө зориулсан хувийн бөөрний аппарат зохион бүтээсэн байна. Тэрээр үүнийгээ өөр дээрээ туршихаас өмнө мэргэжлийн хүнээр шалгуулахад бүх зүйл ямар ч асуудалгүй, ном журмын дагуу хийгдсэн болохыг хэлээд түүнд баяр хүргэжээ.

3

Өөрөө өөрийнхөө өвчнийг гэртээ анагаах чадалтай болсон эр урьд нь 4 хоног тутам 100 гаруй мянган төгрөг эмчилгээндээ зориулдаг байсан бол уг явдлын дараанаас ердөө гуурсыг нь солиулахад 20 мянган төгрөгийг нэг удаа зарцуулдаг болжээ. Түүнчлэн тэрээр уг аппаратаа зохион бүтээхийн тулд 1,500,000 гаруй мянган төгрөгийн зардал гаргасан юм. Түүний зохион бүтээсэн аппарат Хятадын шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдэж богинохон хугацаанд нийгэм даяар танигдсан байдаг. Мөн түүний 83 настай төрсөн эх нь 4 хоногт нэг удаа хүүгээ эмчилхэд туслан хамтдаа аппаратаа ажиллуулдаг байлаа. Тэрээр өөрийнхөө чадлаар амьдрах хугацаагаа 13 жилээр уртасгаж чадсан юм.

4

 

Share306Tweet148

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds