• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Дутуугаа нөхсөн найзууд

Дутуугаа нөхсөн найзууд

0

Шайши болон Венчи хоёр хоёул хөдөлмөрийн чадвараа алдсан БНХАУ-ын иргэд билээ. Гэвч хөдөлмөрийн чадвараа алсан гээд зүгээр суугаад байхгүйн тулд тэд 2001 онд хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр зуучлалын агентлагт бүртгүүлсэн байна. Агентлагт урт хугацааны очер хүлээн суухдаа тэр хоёр танилцаж улмаар бие биенийхээ дотоод сэтгэлийг хуваалцсан байдаг. Шайши нь хоёр нүдээ ослын улмаас алдаж хорвоог харах боломжгүй болсон бол Венчи нь мөн л авто ослоор хоёр гараа алдаж тун хүндхэн байдалд орсон байлаа.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

3

Удаан хугацааны хүлээлтийн эцэст тэр хоёрт тохирох ажил олдоогүй тул тэр цагаас хойш хамт уулзаж агаар салхинд гаран чөлөөт цагаа өнгөрүүлдэг болжээ. Нэгэн өдөр моддын дундуур явж байхдаа Венчи тэдний алхаж буй газар хэчнээн үзэсгэлэнтэй хийгээд ямар олон төрлийн модод ургасан байгааг хэлэхэд Шайши өөрийн гэсэн ойтой болмоор байгаагаа хэлсэн байна. Гэтэл хоёр гаргүй найз нь тэр дор нь санааг нь дэмжиж ой мод тарихаар болжээ. Холбогдох тосгоны удирдлагуудтай уулзаж тохиролцсоны үр дүнд эхний ээлжид тэдэнд маш багахан хэмжээтэй газар олгосон боловч ганцхан сарын дотор тэр чигт нь мод тавьчихсан аж.

2

Иймд нэмэлт газар хэрэгтэй болсон бөгөөд тосгоны дарга нар ч тэднийг дэмжин газар өгсөөр 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл тэд зөвхөн өөрсдийн хүчээр 10 мянга хол давах мод тарьжээ. Тэдний тарьсан модод хоёр уулыг дамнан орших бөгөөд хүслээ биелүүлж өөрсдийн гэсэн ой модтой болсон байна. Уг хоёр эрийн зураг Хятадын цахим ертөнцөд тарснаас хойш тэдэнд туслах хүмүүсийн тоо эрс нэмэгдэж мөнгөн хандив ч их хэмжээгээр цугларах болжээ. Тэд хэлэхдээ мод тарихад бид хоёрын хувьд хүндрэл үүсдэггүй бөгөөд бие биенийхээ дутууг нөхөж нүдтэй нь нүдээ, гартай нь гараа ажиллуулж нэг хүн шиг байдаг хэмээн ярилцлага өгсөн байдаг.

1

 

 

 

Share302Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds