• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явдал. 20-р зууны Монголын хоёр их удирдагч 2 их гүрний дунд геополитикын чадварлаг тоглолт хийж чадсанаар дэлхийн хэмжээний удирдагчид байсан гэдгээ бататган харуулсан байдаг.

Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явдал. 20-р зууны Монголын хоёр их удирдагч 2 их гүрний дунд геополитикын чадварлаг тоглолт хийж чадсанаар дэлхийн хэмжээний удирдагчид байсан гэдгээ бататган харуулсан байдаг.

БНМАУ “Нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахын тулд” 1945 онд Японы эсрэг дайнд орсноор Нэгдсэн үндэстний талд баттай зогсож, дэлхий дахинд энх тайван байдал тогтоохын төлөө тэмцэх эрмэлзэлтэй байгаагаа олон улсын өмнө нотлон харуулсан юм.
БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ. Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ 1948, 1955, 1956 онд дахин гаргав.
НҮБ-д элсэх асуудал удаа дараа хойшлогдож байсан боловч Монгол Улсын төр засаг, ард түмэн энх тайвны төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр байв. 1950 оны дөрөвдүгээр сард БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид Энх тайвны талынхны их хурлын байнгын хорооны анхаарал бичгийг зөвшөөрөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн тунхаг гаргав. 1949 онд Монголын энх тайвныг хамгаалагчдын бага хурал, 1950 оны 10 дугаар сард энх тайвны талынхны бүх Монголын үндэсний анхдугаар их хурал хуралдаж, Энх тайвныг хамгаалах Монголын үндэсний хороог байгуулжээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс 1951 оны хоёрдугаар сард дайны тухай суртал нэвтрүүлэг хийхийг хориглосон “Энх тайвныг хамгаалах тухай хууль” гаргасан байна. БНМАУ-ын зүгээс гаргаж буй энх тайванч санал санаачилга, идэвхтэй үйл ажиллагаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байлаа. Маршал Х.Чойбалсангийн үеэс Монгол Улс НҮБ-д элсэх бодлого баримталж ирсэн бөгөөд энэ том ажил маршал Ю.Цэдэнбалын үед амжилт олсон нь Монголын төр нь төрт ёсны залгамж чанартай байсны томоохон илрэл юм.

sdghvdhgdriofr

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ. Харин 1961 оны 10 дугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталжээ.

Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд томоохон байр суурь эзлэх түүхэн чухал үйл явдал болсон юм. БНМАУ нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь тусгаар тогтнолоо дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлсний дайтай үйл явдал болсон хэмээн судлаачид үздэг.

Share300Tweet158

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds